Орос улсын болон Монгол улсын хилийн орчмын нутагт эзэнгүй мал бэлчих нь Орос улсад аюултай. Мэдээж хэрэг малд бол ямарч хил хязгаар гэж үгүй нь ойлгомжтой, гэтэл хилийн боомтуудад халдварт өвчин байж болзошгүй. Энэ тухай “ Россельхознадзор “ байгууллагын Забайкальск болон Амур мужуудын хилийн асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Альбина Якимова ийн ярьж байна.

«Хилийн ойролцоох мал сүрэг  аль аль талдаа хяналтгүй байдаг. Энэ нь малчингүй юм уу, аль эсвэл малчны хайхрамжгүй байдлаас болж мал хил давдаг. Үүний дараа тэдгээрийг буцаан авдаг.Мэдээж хэрэг, аль аль талын малтай холбоо тогтоож таарна. Тиймээс “хил зөрчигчдийг” ингэж хил давсных нь дараа бид хорионд оруулах ёстой.

Тэнд оношилгоо шинжилгээ хийж, халдварт өвчний эсрэг арга хэмжээ авна. Монгол улсын хилийн орчмын аймгуудад малын шүлхий, сахуу болон бруцеллез өвчнүүдийн аюул заналхийлдэг. Эдгээр аймгуудын малын өвчний үзүүлэлтийн улмаас бидний хувьд мах нийлүүлэх хориотой» гэж Альбина Якимова хэллээ.

Эдгээр халдварт өвчин нь хүмүүст ч аюултай юм. Нутгийн халдвартай бүсэд байсан үхэр, хонь, адууг одооноос хорьж, бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг явуулна. Зарим тохиолдолд хүний нутагт очоод ирсэн малыг малчид нядлах юм уу, шатаахад хүрдэг. Малаа хил давуулсан оросын малчдад захиргааны хариуцлага хүлээлгэдэг.

Гэхдээ энэ нь  арга хэмжээ төдий юм. Хамгийн гол нь Монгол улсад гарч байгаа малын халдварт өвчнийг бууруулах нь асуудлын гол  юм. Гурван жилийн турш Орос улс монголын талд малын вакцин болон шүлхийний био бэлдмэлүүдийг нийлүүлж байна. Хоёр улсын холбогдох албадууд хамтран хяналт тавьж байна. Гэхдээ эдгээр хүчин чармайлтууд нь одоохондоо хязгаарлагдмал үр дүн үзүүлж байна.

Үүнд зэрлэг амьтан илүү их аюул занал авчирч байна. 4-р сард Монголоос Забайкальск руу нүүсэн зээрийн сүргээс авсан шүлхийний шинжилгээ эерэг сайн гарсан. Гэтэл Забайкалийн хязгаарын хоёр районд шүлхийн голомт гарсан. Малын эмч нарын үзэж байгаагаар, энэ жил Чит мужид 50 мянга орчим толгой зээр нүүсэн байна. Орос улсын нутаг дэвсгэрт хоол тэжээл хайж ирсэн зэрлэг амьтдын сүргийг зогсооно гэдэг нь их хүнд байдаг.