“Нэгдсэн Орос” нам эгнээндээ цэвэрлэгээ хийж байна. 2013 оны 9 сарын 8-нд болох нутгийн сонгуулийн өмнө тус улсын тэргүүлэх улс төрийн хүчин орон нутгийн засаг захиргааны бүх түвшинд нэр дэвшиж буй хүмүүсээ онцгойлон шалгаж байна. Зарим нэгдмэлчүүдийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой шуугианууд намын нэр хүндэд сөрөг цохилт өгч байна. Цаашид “Нэгдмэл Орос орон” иймэрхүү хэрэг явдлуудаас зайлсхийх ёстой.

Энэ жил “Нэгдмэл Орос”-оос төр захиргааны байгууллагуудад сонгогдох намын бүх гишүүдийг шалгаж эхэлж юм. Шалгалт мужийн болон хотын захиргааны хууль тогтоогч байгууллагуудад нэр дэвшиж буй бүх хүнийг хамрана. Засаг захиргаа, хот, мужийн тэргүүний албан тушаалд хэдэн арван мян хүн нэр дэвшсэн. Нэгдмэл оросчуудын хамтарт нэг ч хар толбо байх ёсгүй. Шалгалтынхан улс төрчид болон түшмэдийн тухай бүх мэдээллийг анхааралтай судлана. Тэдний өнгөрсөн амьдрал, орлого зарлагын тунхагийг шалгана. Шалгалтын комисс онцгойлон нэр дэвшигдийн томоохон худалдан авалт, бизнес, гадаадад байдаг өмчийг сонирхож байгаа.

“Нэгдмэл Орос”-т ямар ч шуугиан, хулгайг нь илрүүлсэн түүх хэрэггүй. Тус нам нэр хүндээ бодох ёстой бөгөөд дараа нь тайлбар тавьж байснаас аль нэг нэр дэвшигчээсээ татгалзсан нь дээр гэж Улс төрийн технологийн төвийн ерөнхий захирлын орлогч Алексей Макаркин хэллээ.

“Нэгдмэл Оросын”-ыхныг шалгаж буй явдал нэр хүндээ өргөсөн шинжэй байна гэж би үзэж байна. Далд шуугиан болж хувирдаг аппаратын хүчтэй өрсөлдөөн үүсэхэд ноцтой асуудлууд гардаг. Нэг талаас, нийгэм хууль зөрчигчидтэй тэмцэх явдлыг дэмждэг. Тэр тусам авилгал, хээль хахуультай холбоотой хууль зөрчигчдийг. Эрх баригчид үүнийг өөрийн “дансандаа” оруулж болно. Нөгөө талаас, хэрэг нь илэрсэн авилгач нь “Нэгдмэл Орос”-ын хүн байх явдал их байдаг. Тиймээс, нэг талаас энэ бол намын нэр хүндийг өргөх ч, нөгөө талаас “Нэгдмэл Орос” намын хувьд сорилт болно.

Сүүлийн үед эрх баригчдын намын нэр хүнд мэлээн их ганхсан юм. Учир нь тус намын гишүүн томоохон албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, нэгдмэлчүүдийн шууд оролцоотой нь батлагдсан авилгын хэд хэдэн сүлжээг илрүүлсэн том хэргүүд гарсан. Энэ зургадугаар сард Дагестаны БНУ-ын /Хойд Кавказ/ нийслэлийн дарга Саид Амировыг нутгийн дотоодын албаны ажилтны аминд хүрсэн хэмээн баривчилсан явдал гал дээр тос нэмсэн. Махачкала хотын даргын албан тушаалаас гадна Амров “Нэгдмэл Орос”-ын мужийн хэсгийн тэргүүний албан тушаалыг удаан хугацаагаар хашсан.

Тус намынхан өөрсдөө нэр дэвшигчдийг шалгах явдал Амровын хэрэг болон шуган тарьсан бусад хэргүүдтэй холбоогүй гэж байна. Нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг шалгах явдал сонгууль болгоны өмнө болдог бөгөөд 2013 онд мөн адилхан ингэж байна гэж “Нэгдмэл Орос”-ын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Сергей Железняк хэллээ.