Дэлхийн бүх улс төрийн гадаад мэдээнүүдийг Сирийн хямрал бүдгэрүүллээ. 6 сарын 14-ний баасан гаригийн шөнө Сирийн ерөнхийлөгч Башир Асадыг “улаан шугам” давсан гэж АНУ зарласан юм. Сирид цэргийнхэн сөрөг хүчний эсрэг химийн хорт бодис хэрэглэсэн гэв. Энэ шалтгааны улмаас АНУ зэвсэгт этгээдүүдэд зэвсэг нийлүүлж эхэлсэн байна.

Вашингтон “баталгаа” бүхий мэдээллийг Орос улс, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон өөр бусад хаягаар илгээсэн юм. НҮБ-ын АЗ-ын гишүүдээс америкчуудын “химийн ял”-ыг Лондон, Парис хоёр л үг дуугүй дэмжиж байна.

Москва болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргийн хариу үйлдлээс үзэхэд хорт бодис хэрэглэсэн гэх АНУ-ын баталгаанууд үнэмшил муутай байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун 15-ны шөнө ХМХ-дтэй уулзахдаа ихэд эелдэг байж, аливаа ял зэмлэлийг газар дээр нь шалгах ёстой гэсэн. Дээр нь Сирид зэвсэг нийлүүлэх нь тухайн орны цуст хямралыг зохицуулах явдлыг саатуулж буй хэрэг гэсэн: «Химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй гэсэн мэдээллийг үнэхээр тийм гэсэн баталгаагүйгээр шалгах боломжгүй юм. Тиймээс би, Сирид, хэрэг болсон газарт мөрдөн байцаалт явуулж, үнэн мөнөнийг олохыг чухалд үзэж байна. Бид, бүрэн бие даасан, урьдчилсан үзэлгүй мөрдөн байцаалт хийхийг зорилготой».

Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснээр, Москва ч гэсэн Сирид химийн зэвсэг хэрэглэсэн гэх мэдээллийг америкчуудаас авсан юм. Гэвч тус мэдээллийн үнэн эсэх эргэлзээ төрүүлж байна: «Америкчуудын хэлсэн бүхэн үнэмшилгүй байна гэж шууд хэлмээр байна. Яг одоо Колин Пауэллын хуруун шилтэй адилхан юм ярьмааргүй байна. Гаргаж тавьсан баримтуудад итгэл төрүүлэхүйц биш байна. Бидэнд энэ мэдээллийг өгөх л америкчуудад чухал байсан юм болов уу» гэж санагдаж байна.

Ушаковын дурдсан “Пауэллын хуруун шил” гэдэг нь, өмнө нь, АНУ, үй олноор устгах зэвсэгтэй гэсэн хуурамч мэдээллийг үндэслэн Ирак руу цөмрөн орсноо зөвтгөсөн хэргийг хэлж байгаа юм. 2003 онд төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэлл НҮБ-ын АЗ-д хуруу шилэн хийсэн ямар нэгэн цагаан бодис харуулж, үүнийг ТЕГ Иракаас олсон гэсэн юм. 2011 онд лондонгийн Guaridan-д өгсөн ярилцлагадаа Пауэлл энэ бүхэн худал байсан гэсэн. Тэр ТЕГ, Пентагон хоёр шалгаагүй мэдээлэл өгчээ гэсэн.

Бие даасан мөрдөн байцаалт хийхийг Бээжин ч уриалж байна. БНХАУ-ын ГХЯ-ы төлөөлөгч Хуа Чуньины хэлсээр, мөрдөн байцаалтыг олон улсын бие даасан комиссын хүрээнд явуулна гэж найдаж байна гэсэн.

Үүний хажуугаар АНУ-ын захиргаан дээр Сирийн сөрөг хүчнийхэнд ямар зэвсэг, хир хэмжээтэй нийлүүлэх вэ гэсэн маргаан үргэлжилсээр байна. The Washington Post сонинд бичсэнээр бол одоохондоо буу, зэр зэвсэг, танк эсэргүүцэгчийн тухай ярьж байгаа гэсэн. Энэ бүгдийг дараагийн долоо хоногт агаараар Турк, Иордани руу илгээх бололтой. Тэндээс зэвсгийг хил дамжуулан сирийн зэвсэгт бүлэглэлүүдэд хүргэнэ. Washington Post сонингийн мэдээгээр бол, Цагаан ордон одоо босогчдод агаарын пуужин илгээх боломжийг судалж байгаа юм байна. Гэвч энэ асуудлаар одоохондоо ямар ч шийдвэр гараагүй байна.

6 сарын 14-нд, Москвад, Оросын ерөнхийлөгч Владимир Путин оросын АЗ-ийн хуралдааныг зарлан явуулсан. Хуралдаанаар хэлэлцсэн олон асуудлуудын дотор “Вашингтоны сүүлийн үеийн мэдэгдэлтэй холбоотой” Сирийн байдал, өөрчлөгдөж буй бодит байдалд нийцсэн Москвагаас үзүүлэх боломжит хариу үйлдлийг авч хэлэлцсэн. Удахгүй 6 сарын 17-18-нд болох “Их долоогийн” дээд хэмжээний уулзалтаар олон зүйл шийдэгдэх нь бололтой. ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид дээд хэмжээний уулзалтын эхний өдөр хоёр талын уулзалт хийхээ мэдэгдсэн. Мэдээж, тус уулзалтын үеэр ярих гол сэдэв Сирийн хямралын асуудал байх болно.