АНУ сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлж эхлэнэ. Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын дэд туслах Бен Родсын зарлан мэдээлсэнчилэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Башар Асадын дэглэмээс сөрөг хүчний эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэж үзэж, ийм шийдвэр гаргажээ. Энэ оны 3-р сард Асадын цэрэг зарин хий хэрэглэснийг нотлох баримтуудыг ТТГ-аас олгосон аж.

Нотлох баримтууд сөрөг хүчний мэдэгдлүүд ба магадлан шинжлэх ажиллагааны дүнг үндэслэсэн гэж Цагаан ордны мэдэгдэлд өгүүлжээ. Хүн зарин хийн нөлөөнд автасныг шинжилгээний дүн харуулсан ч хэзээ хаана хэрэглэсэн ба хэн түүнийг хариуцахыг тусган харуулахгүй байгааг Вашингтон хүлээв.

ТТГ-ын авсан нотолгоо баримтуудыг Орос улсад уламжласан. 6-р сарын 17,18-ны өдрүүдэд Хойд Ирландид «Их наймын» дээд хэмжээний уулзалтаар энэ сэдвийн авч үзэж хэлэлцэнэ гэж Родс мэдэгджээ.

Энэ оны 3-р сард зарин хий хэрэглэсэн байж магадгүй. Башар Асадын цэрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэж сөрөг хүчин зэмлэв. Харин 5-р сарын сүүлээр Туркийн тусгай албаныхан 12 босогчийг сирийн хил орчимд саатуулав. Тэд зарин хий хийсэн чингэлэгтэй байжээ.

НҮБ-аас эдгээр хэрэг явдлыг нарийн мөрдөн байцаахыг ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров бусдаас түрүүн шаардав. Сөрөг хүчний өрнөдийн холбоотнууд мөрдөн бацаах ажиллагааг үнэн хэрэг дээр тасалдуулсан гэж хожим тэрээр тэмдэглэжээ. Сергей Лавров энэ оны 5-р сарын 31-нд Москвад хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ

«Энэ сэдвийг тойрон янз бүрийн өдөөн хатгалга үйлдэж мэднэ гэж бид удаа дараа анхааруулсан юм. Иймээс химийн хорт бодис хэрэглэсэн тухай ямар ч мэдээг нарийн шалгахыг шаардаж, Алеппо орчимд гарсан будлианыг мөрдөн байцаах хэсэг шинжээчийг явуулах тухай сирийн засгийн газрын хүсэлтийг дэмжлээ. Улс терийн тоглоомоос болж НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газраас мөн хүсэлтийг тэр даруй биелүүлэлгүй ор үндэсгүй болзол тавьж,хэрэг явдлыг халуун мөрөөр шалган байцаагаагүйд сэтгэл дундуур байна» гэв.

Чухам зэвсэгт бүлгүүд л химийн хорт бодис хэрэглэснийг нотлох мэдээ баримт надад байна гэж Сирид хүний эрхийг зөрчсэн хэргийг НҮБ-ын ивээлийн дор мөрдөн байцаах хараат бус комиссын гишүүн Карла дель Понте нэг бус удаа мэдээлснийг Сергей Лавров дурдав.

Урьд АНУ цэрэг нь Ирак улсад цөмрөн орсныг зөвтгөхийн тулд үй олноор хөнөөгч зэвсгийн тухай хуурамч мэдээллийг ашигласан билээ. 2003 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэлл ТТГ-ын Иракт илрүүлж олсон шиг ямар нэг хорт цагаан бодисыг НҮБ-ын АЗ-д үзүүлэв.Гэвч 2011 онд Пауэлл Лондонд хэвлэгдэн гардаг Guardian сонинд ярилцлага өгч, ТТГ,Пентагонээс шалгаж батлаагүй хуурамч мэдээ олгосныг хүлээжээ.

Зэвсгийн нийлүүлэлтийн тухайд гэвэл үлэмж хэсгий нь сөрөг Сирийн цэргийн дээд зөвлөл болон түүний тэргүүн генерал Салим Идрисийн мэдэлд шижүүлэхийг Родс хүлээгээд

«Эдүгээ бид хүчин чармайлтаа сөрөг Цэргийн дээд зөвлөлийн үйл ажиллагааг оновчтой болгох ба бидний холбоотон түншүүдээс зөвлөлд үзүүлэх тусламжийг уялдуулан зохицуулахад дайлчилж байна. Бид сөрөг хүчний цэргийн отрядуудад шууд дэмжлэг үзүүлэхийг оролцуулан тусламжаа өргөжүүлэн нэмэгдүүлэхийг Асадын засгийн газар ойлгох ёстой» гэв.

Сирийн самуун дэгдээгчдэд хэдийд ямар зэвсэг нийлүүлэхийг Родс тодруулж хэлээгүй. Харин автомат зэвсэг, байлдааны хэрэгсэл, танкийг эсэргүүцэх зэвсэг нийлүүлэх тухай америкийн сонинуудад бичжээ. Эдгээр зэвсгийг нийлүүлж эхлэсэн бололтой. АНУ маш их хэмжээний зэвсэг Афганистан,Ирак улсуудад нөөцлөв.

Сирийн агаарын орон зайг хориотой бүс болгох болон сөрөг хүчинд зенитийн пуужинг нийлүүлэх тухай одоогоор ярихгүй байна.Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Хойд Ирландид дээд хэмжээний уулзалтын санал шүүмжлэлийн дараа шинэ шийдвэр гаргаж болзошгүйг Родс мэдүүлжээ.