Хойд Ирландын “Их наймын” ДХУ-ын өмнө Лондонд болсон Владимир Путин болон Дэвид Кэмерон нарын уулзалтын үндсэн гол сэдэв Сирийн сөргөлдөөн байв. Сирийн сэдвээр хоёр удирдагч дэндүү олон санал зөрөлдөөнтэй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Орос улсын болон Британий нэгдсэн нэг зорилго бол цус асгаруулалтыг зогсоох.

Британий ерөнхий сайд дүнгийн хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдэгдэлдээ, хоёр талын харилцааны амжилт, дэвшилтүүдийг нэрлэхээс эхэлсэн. Үнэхээрийн шахуу харилцан ярианы дүнд удирдагчид нэг жилийн хугацаанд дөрвөн удаагаа хувийн уулзалт хийсэн. Харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бизнес хэлхээ холбоог нэмэгдүүлэх. Ням гаригт Лондонд эрчим хүчний компаниуд болон ГЛОНАСС шугамын асуудлаар шинэ гэрээ контрактуудыг байгуулсан тухай товч мэдээлэл хийсэн. Лондон тус улсад оросын сансрын даяаршлын системд зориулсан газрын станцыг байрлуулах тухай яриа хэлэлцээрийг эхлүүлэхээр тохиролцсон.

Ингэхдээ хамгийн гол асуудал болох хорё талын бус, харин олон улсын тулгамдсан асуудал, тухайлбал, сирийн асуудалд хоер тал хараахан ойлголцоогүй байна. Британь нь Сирийн эрх баригчдад цус асгаралтанд бүрэн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Гэсэн ч, британий ерөнхий сайд Москва, Лондонгийн хооронд гарсан санал зөрөлдөөнийг даван дуулна гэдэгт итгэл дүүрэн байна.

Бидний ярилцлагаас бид суурь хэсгүүдийг хувааж байна гэдгийг ойлголоо. Бид цаашдын цус асгаралт болон Сирийг бутрахаас сэргийлэх ёстой юм. Бид сиричүүдэд өөрсдөд нь тэднийг хэн удирдах ёстой гэдгийг гарт нь өгч, хэт даврагсдад бут цохих ёстой. “Их найм” Лавров болон Керри нарын сирийн иргэдийг энхийн процесст татан оруулахад чиглэгдсэн хүчин чармайлтуудыг дэмжих ёстой.

Британь сирийн сөрөг хүчнийхэнд туслана гэж тунхагладаг ч, тус улсад зэвсэг нийлүүлэхэд тавьсан хоригийг цуцлахыг дэмжсэн. Одоохондоо тэд өөрсдөө зэвсэг нийлүүлэхгүй. Сирид одоохондоо үндэсний болон шашны цөөнхүүдийн эрхэнд баталгаа өгөх тийм сөрөг хүчин одоохондоо үгүй байна гэж ерөнхий сайд цохон тэмдэглэв. Тэгвэл оросын ерөнхийлөгч хэвлэлийн бага хурлын явцад “Орос улс нь гартаа цустай дарангуйлагчид зэвсэг нийлүүлж байна уу?” гэсэн сэтгүүлчийн асуултанд хариулах болсон юм.

Та бүхэн хоёр тал хоеулаа гараа цусаар будсан гэдгийг үгүйсгэхгүй байх гэж би бодож байна. Эндээс үүнд хэн буруутай вэ? гэсэн асуулт гарч байна. Өөрсдийн дайсныг хороогоод зогсохгүй,камерын бичлэгт олон хүний нүдэн дээр тэдний дотор гэдсийг идэж байгаа этгээдүүдийг дэмжих хэрэг байна уу? Та нар ээн хүмүүст зэвсэг нийлүүлэх гээд байгаа юм уу.

Тэгвэл энэ нь Европд хэдэн зуун жил мөрдөгдөж байгаа хүмүүнлэгийн үнэт зүйлсүүдэд холбоотой эсэх нь юу л бол. Гэхдээ ямар нэгэн сэтгэлийн хөдлөлгүйгээр ярья л даа, Орос улс Сирид хуулийн дагуу, олон улсын эрхийн хэм хэмжээтэй холбогдуулан зэвсэг нийлүүлж байна. Бид манай бүх түншүүдийг эдгээр хэм хэмжээнд нийцүүлэн үйл ажиллгаагаа явуулахыг уриалж байна.

Путин болон Кэмерон нар уулзалтынхаа эцэст “Их наймын” ДХУ дээр сирийн асуудлаарх харилцан яриагаа үргэлжлүүлэхээр тохиролцов.