Японы Засгийн газар АЦС-ыг ашиглахаас бүрэн татгалзах тухай заалт ороогүй “Эрчим хүчний асуудлын цагаан ном”-ыг сайшаан дэмжив.

Цунами болон “Фукусима-1” АЦС-ын ослын дараа атомын эрчим хүчээс бүрэн татгалзах санааг өмнөх Ардчилсан намын засгийн газар гаргасан. Японы цахилгаан эрчим хүчний З0 хүртэлх хувийг гаргадаг 50 тогооны 48-ыг нь хаасан. Энэ нь цахилгаан эрчим хүчний өртгийг өсгөхөд хүргэсэн төдийгүй аж үйлдвэрийн салбарт тулгамдсан асуудлууд бий болгоод байна.

Атомын цахилгаан станцыг юугаар орлуулахыг одоогоор шийдээгүй байна. Тиймээс Синдзо Абэгийн танхимын одоогийн шийдвэр гэнэтийн бус юм гэж Япон дахь ОХУ-ын Элчин сайд асан, шинжээч Александр Панов ярьж байна: «Абэ нь засгийн эрхэндээ ирсэн даруйдаа цөмийн эрчим хүчийг ашиглах болно гэж мэдэгдсэн. Тэрбээр яагаад гэвэл, хоёрдахь эх сурвалжуудын тухай төлөвлөгөөг ямарч байсан, Японыг хямд эрчим хүчээр хангаж чадахгүй нь тодорхой. Япон нь дэлхий дахинаас байгалийн хийг худалдаж авч байна. Гэтэл энэ нь гадаад худалдааны тэнцлийн хомсполд хүргэж байна. Одоо эрчим хүчний үнийг тогтоон барих хэрэгтэй юм. Тиймээс япон улс эрчим хүчгүйгээр яаж ч оршин тогтнохгүй. Үүнээс тэгвэл аюулгүй байдлын асуудлуудыг яаж шийдэх юм болж байна? гэх асуулт урган гарч байна. Мэдээж хэрэг их хэмжээний хөрөнгө мөнгө оруулна, шинээр хамгаалах механизмуудыг нэвтрүүлнэ гэх мэтчилэн. Энд бас эсэргүүцэлтэй тулгарах нв зүйн ёсны хэрэг. Хүн амын 52 хувь цөмийн эрчим хүчний эсрэг тэмцэж байна. Гэхдээ тэмцэл дээд цэгтээ хүрээд байгаа юм алга. Тэгэхээр зэрэг япончууд цөмийн эрчим хүчинд эргэж ирэх нь ойлгомжтой».

“Эрчим хүчний асуудлын цагаан номонд” цаашид цөмийн эрчим хүчний хөгжилд тулгуурласан замаас татгалзах, тухайлбал, эрчим хүчний экологийн шинэ төрлүүдээс. Гэхдээ Япон улс АЦС-аас бүрэн татгалзаж чадахгүй, үүнд бас хэд хэдэн шалтгаан бий. Эдгээр нь дан ганц эдийн засгийн шалтгаанууд ч биш гэж Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Дмитрий Стрельцов ийн ярьж байна.

Энд цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг дэмжихийн тулд эдийн засгийн чадавхи шаардагдах цэрэг-улс төрийн хүчин зүйл ч бий. Япон улс нь цөмийн бус гурван зарчмуудыг зөрчиж, цөмийн пуужингуудтай болох болно гэж хэн ч, яриагүй байна. Гэтэл тэдэнд цөмийн зэвсгийг байгуулах эдийн засгийн болон техникийн боломжууд аль эртнээс байгаа.

Стрельцов яриандаа, Японы АЦС-ууд процессын явцад цөмийн цэнэгүүдийг үйлдвэрлэх түүхий эд гаргадаг түргэн нейтронуудыг тогоонууддаа ашигладаг тухай санууллаа. Энэхүү сонголт нь японы засгийн газрын санаатай бодлогын үр дүн юм. Бүр 1970-аад оноос нефтийн “шок”-ны үеэс, япончууд гадаад хүчнээс хараат байдалтайгаа ойлгож, маш эмзэг хүлээж авах болсон.

Харин одоо үед Японд нэг ойлголт байна, тэр бол америкчууд ямарч баталгаа өгсөн байлаа ч гэсэн, тэдгээр баталгаа нь туйлын найдваргүй юм гэж Стрельцов ярьж байна: «Нийтлэг нэг зүйл бол Америкийн нөлөө аажимдаа суларч байна. АНУ бүс нутгаас гарч явахгуй байсан ч, тэдний цэргийн түвшин найдвартай буурсан. Ийм нөхцөлд зөвхөн өөртөө л найдахаас өөр аргагуй. Сенкаку арлуудын хүчин зүйл байна. Япончууд америкчуудыг Сенкакугийн төлөө дайтахгүй гэдгийг ойлгосон. Тиймээс америкийн эрчим хүчний баталгаануудын хүчин зүйлийг хэтрүүлэн ярихын хэрэггүй юм».

Мэдээж хэрэг, Япон улс одоохондоо цөмийн зэвсэгтэй байхаас татгалзах бодлогыг барьж байна. Энэ бол прагматик үзэгдлийн илрэл гэж Стрельцрв үзэж байна. Япончууд тухайн тохиолдолд янз бүрийн шалтгаанаар цөмийн зэвсэгтэй байснаас, зэвсэггүй байсан нь ашигтай гэдгийг ойлгож байна. Гэтэл байдал хурдан өөрчлөгдөж мэдэх юм.

Хэрвээ ийм юм болвол, цөмийн зэвсгийг үйлдвэрлэхэд зориулсан техник, эдийн засаг болон дэд бүтцийн боломжуудыг эрс өөрчлөх нь бодит амьдралд нийцэхгүй. Тиймээс япончууд өөрийн цөмийн салбарын чадавхийг хадгалан, хөгжүүлэх бодлогыг барьж байна.