Валентина Терешковагийн нислэгээс хойшхи 50 жилд 56 эмэгтэй сансарт очоод ирлээ. Харин өнөөгийн байдлаар эрэгтэй сансрын нисгэгчдийн тоо бүр 476-нд хурээд байна. Ийм зөрөө ялгаа «сансрын дээрэнгүй үзэл» гэгчийн талаар ярих үндэс шинжээчдэд олгож байна.

Бусад нь энэ саналыг идэвхтэй няцааж, сансарт эмэгтэйчүүдийг баяртай хүлээж авч байна гэв. Тойрог замд хүнд хүчир ажил их байна. Эмэгтэй ч ийм ажил хийж чадах нь мэдээжийн хэрэг. Гэвч эрэгтэй хийсэн нь дээр гэж үздэг.

Олон улсын сансрын станц руу хийх нислэг 6-7 цаг үргэлжлэнэ. Орчин цагийн сансрын хөлөгөөр хийх нислэгийн цаг хугацаа тийм байна. Ачаалал ихэсвэл сансрын нисгэгч бүрийн жин 7 дахин нэмэгдэж, эхний үед цусны урсгал саатаж, хараа муудана.

Жингүйдэх нөхцөлд цусны даралтаас болж толгой өвддөг. Тойрог замд ажиллагсадын бие муудах нь ерийн үзэгдэл болсон. Эмэгтэй эрэгтэй адилхан ийм түвэг бэрхшээлийг давж чадахыг 56 эмэгтэй сансрын нисгэгчийн хийсэн туршилт ба туршлага нотлон харуулсан юм.

Гэсэн ч эрэгтэйчүүд үүнийг тэр болгон хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэд эмэгтэйчүүдийг хамгаалж арчлахыг оролддог гэж сансрын нисгэгч Елена Кондакова хэллээ.

«Эмнэлгийн комиссын шалгалт шинжилгээг давж, отрядын бүрэлдэхүүнд орох зөвшөөрөл өөрийн нөхөр сансрын нисгэгч Валерий Рюминээс авахад хэдэн жил шаардагдсан.Миний биеийн байдал тийм сайн биш учир комиссын шалгалтын давж чадахгүйд нөхөр маань итгээд зөвшөөрөл өгсөн» гэж сансрын нисгэгч Елена Кондакова мэдээлэв.

Харин Елена Кондакова сансарт хоёр удаа нислэг хийж, сансарт удаан байж ажиллах талаар эмэгтэйчүүдийн дотор аварга амжилт тогтоов. Гэсэн ч аврага амжилт тогтоох ер нь эмэгтэйг тойрог замд буюу задгай сансарт гаргах талаар нэмэлт хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Жишээ нь, скафандр нь оросын эмэгтэй сансрын нисэгчдэд тохирожтой байна. Түүний хэмжээг тааруулж болно. Харин америкийн эмэгтэйчүүд эрэгтэйн хамгийн жижиг скафандрыг өөрсддөө тааруулахын тулд мөр, нуруугаа ямар нэг хэрэгслээр арга буюу өргөтгөж байна. Эмэгтэйчүүд эдгээр саад тотгорыг даваад сансарт эрэгтэйчүүдтэй адилхан техник, эрдэм шинжилгээний ажил хийж байна.

Бүх эмэгтэй сансрын нисгэгч юуны түрүүнд дээд зэргийн мэргэшилтэй байна гэж 1982 онд Светлана Савицкаятай хамт нэгэн багийн бүрэлдэхүүнд орсон сансрын нисгэгч Александр Серебров мэдэгдлээ.

«Тэр сайн бэлтгэлтэй мэргэжилтэн юм.Түүнийг суглаа хийж сонгож аваагүй шуу. Бидэнтэй хамт нарийн сайн бэлтгэл хийсэн. Бид 12-р сард сургуулилж эхлээд бүр 8-р сарын сүүлээр нислэг хийсэн» гэж сансрын нисгэгч Александр Серебров өгүүллээ.

Харамсалтай нь сансарт эмэгтэйтэй хамт ажлаагүй. Сонирхолтой туршлага болох байсан гэж сансрын нисгэгч Александр Волков үзэж байна.

«Эмэгтэйтэй хамт нислэг хийгээгүй. Миний бодоход эмэгтэй станц дээр сахилга батыг бэхжүүлж, багийн гишүүдийн ажлыг журамлаж байна. Өглөө бүр сахлаа хүсч, эмэгтэйн өмнө нэр нүүрээ алдахгүйг бодоно» гэж Александр Волков хэлэв.

АНУ-д сансрын дээрэнгүй үзэл гэгчтэй идэвхтэй тэмцэж байна. 46 америк эмэгтэй тойрог замд гараад байна. Гэвч тэд дөнгөж 1980-ад онд нислэг хийж эхэлжээ. Тэр үед эмэгтэй сансарт ажиллаж чадахыг Валентина Терешкова, Светлана Савицкая нар нотлон харуулсан билээ. Мөн тойрог замд хэдхэн өдөр байх тохилог том олон удаа ашигладаг сансрын хелгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэсэн билээ.

Гэсэн ч 1980-ад онд ч одоо ч эмэгтэйг сансар луу явуулах америкийн ямар ч шийдвэр улс төрийн шинж чанартай байна гэж Сансрын бодлогын хүрээлэнгийн удирдагч Иван Моисеев үзэж байна.

«Эмэгтэйг тойрог зам руу явуулахад нэмэлт хүчин чармайлт шаардагдана. Хүмүүс адил тэгш эрхтэйг удирдлага болгон эмэгтэйчүүдийг тийшээ явуулдаг. Хүн амын бүх давхрагын төлөөлөгчдийг сансар луу тэнцүү хэмжээгээр явуулахад АНУ-аас их анхаарал тавьж байна. Гэвч энэ нь улс төрийн шийдвэр юм» гэж Иван Моисеев хэлжээ.

Ер нь америкчууд тойрог замд хүйстний ялгааг арилгаснаараа ноцтой алдаа гаргаж байна гэж Оросын ШУА-ийн Анагаах ухаан-биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Вадим Гущин үзэж байна.

Эмэгтэй, эрэгтэй гэж ялгах нь буруу. Тэгвэл бид эмэгтэй дөр мод хөдөлгөж чадахыг нотлох гэсэн америк маягийн оролдлогыг давтаж мэднэ. Эмэгтэй эрэгтэй, ер нь тодорхой хүний хүчит талыг ашиглах хэрэгтэй.

Эмэгтэйн хүчин чадал хар ажлаар илрэхгүй. Эрэгтэй эелдэг чанараа илрүүлж, хүнд хүчир ажил хийхийг оролдоно. Тэгвэл би өөр ажил хийх боломжтой болно гэж Елена Кандаковагийн хэлснийг дурдая» гэж Вадим Гущин өгүүлэв.

Мартын наймны өдөр ОУСС-д хамгийн дуртай баярын нэг болсон юм. Жил бүр эрэгтэйчүүд юуны түрүүнд оросын сансрын нисгэгчид мөр зэрэгцэн ажиллаж байгаа эмэгтэйчүүд болон дэлхийд тэднийг сонсож байгаа хүмүүст санамсаргүй сонин бэлэг өргөдөг. Тэд уламжлал ёсоор дуу дуулцгаадаг. Мөн түүнчлэн эмэгтэй сансрын нисгэгчдэд дэлхийгээс явуулсан бэлэг дурсгалын зүйлийг хүлээж авдаг.