Сүүлийн өдрүүдэд японы ХМХ-үүдэд Синзо Абэг үндэсний үзлийнх нь төлөө шүүмжилсэн нийтлэлүүд их гарч байна. Оросын шинжээч, Японд элчин сайд байсан Александр Панов одоогийн японы засгийн газар үндэсний мэдрэмж ашиглаж байгаад ямар ч муу юм байхгүй гэлээ: «Энэ бол объектив бодит байдал. Энэ бодит байдал хэд хэдэн үйл явц дээр суурилж байгаа. Япон улс дэлхийд өөрийн эдийн засаг, улс төрийн байр суурийг алдсаар ирсэн, алдаж ч байна. Синзо Абэ ямагт үндэсний ухамсарт ханддаг. Одоо шинэ нөхцөл байдалд, Хятад, Солонгос улсуудын зүгээс өдөөн хатгалга их байгаа үед энэ байдал улам бүр нэмэгдэж байна. Япон улс үүнийг дэмждэг: хүн амын 60% түүний засгийн газрыг дэмждэг. Бусад засгийн газрыг ийм үед 40%-тай дэмжиж байсныг санавал энэ гайгүй тоо».

Японы зарим хүмүүс болон гаднынханд Абэ үндэсний үзэл ашиглаж байгаа нь таалагдахгүй байна. Түүнийг Азийн хэд хэдэн орон болон АНУ-д шүүмжилж байгаа. Тиймээс үндэсний яруу илтгэлийг дэмжиж явдал Япон дахь пацифист үзэлийн нөлөө гэж тооцогдож байна. Магадгүй, гадны нөлөө ч гэж үзэж магад.

«Үндсэн хууль гэж байна. Түүнийг эргэн харах тухай ярьж байгаа ч асуудал хүмүүсийн хэлж байгаа шиг амар шийдэгдэхгүй байх. Тэгээд ч АНУ, Японыг өөрийн Үндсэн хуулиа огцом өөрчлөхөд дуртай биш гэдгээ илэрхийлсэн. АНУ олон жил Японыг нийтийн батлан хамгаалах ажилд оролцуулахыг хүссэн. Тэр бүр Японыг 9-р зүйлээ эргэн харахад түлхэц үзүүлсэн. Гэвч АНУ ба Хятадын харьцааны одоогийн фонон дээр Япон улс Азийн улс орнуудтай өөрийн харьцааг бүү эвгүйтүүлээсэй гэж Америк хүсч байна. АНУ нь Хятадыг барих нэгдсэн фронт үүсгэж байна. Япон энэ фронтын түлхүүр агшин болох төлөвтэй. Гэхдээ Азийг заналхийлэл гэж үзэх юм бол Япон ингэж чадахгүйд хүрнэ».

Абэгийн үндэсний үзлийн талаарх төсөөллүүдийг хэт дэвэргэж байна гэж Москвагийн улсын олон улсын харилцааны дээд сургууль /МУОУХДС/-н профессор Дмитрий Стрельцов хэллээ. Үүнээс гадна, японы засгийн газрын бие даасан байдлыг хэтрүүлэн дүгнэх хэрэггүй. АНУ нь нөлөөллийн чанга хөшүүргүүдтэй бөгөөд японы төрийн амьдралыг бараг бүхэлд нь хянадаг.

Япон улс америкчуудын хувьд дүү түнш хэвээр байна. Цаашдаа ч ийм байх болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Үүний нэг жишээ бол Юкио Хатома юм. Тэр 2009-2010 онуудад японы ерөнхий сайдаар ажиллаж байсан. Японыг АНУ-аас бие даасан болгох оролдого хийнгүүт түүнийг авч хаясан гэж шинжээч хэлэв.

Одоо японы дипломатчид японы улс төрчдийн үндэсний үзэлтэй үгсийн үр дагаврыг зөөлрүүлэх ажилтай байна гэж Дмитрий Стрельцов цааш нь хэлэв: «Саяхан Сингапурт Шангри-ла зочид буудалд болсон Ази дахь аюулгүй байдлын зөвлөгөөн дээр Ицунори Онодэрагийн илтгэл их найрсаг байсан.

Тэр хүмүүст Япон улс милитарист төлөвлөгөөгүй, энх тайванч улс гэж тайлбарлаад байх шиг санагдсан. Тэр цааш нь захиргааны дарга Осаки Хасимотогийн янхан хүүхнүүдтэй холбоотой хэлсэн үг хувь хүний үзэл бөгөөд парламентад ямар ч хамаагүй гэсэн. Бас Япон улс өмнө байсан тэр улс хэвээрээ байгаа» гэсэн.

Синзо Абэгийн засгийн газар өмнөх засгийн газрын алдааг засах оролдлого хийж байгаа нь тодорхой байна. Түүний “харцага” шинжит яруу үгс нь популизмын ерөнхий уур амьсгалд нийцэж байна. Энэ уур амьсгал нарийн асуудлуудад энгийн хариулт хүсч буй японы сонгогчдод хэрэгтэй юм.