6-р сарын 20-22-ны өдрүүдэд Санкт-Петербург хотод жил дутмын Олон улсын эдийн засгийн форум болно. Шинжээчид уламжлалт сэдвээс гадна дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн асуудлыг хөндөх юм. Орос улс «Их хорийг» даргалах явдал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд нь нөлөөлөв.

Форум «Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв-шийдвэртэй үйл ажиллагааны цаг үе» уриан дор чуулган хуралдана. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөө нь өнгөрсөн оныхоос нэлээд ялгаатай. 2012 онд Европт ерийн хямрал гаарсан учир олонхи санал шүүмжлэлийг эл асуудалд зориулсан гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Андрей Белоусов хэлээд

«Мөн хямрал өнгөрсөн оны хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд шахалт үзүүлсэн. Эдүгээ мөн хурц асуудал зөөлөрсэн. Иймээс хэтийн төлөвэд гойд анхаарал тавина» гэв.

Энэ онд дэлхийн ба оросын эдийн засгийн өсөлтийг тодорхойлох хүчин зүйлүүд ба түүнийг урамшуулах арга хэмжээнүүдийг хөндөж ярих юм. Эдгээр асуудал сонирхол татаж байна гэж Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Сергей Беляков хэлээд

«Чухам ямар асуудалд хариулахыг хичээж байгааг харгалзан хөтөлбөрөө бүрдүүлсэн. Бид эдийн засгийн сэтгэлгээний чиглэл, хандлага, трендийг авч үзэж хэлэлцэхийг сонирхож байна» гэв.

Энэ онд форумд оролцох 5 мянга орчим мэдүүлэг аваад байна. Дэлхийн гол гол улс, бүс нутгийн төлөөлөгчид оролцох юм. Петербургийн эдийн засгийн форум Давосын эдийн засгийн форумтой тэнцэх үйл явдал боллоо. «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчид энэ удаагийн форумыг сурвалжилж тайлбарлах юм.