НҮБ-ын шинжээчид БНХАУ-ын хүнсний аюулгүй байдлыг хангахад тавьж байгаа хүчин чармайлтуудыг дэмжихийн зэрэгцээ хөрсний бохирдолттой холбоотой хүчтэй эрсдэлүүдэд түгшиж байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн ерөнхий нарийн бичгийн дарга Хосе Грациано де Сильва “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа, БНХАУ-ын хүрээлэн байгаа орчноо хамгаалах салбарын хүчин чармайлт нь илэрхий юм гэж мэдэгдэв.

Гэхдээ цаашид олон зүйлийг хийх ёстой юм. Тэрээр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал нь бордоог аль болох бага хэрэглэх болон усны нөөцийг ашиглахдаа илүүтэй арвич хямгач хандахыг шаарддаг гэж нэмж хэллээ.

НҮБ-ын шинжээчид хятадын засгийн газарт пестицид болон бордоог ашиглахдаа нарийн хянаж байхыг зөвлөжээ.Учир нь бохир бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрвээ илрүүлэх юм бол, хаяна, тэгвэл хэрэглэгчид өөрийн уур хилэнг хяналтын арга хэмжээ аваагүй эрх баригчдын эсрэг чиглүүлнэ.

БНХАУ-ын хөдөө аж ахуйн салбарын шуугиант явдлуудад атаархахын ч хэрэггүй. 5-р сарын эцсээр Гуанчжоу хотын /Гуандун муж/ цагаан будааны томоохон зургаан нийлүүлэлтэнд,цагаан будаагаар хийсэн хэрчсэн гурилын хоёр том нийлүүлэлтэнд кадмийн хэт рүүлсэн агуулгыг илрүүлжээ.

Цагаан будааг хөрш Хунань мужаас авсан бол татсан гурилыг Дунгуань хотын хоёр заводад үйлдвэрлэжээ.Үүний дараа Хунань мужийн цагаан будааны тариалангийн гурван талбайд хяналт шалгалт явуулжээ. Гэтэл цагаан будаанаас кадмий илэрчээ.

Өмнө 2013 оны 1-р улиралд явуулсан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын шалгалтаар Гуанчжоу дүүргийн цагаан будаа болон цагаан будааны тариалангийн талбайны 44,4 хувь нь кадмийн хэт их агуулгатай гарчээ.

Ингэхдээ бохирдолтын гол эх сурвалжийг олоогүй аж. Шинжээчид үүний шалтгааныг хүнд металл агуулдаг бордоонд байна гэж үзэж байна. Бордоо нь тариалангийн талбайг услахад усанд орж байна.

Хятад улс бол дэлхийн хамгийн их бордоо хэрэглэдэг орон. БНХАУ жилд дэлхийн нийт бордоо үйлдвэрлэлтийн 30 хүртэл хувийг хэрэглэдэг. Гэхдээ БНХАУ-ын бордоо ашиглалтйн үр ашиг бусад орнуудаас доогуур юм. Энэ салбарт Хятад нилээд хоцорч явна.

НҮБ-ын эдийн засагч Меррита Клаффагийн үзэж байгаагаар, хөрсний бохирдолт, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тулгамдсан асуудал зэрэг нь түргэн хөгжиж байгаа орнуудад зайлшгүй гарах зүйл юм.

Шинжээч хэлэхдээ, бусад орнууд  хөгжлийн эрин үедээ ийм замыг туулж байсан, гэхдээ хэн ч Хятад улс шиг ийм өндөр хөгжлийн хурдатай таарч байгаагүй.

Хятадын эрх баригчид  тойрон байгаа орчны бохирдолтыг буцаан эргүүлэхэд хүнд хэцүү процесс гэдгийг гүнээ ухамсарлан хүлээж авч байна. БНХАУ-ын газар, байгалийн нөөцийн яам мэдэгдэлдээ, одоогийн байдлаар тус улсад бүх үндэстний хөрсний судалгаа явагдаж байна гэжээ.

Судалгааны дүнгээр үндэсний хөрсний бохирдолтын газрын зургийг гаргах юм. Судалгааны явцад нууруудын усны хортой бодисийн өндөр концентрац болон хөрсний хүчтэй эсэлтийг тэмдэглэжээ.

Хамгийн сүүлийн судалгааны дүнг 1994,1995 оны судалгааны дүнг харьцуулан үзэхэд, хөрсний бохирдолт нь БНХАУ-ын хүн амын нягтралтай зүүн хэсгийн дүүргүүд рүү “нүүжээ”. Шинжээчдийн анхааруулж байгаагаар, хөрсний бохирдолт бүрэн сэргээгдэрхийн тулд нэг мянга орчим жил шаардагдах аж.

Тэд экологийн хэвийн хэмжээг сахих хяналтыг чангатгаж, хүрээлэн байгаа орчноо бохирдуулсны төлөө шийтгэлийг улам чангатгахыг уриалжээ.