Од гаригстай цуг 71 цаг болж, дэлхийг 48 удаа тойрсон нь. Дэлхийн анхны сансрын нисгэгч Валентина Терешкова 1963 оны 6 сарын 16-нд тойрог замд гарсан юм. “Чайка” хөлөг хагас зуун жилийн ойгоороо л аялалынхаа тухайн бусадтай хуваалцаж эхэллээ. Анхны сансрын нисгэгч эмэгтэйн илэн далангүй яриаг Мария Кулаковагийн материал та бүхэнд хүргэнэ.

Одоогоос яг 50 жилийн тэртээ сансар огторгуй эмэгтэй хүний дуугаар ярьж эхэлсэн билээ. “20 зууны агуугаас агуу эмэгтэй”, “Ертөнц дахины мисс”. Өнөөдөр түүний оронд өөр хэн ч байх боломжгүй байсан мэт санагддаг. Гэтэл Гагарин өөрөө гардан бэлтгэсэн амбицлаг, онгодоор хөглөгдсөн нийт таван бүсгүй байсан юм.

Валентина Терешковагийн хэлснээр, өнөө цагт хэн ч төсөөлж чадахгүй тийм байдлаар бэлтгэгдсэн бүсгүйчүүд байж. Одоогийн шиг 8 нэгжтэй бус, хэмжээнээс давсан 12 нэгжтэй центрифуг буюу үйрмэг болон шингэн биетийг хатуу биетээс ялгадаг төхөөрөмжин дотор.

Бас тухайн цагт сансар хүнийг айлгадаг байсан таг чиг аниргүйтэй цуг: «Бид 8 хоногийн турш ямар ч чимээгүй, таг битүүмжилсэн камерт суудаг байсан. Камерыг сурдокамер гэдэг бөгөөд 5 километрийн өндөрт байрлуулдаг байсан юм. Сансрын нисгэгч ийм нөхцөлд яах бол, ухаан нь балартах уу, хий юм харах нь уу гэж эмч нар ажигладаг байсан. Сурдокамерт байхдаа би Некрасовын гайхалтай сайхан шүлгүүдийг уншиж байсан юм».

Пуужин түүнийг хэт хол авч явж болзошгүй байлаа. Гариг зөвхөн төсөөлөлд л харагдах тийм хол газар. Буцах замгүй юм байна гэдгийг Терешкова ойлгосон. Тэгээд газар руу мэдэгдсэн. Газар маш хурдан арга хэмжээнүүд авсан: «Тооцоологдоогүй тохиолдол гарсан юм.

Пуужинг буулгах үед программыг газардуулахаар бус тойрог замыг өргөхөөр тооцсон нь алдаа байсан. Эхний өдрөө л би алдааг анзаарч Сергей Павлович Королёвт хэлсэн. Намайг газарт буусны дараа тэр: “Чаечка минь, гуйя, хэнд ч битгий хэлээрэй!” гэсэн. Би хэлэхгүй гэж Сергей Павловичад ам өгсөн. Би хэлсэн амандаа хүрсэн. Нууцыг задруулсан юм».

Терешковагийн эхлүүлсэн “эмэгтэйчүүдийн сансрын эрин үе” бараг 20 жил завсарласан байна. Үйлийн үртэй хэд хэдэн хэрэг явдлын давхацал эмэгтэйчүүдийн багийг сансарт нисгэх боломж Сергей Королёвт өгөөгүй юм. Энэ санаагаа 80-аад оны үед дахин нэг харсан боловч ганцхан Светлана Савицкаягаар хязгаарласан байна. 90-ээд оны үеэр Елена Кондакова тойрог замд гарсан.

Елена Серова дараагийн сансрын нисгэгч эмэгтэй. Тэр 2014 оны намар тэр сансарт нисэх байх.

Валентина Терешкова бол өнөөдөр ч гэсэн сансар огторгуйн түвшний нэр юм. Түүний нэртэй цар Саран дээр байдаг. 16-71 дугаартай жижиг гариг бас “Chaika” нэртэй. Харин өөрөө тэр Ангараг гаригийн тухай мөрөөддөг. Одоо ч болов түүн дээр очиход бэлэн. Энэ удаад үнэхээр эргэж ирэхгүй байсан ч хамаагүй гэнэ.

Ангараг гаригт би маш их дуртай. Мэдээж, бидний мөрөөдөл Ангараг дээр очиж тэнд амьдрал байсан эсэхийг мэдэх явдал. Гэхдээ, харамсалтай нь, хүний боломж хязгаартай гэдгийг бид мэднэ. Ангараг руу хийх эхний нислэгүүд нэг талт байх болно. Тэгсэн ч би явахад бэлэн.

Бэлэн байдал бол Терешковагийн мөн чанар. 50 жилийн өмнө сансарт ниссэн 3 хоногийн дараа түүний амьдрал яг нислэг мэт болжээ. Зүүдэндээ ч, сэрүүндээ ч. “Чайка” түүний амьдралын үүрдийн мөнх нэг хэсэг болсон. Энэ бол бол түүнд өгсөн оноосон нэр юм.