Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Үүгээр бид та бүхний сонирхосон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гариг бүр хүлээн авч байх болно. Та бүхэн захидлаа манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25, ОДХ гэж хаяглаж ирүүлнэ үү?

Ингээд удтал хүлээж байсан зун цаг ирлээ. Агаарт хөгжилтэй адал явдлууд үнэртэх мэт болж, сэтгэлд нэг л хөнгөн сайхан байна. Олон эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ зуны амралтыг хөгжилтэй, ашигтай өнгөрүүлэх зорилгоор амралт зуслангууд руу явуулахыг илүүд үзнэ. Улаанбаатараас манай сонсогч Цэцэгмаа бидэнд ирүүлсэн захидалдаа,

“Би сургуулийн насны хоёр хүүхэдтэй. Өнгөрсөн зун тэд анх удаагаа Баянголын олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амарсан. Тэд сайхан амарч, их өндөр сэтгэгдэлтэй буцаж ирсэн. Одоо гадаадын хүүхдийн зуслангуудад хүүхдүүдийг амраах боломжтой болжээ. Миний бодход, энэ нь хүүхдүүдэд шинэ сайхан сэтгэгдэлүүд төрүүлэхийн хамт гадаад хэлний мэдлэгийг нь дээшлүүлэхэд хэрэгтэй юм. ЗХУ-ад “Орлёнок” гэж пионерийн зуслан олон арван жил байсныг би мэднэ. Энэ зуслан одоо байгаа юу? Энэ тухай ярьж өгнө?” гэжээ.

“Орленок” хүүхдийн зуслан нь ЗХУ-ын томоохон хүүхдийн амралтын нэг байсан. Одоо энэ нь хүүхдийн амралтын томоохон төв болоод байна. Туапсе хотоос холгүй орших Хар тэнгисийн эргэ дээрх энэ төв нийт 9 лагериас бүрддэг. “Орленок” нь 1959 онд нээгдсэн бөгөөд эхний ээлжээр 520 хүүхэд хүлээн авч байжээ. Одоо нэг ээлжинд 11-16 насны 3,5 мянга орчим хүүхэд амарч байна. Нэг ээлж нь 21 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд хүүхдүүд тэнгисийн эрэг дээр сайхан амраад зогсохгүй шинэ найз нөхөдтэй болж, олон шинэ ашигтай зүйлд суралцах боломжтой юм.

Энд тэдэнд зориулж төрөл бүрийн дугуйлан, номын сан ажлуулдгаас гадна, тэд сансрын нисгэгчдийн хосгүй үзмэрүүдтэй Нисэхийн болон Сансрын нийслэгийн музейнүүдийг үзэх боломжтой юм. “Орленок” зуслангийн нэг гол зорилго бол хүүхдийн эрүүл мэндэд тавих анхаарал юм. Үүний тулд энд нилээд хэдэн усан бассейн, биеийн тамирын талбайнууд болон гимнастикийн болоод бэлтгэл сургуулийн тренажер танхимуудыг ажлуулдаг. Энд уран сайхны болон техникийн уран бүтээлийн наадмууд, биеийн тамир спортын-цэргийн цугларалтууд, өсвөрийн сэтгүүлч, экологичдын уулзалтуудыг зохион явуулдаг.
Цэцэгмаа одоо танд зориулж “Чи-ли” хамтлагийн “Лето” / “Зун” / дууг сонсгое.

Орчин үед ажил, хичээл сургууль, гэр орон, гэр бүлээ зохицуулж сурах нь маш чухал. Ингэхдээ бас өөрийн сонирхож буй зүйл “хоббид” цаг гаргаж байх ёстой юм. Иэхнх хүмүүст энэ нь өөрийн нуугдмал авъяасыг хэрэгжүүлж, өдөр тутмын ажлаас амрах боломж олгодог. Дархан хотоос Очирбат бидэнд ирүүлсэн захидалдаа, ийн бичжээ.

“Редакцийн хамт олон та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье! Миний захидлыг танай нэвтрүүлгээр уншвал би баяртай байх болно. Би эдийн засгийн мэргэжлээр суралцдаг. Гэхдээ надад чөлөөт уран бүтээлчийн мэргэжил их сайхан санагддаг. Сүүлийн үед би гэрэл зураг их сонирхож байгаа. Анхаарал татаж байгаа зүйлээ фото зургаар илэрхийлэх нь надад сонирхолтой байдаг.Миний танилуудын дунд фото зураг сонирхогч хэд хэдэн хүн бий. Одоо үед сайн фото аппарат худалдаж авах боломжтой боллоо. Фото сонирхогч хүн бүр өөрийгөө турших боломжтой болсон. Энэ бол сайхан зүйл гэж би бодож байна. Түүнчлэн би хөгжим сонирходог бөгөөд оросын “Би-2” рок хамтлагийг сонсох дуртай. Та бүхнээс энэ хамлагийн дуунаас нэвтрүүлэгтээ оруулхыг хүсье! “

Очирбат аа, үнэхээр одоо хүн бүр фото зурагчин болж чадна. Камерыг өөрөө бие даан эзэмшиж чадаж байхад, хэн нэгэн дамжаанд явж суралцаж байна. Гэхдээ сайн гэрэл зурагчин бол юуны өмнө жинхэн уран бүтээлч юм. Энэ нь бусад хүмүүсийн олж хараагүй зүйлийг нарийн гярхай харна гэсэн үг. Одоо оросд гэрл зургуийн янз бүрийн уралдаан тэмцээнүүдийг явуулдаг. Эдгээрт маш олон уран бүтээлчид оролцдог. Жишээ нь, “Орос улсын гэрэл зурагчдын холбоо” жилд нэг удаа 18-35 насны залуучуудын дунд уралдаан зохион явуулдаг.Уралдаанд оролцохын тулд оролцогч өөрийн хэд хэдэн ажлыг шүүгчдэд илгээх ёстой юм. Фото сонирхогчдын шилдэг арван бүтээл нь үзэсгэлэнд оролцох боломж олгодог. Түүнчлэн нилээд чамбай мөнгөн шагнал дагалддаг.

Очирбат аа, одоо танд зориулж “Би-2” хамтлагийн дуулсан “Полковник” дууг сонсгое.

:Манай сонсогчид оросын түүх, соёлыг сайн мэддэгт бид талархаж байдаг юм. Тэдний олонхийн найз нөхөд нь Орос улсад байдаг. Орхон аймгаас Идэр бидэнд бичсэн захидалдаа энэ тухай ийн бичжээ.

“Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний нвтрүүлгийн нийт хамт олонд мэндийг минь уламжилж өгнө үү. Би танай нэвтрүүлгүүдийг сонсох дуртай, бас их ч үнэлдэг. Танай хөгжмийн хөтөлбөр надад их таалагддаг. Миний хамгийн дуртай оросын дуучин бол Алла Пугачева. Анх удаагаа би энэ дуучны дууг сонсоод энэ дуучин эмэгтэйн дуулсан дуу надад өвөрмөц нөлөөлдөг гэж хошигнох дуртай байж билээ.

Түүний уран бүтээл миний хувьд “Айсберг”, “Маэстро”, “Миллион алых роз” дуунуудаар нээгдсэн юм. Түүний дуулсан аливаа дуу нь хүний сэтгэлийн гүнд хүрч чаддаг.Та бүхнийг алдарт дуучны урын сангаас сонсгохыг хүсье. Би өөрөө нилээд нийтэч хүн юмаа, би гадаадад олон найз нөхдүүдтэй. Орос улсад ч байгаа. Орос найзууд маань Монголд ирэх бүрдээ бэлэг сэлт зөндөө авчирч өгдөг, би тэдний авчирдаг “Птичье молоко” чихэрт их дуртай. Их амттай чихэр шүү. Яагаад ийм нэртэй юм бол. Надад их сонин байдаг юм. Энэ тухай ярьж өгнө үү?” гэжээ.

Идэр ээ, танд захиадал бичсэн явдалд баярлалаа. Энэ чихэр үнэхээр амттай шүү. Оросын иргэд төдийгүй, энэ чихрийг амталж үзсэн гадаадын иргэд ч их дуртай болдог. Анх 1936 онд Польшид ийм жороор чихэр хийж байжээ. Үүнд зефир ордог. Орос улсад энэ чихрийг “Птичье молоко” гэж нэрлэсэн бөгөөд 60-аад оны үеэс үйлдвэрлэж эхэлсэн. Энд дээрх жорон дээр усны ургамал нэмж хийжээ. Чихэр зөвлөлтийн үеийн амттанд дуртай хүмүүст их таалагджээ. Энэ чихрийг худалдаанд гарахад урт дараалал үүсч байжээ. Үүнээс хойш арван жилийн дараа энэхүү жороор бялуу гаргахаар шийджээ. Эдгээр чихэр–нарийн боовны үйлдвэрлэл нэмэгдсээр байлаа, гэхдээ жор хэвээр үлдсээр байв. “Птичье молоко” чихрийн уламжлалт хайрцаг гурван төрлийн байв: зөөхийн, шоколадан болон нимбэгийн. Эдгээр чихрийн амт хэдэн арван жилийн турш бүх насны хүмүүст их таалагддаг байв. Монголд эдгээр чихрийг сайн мэдэх бөгөөд оросын худалдааны төвүүдэд худалдаж авах боломжтой юм.

Харин одоо Идэр ээ! Танд зориулан Алла Пугачевагийн “Миллион алых роз” дууг сонсгое. Тавтай хүлээн авна уу.

Өнөөдрийн нэвтрүүлгийн сүүлийн захидлыг танилцуулъя. Энэ захидлыг бидэнд цахим шуудангаар Оюунгэрэл ирүүлсэн юм. Тэр захидалдаа,

”Би ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Танай нэвтрүүлгийг байнга сонсдог. Та бүхний сонсогчдын захидлаар бэлтгэдэг энэ нэвтрүүлэг надад их таалагддаг. Би бүжгийн дугуйланд явдаг. Тэнд олонтоо тоглолт хийдэг. Саяхан интернетэд Вений балл Москвад болж байхыг харсан юм. Надад их таалагдсан. Энэ арга хэмжээний тухай ярьж өгнө үү? Тийшээ яаж ордог вэ?” гэжээ.

Ийм нэртэй бүжгийн баллд орох гэдэг бол бүжиг танцаар хичээллэдэг орчин үеийн аливаа охины хүсэл мөрөөдөл байх нь аргагуй юм. Тэгсэн ч 21-р зуунд баллны бүжгийн үе өнгөрсөн байлтай, гэтэл тийм биш юм. Энэ арга хэмжээнд оролцох боломж байдаг аж. Москвагийн “Вены бал” бүжгийн наадам ийм боломж олгодог байна.

Энэ арга хэмжээ нь орос улсад зохиогддог хамгийн том сонголог бүжгийн наадам төдийгүй дэлхийн томоохон балд ордог байна. Москвагийн балд жил бүр янз бүрийн орны 1500 хүн оролцдог. Бал шөнийн турш үргэлжилдэг бөгөөд хөтөлбөр нь өвөрмөц, нягт ялгардаг юм. Энд симфони найрал хөгжим болон жааз хөгжим, дэлхийн дуурь болон сонгодог бүжгэн жүжгийн одууд оролцдог. Тэд өглөө болтол вальс, полька, танго,фокстрот болон бусад бүжгүүдийг хосгүй бүжиглэдэг.

Москвагийн “Венийн балд” маш сайн бүжиглэдэг 16-23 насны охидууд болон 18-26 хүртэл насны эрэгтэйчүүд оролцох бололцоотой төдийгүй, тэдэнд маш сайн гадаад хэл мэддэг болон түүх, уран зураг, хөгжмийн талаар гүн гүнзгий мэдлэгтэй байх шаардлагуудыг тавьдаг. Уралдаанд оролцохын тулд урьдчилсан байлдлаар мэдэгдлээ ирүүлж, анкет бөгдлөж, өөрийн тухай эссе бичиж ирүүлсэн байх ёстой юм. Үүний дараа “бал”-ыг зохион байгуулах хорооны гишүүдтэй ярилцаганд орно. Тэнд оролцогч өөрийн мэдлэг, язгууртны яриаг явуулж чадах чадвараа харуулах ёстой. Ярилцлагын дүнд 200 орчим хүнийг сонгон шалгаруулснаар, тэд “Венийн балд” оролцож, уг хөтөлбөрийн анхны вальсыг бүжиглэнэ.

Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Та бүхэн манай нэвтрүүлгээр юу сонсох, ямар дуу хөгжмийн мэндчилгээ хүсч байгаагаа бидэнд манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25,радио “Голос России”, вещание на Монголию гэж хаяглаж ирүүлнэ үү? Дараа дахин уулзатлаа баяртай.