ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 6-р сарын 17-18-ны өдрүүдэд Хойд Ирландад зохиогдох “Их наймын” ДХУ-нд оролцоно. “Их наймын” удирдагчид дэлхийн эдийн засгийн тулгамдсан асуудлууд, Сирийн байдал болон ираны цөмийн хөтөлбөр болоод террорист заналхийллүүдийг сөрөн зогсох асуудлуудыг хэлэлцэх болно. “Их наймын” уулзалтын албан ёсны нээлт болон арга хэмжээний бүхий л үйл ажиллагааны туршид Орос улсын тэргүүн “Их наймын” орны удирдагчидтай хоёр талын нилээд хэдэн уулзалтуудыг хийнэ.

Дээд хэмжээний уулзалтын ажлын үеэр уулзалтад оролцогчид дэлхий дахины эдийн засгийн тулгамдсан байдлуудыг хэлэлцэнэ. Үүний дараа зохиогдох үдшийн зоог дээр төрийн тэргүүн нар гадаад бодлого болон аюулгүй байдлын асуудлуудаар албан бус мэтгэлцээн явуулна. ДХУ -ын дараагийн өдөр буюу 6-р сарын 18-ны өдрийн хуралдаан терроризмтэй тэмцэх сэдвээр эхлэнэ.

ДХУ-ын үйл ажиллагааны бас нэгэн чухал чиглэл террористуудын санхүүгийн маш ашиг орлого олдог мансууруулах бодисийн хууль бус наймааг таслан зогсооход чиглэгдэх болно гэж Орос улсын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдэгдэв. ДХУ-ын явцад даяаршлын мансууруулах бодисийн заналхийлэлтэй олон улсын зохницуулалт хийх тэмцлийг цаашид эрчимжүүлэх төлөвтэй байна. Эцэст нь, “Их наймын” шийдвэрлэх хуралдаан нь өмнө тохиролцсон сэдвүүд үгүй, гэхдээ энэ удаагийн хуралдааныг даргалсан Британь улс нь “Их наймын” ДХУ-нд дүгнэлт өгөх төлөвтэй байна.