Оросын иргэд тус улсад ойрын үед авилгыг ялан дийлэх боломжид үл итгэж байна. Энэ тухай явуулсан санал асуулгын дүн үүнийг гэрчилж байна. Төрийн зүгээс явуулж байгаа арга хэмжээнүүдийг Орос улсын ихэнх иргэд эерэгээр үнэлж байна. Гэхдээ авилгыг бүрдүүлэгч нь нилээд олон жилийн турш тэдний амьдралын хэсэг байсаар болно гэж тэд үзэж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, хүн ам чухамхүү хувийн асуудлуудаа авилгын аргуудаар шийдвэрлэхийг илүүд үздэг учраас л, ийм асуудал гардаг байна.

Орос улсад авилгатай тэмцэх асуудал янз бүрээр шийдэгдэж байна. Энэ зуур авилгын эсрэг хууль батласан болон луйварчдын томоохон схемүүдийг илчилэхэд мэдэгдэхүйц идэвхи гарч буй нь ажиглагдаж байна. Үүний дараа хэсэг зуур нам гүм болдог. Гэнэт дахин дуулиант хэрэг гарлаа. Ийм үед хүн ам төрийн авилгын эсрэг явуулж байгаа тэмцэлд итгэл үнэмшилгүй ханддаг.

Итгэлгүй бол ялахыг хүсэх ч үгүй, ямарч эрмэлзэл үгүй байдаг гэж ОХУ-ын ГХЯ-ны Дипломатын академийн тэнхимийн эрхлэгч Борис Шмелев ийн ярьж байна: «Харамсалтай нь, Орос улсын нийгмийн ухамсарт авилга, хээл хахууль, хулгайг хэвийн үзэгдэл мэтээр хүлээж авдаг гэж Шмелев тайлбарлаж байна. Хүн ам нь авилгын процессд биш, харин тэдгээрийн хэмжээ ихэд эгдүүцэх нь олонтоо байдаг. Тухайлбал, хүүхэд их сургуульд оруулахад, эмчид хандахад болон автын байцаагчид өгч байгаа авилга. Ингэхээр олон нийтийн ухамсарыг эвдэх ёстой юм. Хүмүүст авилга, хээл хахууль нь нэгдүгээрт, түүнд өөрт нь цохилт өгч байгаа гэдгийг ойлгуулах ёстой гэж шинжээч үзэж байна».

Саяхан ОХУ-ын Төрийн думд авилгатай тэмцэх тухай арга хэмжээг эрчимжүүлэх тухай ээлжит хуулийн төслийг өргөн барьсан. Төрийн думын аюулгүй байдлын хорооны тэргүүн Ирина Яровая гэмт хэрэг үйлдэн, албан тушуулаа урвуулан ашигласан түшмэдүүд Эрүүгийн хуулийн онцгой заалтаар шийтгэх санал тавьсан. Ингэхдээ авилгачдыг төрийн бус байгууллагын дээрэмчдээс илүү хүнд шийтгэл хүлээлгэх ажээ. Хэрвээ түшмэд төрийн санд гараа дүрсэн бол, түүнд 15 жилийн ял оноохоор төлөвлөжээ.

Гэхдээ шийтгэлийг авилга авагчид төдийгүй, авилга өгсөн хүмүүс нэгэн адил хүлээх юм. Ингэснээр авилгын систем нь бүрэн хэмжээгээр усдах боломжтой гэдэгт Шмелев итгэлтэй байна.

Одоо нийгмийн шилдэг тэргүүний хүчийг төвлөрүүлж, улстөрийн бүхий л зоригоо нэгтгэж авилгатай тэмцэх хэрэгтэй болоод байна. Гэтэл энэхүү тулгамдсан асуудал нь олон талтай юм гэж шинжээч цохон тэмдэглэж байна. Энд нийгмийн ардчилсан инститүцүүдийн хөгжил, чөлөөт хэвлэлэ, нийгмийн ухамсарыг хүмүүжүүлэх, гэт хэрэгтэнүүдийг хатуу шийтгэх, эрхийг амьдралд хэрэгжүүлэх хэвийн хэмжээтэй холбоотой байнгын уйгагуй систем байх ёстой.

Өөрөөр хэлбэл, энд хурдан хөгжил боломжгүй юм. Гэхдээ байнга урагшлах ёстой юм. Улс орныг энэхүү муу муухайгаас алхам алхмаар цэвэрлэх ёстой гэж Борис Шмелев ярьж байна: «Нөгөөтэйгүүр, ОХУ-ын Боловсролын яаманд хууль тогтоогчдоос нэгэн сонирхолтой санал иржээ. Санаачилгын утга нь их, дээд сургуулиудад авилгатай тэмцэхэд чиглэгдсэн тусгай хичээл заах тухай асуудал аж. Энэ нь ялангуяа, төрийн болон хотын удирдлагын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад илүү эрэлт хэрэгцээтэй байх ажээ.