Энэ долоо хоногт сүүлийн хэдэн сар оросын төрийн амьдралд хамгийн их хүлээсэн үйл явдал боллоо. Ерөнхийлөгч Владимир Путин “Оросын төлөөх ардын фронт” хэмээх нийт оросын нийгмийн хөдөлгөөнийг толгойлов. Одооноос энэ байгууллага Нийт оросын ардын фронт /НОАФ/ болж өргөжлөө. Албан ёсны болсон энэ байгууллагын Москвад болж өнгөрсөн үүсгэн байгуулагчдын чуулганы үр дүн ийм байв. Тус байгууллагаа нь эрх баригчдийг нийгэмтэй холбодог нөлөө бүхий суваг болж магадгүй юм.

Владимир Путины санаачлагаар, баримтлагчдынхаа албан бус нэгдэл болсон НОАФ нь хоёр жилийн өмнө үүссэн юм. Энэ фронт нийгмийн хөдөлгөөн гэдэг статус авсан. Хөдөлгөөний зорилго ерөнхийлөгчийн эргэн тойронд одоогийн нийгэм, эдийн засаг, улс төрийн чигтэй санал нэг, эрүүл саруул хүчнийг цуглуулах явдал юм. Анхнаасаа л тус фронт өөрийн үйл ажиллагааг нам бус шинжтэй гэсэн. НОАФ-д олон тооны хөдөлмөрийн хамт олон, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага болон нэр төртэй хүмүүс багтсан.

Байгуулагдсан анхны өдрөөсөө эхлэн НОАФ нь нийгмийн идэвх санаачлагын индэр болсон юм. Мөн төрийн тэргүүн оросуудтай шууд уулзах, хамгийн их хүсэн хүлээж байгаа шийдвэрүүдийг гаргуулах механизм болсон. НОАФ-ын зорилго нь улс үндэстнийг улс орны хөгжлийн төлөө нэгтгэх явдал гэж чуулган дээр Владимир Путин хэлэв: «НОАФ нь өргөн дэлгэр үйл ажиллагаа явуулдаг нийгмийн хөдөлгөөн болох ёстой. Ингэснээр улсын иргэд өмнөө зорилт тавьж, тэдгээрээ биелүүлэх боломжтой болно. Мөн өөрсдийн санал хүсэлтийг шууд оруулж хууль тогтоомж, төрөөс гаргах шийдвэр болгуулах боломжтой. Нийгмийн үйл явцад нөлөөлөх, шинэ хүмүүсийг дэвшүүлэх боломжийг хүмүүст олгох хэрэгтэй».

Чуулганаар тус хөдөлгөөний дүрэм, удирдлагын бүтэц, хяналтын байгууллагыг баталсан. Төрийн өнөөгийн, тогтвортой нөхцөлд Ардын фронт ямар үүрэг гүйцэтгэх вэ? Энэ асуултанд төрийн Думын депутат Франц Клинцевич хариулж байна: «Тус фронтыг үүсгэн байгуулах санаачлага, нийгмийн өөр өөр байгууллага, үзэл санааны лидерүүд, бодитой ажиллаж буй улс төрийн намуудыг татан оролцуулах гэсэн утгаар хэрэгцээтэй» гэж үзэж байна.

Одоо хийх юм бага үлдлээ. Тус хөдөлгөөний үйл ажиллагааг олон нийтэд хүргэх. Тиймээс улс төрийн технологи хариуцдаг хүмүүс энэ байгууллагын дүр төрхийг бүрдүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй байна. Ажлаа Фронтын үйл ажиллагаа, зорилтын тухай мэдээллээр иргэдийг хангах энгийн зүйлээс эхлэнэ. Олон нийтийн санал бодлыг судлах бүх оросын төвийн судалгаанаас үзэхэд ихэнх оросуудад энэ тухай ойлголт алга. Гэтэл улс төр судлаач Павел Данилины үзэж байгаагаар тус фронт нь Орос орон дахь улс төрийн орон зайг цоо шинэ болгох юм байна: «“Нэгдмэл Орос орон” намын бидэнд өгч байгаа базаас Путины сонгогчдын тоо хамаагүй өргөн бололтой. Тиймээс бидэнд Путиныг дэмжигч олонхийг нэгтгэсэн шинэ бүтэц хэрэгтэй байна. Нарийн төвөгтэй хүрээлэлд тусгаар тогтнолоо хадгалах, үндэстний сонирхолд тулгуурлан улс үндэстнээ нэгтгэх явдал өнөөдөр хамгийн гол зорилт юм».

Эхлээд сонсоход “фронт” гэсэн дайнч маягийн нэртэй тус хөдөлгөөний нэр үнэндээ зөв юм. Орос улсын дотоодод ч, хилийн чанадад ч хүндрэлүүд байгаа. Дотоодод гэвэл, асар их өөрчлөлтийг шаардсан нийтийн Намгийн талбай юм. Иймэрхүү өөрчлөлтүүд тус улсад эс хүсүүштэй донсолгоо авчирч болзошгүй. Гадаад хүндрэл гэвэл, өсөн нэмэгдсээр байгаа геополитик болон эдийн засгийн өрсөлдөөн. Үүнийг давж гарахын тулд глобал хамтын нийгэмлэгт тухайн улсын байр суурийг бэхжүүлэх хэрэгтэй байна. Бүтээлч бүх хүчнүүдийн холбоо, хамтын ажиллагаа яг энд л хэрэгтэй байгаа юм.