Сирийн хямрал Хойд Ирландид G8 дээд хэмжээний уулзалтын анхны өдрийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний гол сэдвийн нэг боллоо. Оросын Ерөнхийлөгч эл асуудлыг Франц, АНУ, Япон улсуудын удирдагчидтай хоёр талын уулзалтаар төдийгүй найман улсын бүх төрийн тэргүүнтэй үдийн хоолны үеэр авч үзэж хэлэлцэв.

Путин Обама хоёрын хэлэлцээ Лох-Эрнед дээд хэмжээний уулзалтын анхны өдрийн шахуу хөтөлбөрийн сүүлчийн өмнөх хэлэлцээ боллоо. Харин чухам энэ уулзалтын үр дүнгээр Орос АНУ-ын хоорондын хоёр талын харилцаа мэдээжээр сирийн асуудлаар гол мэдэгдэл хийнэ гэж үзэж байсан юм.

Хэлэлцээ урьдчилан төлөвлөснөөс бараг нэг цагаар илүү урт үргэлжлэсэн нь хэвлэлийн төвийн уур амьсгалыг «халаав». Солонгосын хойгийн байдал болон Афганистанд хамтран ажиллах, ираны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг харгалзан хэлэлцэх ираны цемийн хөтөлбөр зэрэг олон улсын бүр эмзэг сирийн асуудлаар Обама Путин хоёр урагш ахихад бэлэн байгаагаа батлан илэрхийлэв. Далимдуулан завших шалтаг үгүйг Владимир Путин мэдүүлжээ. Москва Вашингтон хоёр байр суурь нь өөр өөр байсан ч Сирид гарсан мөргөлдөөнийг дан улс төрийн замаар зохицуулах ёстой гэж үзэж, энэ гол асуудлаар зөвшилцэв.

«Бидний байр суурь зарим асуудлаар нийцэхгүй байсан ч хүч хэрэглэх ажиллагааг зогсоох, Сирид хэлмэгдэгсдийн тоог нэмэгдүүлэхийг болих, асуудлыг эв зүйгээр түүний дотор Женевийн хэлэлцээний тусламжтайгаар шийдвэрлэх нийтийн эрмэлзэл биднийг нэгтгэж байна. Энх тайван хэлэлцээний үйл явцад шижим түлхэц үзүүлж, талуудыг хэлэлцээ хийхэд зоригжуулж, Женевэд уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсон» гэж Владимир Путин хэллээ.

Вашингтон ч Москва ч энх тайван бага хурлыг зарлан хуралдуулах саналаас татгалзахгүй байна гэж америкийн Ерөнхийлөгч батлан илэрхийлж, бэлтгэлийн ажлыг үргэлжлүүлэхийг тэмдэглээд: «Бид Сирид хүч хэрэглэх ажиллагааг эцэслүүлж, тус улсад химийн зэвсэх хэрэглэх, тархахаас сэрэмжлэхийн тулд түүнийг аюулгүй болгохыг сонирхож байна. Түүнчлэн мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулахыг оролдоно. Бид дараачийн хэлэлцээ Женевэд хийх асуудал дээр ажиллахыг багууддаа даалгана» гэв.

ОХУ АНУ хоёр засгийн газар хоорондын комиссын шугамаар болон Дэлхийн худалдааны багууллага ба терроризм, кибер гэмт хэрэг зэрэг нийтийн аюултай хийх тэмцлийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх юм. Эдгээр хүсэл эрмэлзлийг өчигдөр хоёр орны ерөнхийлөгчдийн гарын үсэг зурсан хэлэлцээрүүдээр батлажээ. 9-р сарын эхээр Москвад «Их хорины» дээд хэмжээний уулзалтын өмнө хийх орос-америкийн дээд хэмжээний уулзалт ийн үйл ажиллагааны нэгэн үе шат болох юм.

Хоёр талын бүх хэлэлцээ дээд хэмжээний уулзалтын хүрээнд өрийн нүхцүлд болж өнгөрлөө. Энэ зорилгоор Лох-Эрн гольфын тайлбайн төв дунд цагаан асар барьж босгожээ. Гэвч албан бүс уур амьсгал хэлэлцээ түвэг бэрхшээлгүй жигд явагдана гэж бодох шалтгаан болсонгүй. Удирдагчид зангиагүй байсан хийгээд бүр ХБНГУ-ын канцлер Меркель ёслолын уламжлалт хийцтэй хувцасаа нэлээд чөлөөтэй хувцаар сольсон байв. Женевэд 2 дахь бага хурлыг зарлан хуралдуулах асуудлаархи хэлэлцээ хунд түвэвгтэй байсан нь Путин Обама хоёрын байдлаар илрэв. Ерөнхийлөгчид хамтрасан мэдэгдэл хийхдээ дөнгөж хоёр удаа инээмсгэлэв. Тэд эхлээд гар барилцах үеэр дараа нь уулзалтынхаа төгсгөлөөр инээмсгэлсэн байна.