Өнөөдөр Ираны иргэд ерөнхийлөгчөө сонгож байна. Сонгуулиар одоогийн ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад болохгүйн нь тодорхой болсон.

Ахмадинежад 8 жил ерөнхийлөгч байсан ажлын үр дүнг манай тоймч Владимир Сажин ийнхүү дүгнэв.

Ерөнхийлөгчөөр ажилласан эхний саруудаас эхлэн Ахмадинежад АНУ, Баруун Европтой хамтран ажиллах бодлогыг зогсоож, олон удаа Израиль руу дайрч оршин тогтнох эрхийг нь үгүйсгэсэн.

Тэр ираны цөмийн асуудлын хэлэлцээртэй холботой Тегераны байр суурийг хатуу болгосон. Ахмадинежад ерөнхийлөгч Иран улсыг цөмийн зэвсэгтэй улс болгохыг тууштай эрмэлзэгч нэгэн. Мэдээж үүнээс гарах үр дагавруудын хамт.

Ахмадинежад ерөнхийлөгчийн үед НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ байнгын гишүүн орнууд, Цөмийн эрчим хүчний олон улсын агентлагтай /ЦЭХОУА/ хийх хэлэлцээрүүд дээр Ираны тал улам бүр эс бууж өгөх байр суурьтай болсон. Ерөнхийлөгч байсан 8 жилийн хугацаандаа тэр энэ асуудлыг мухардалд оруулсан юм.

Махмуд Ахмадинежад 2005 онд нийгмийн шудрага ёс, нефтийн худалдааны орлогыг бүх иранчуудад хувиарлах гэсэн уриатайгаар төрийн эрхэнд гарсан. 8 жилийн хугацаанд түүний засгийн газар 1200 тэрбум нефтедоллын орлого олсон. Гэсэн ч хүн амын амьжиргааны түвшин дээшлээгүй, эдийн засаг ч хөгжөөгүй юм.

Ахмадинежад ерөнхийлөгчийн суудал суусан дараагийн 4 жилдээ “Зорилгот тэтгэмжийн тогтолцоо” хэмээгчийг хэрэгжүүлэх шийдвэрээ зарласан байна. Үүнийгээ тэр ираны эдийн засагт хийх “мэс ажилбар” гэж нэрлэсэн.

Түүний зорилго нийгмийн хамгийн бага орлоготой иргэдэд туслах явдал байв. Ахмадинежадын санаа эдийн засгийн хувьд зөв байсан ч популист, гүйцэд боловсруулаагүй зүйл байсан юм. Тиймээс дэндүү их мөнгө эргэлтэнд орсон. 8 жилийн хугацаанд Иранд бэлэн мөнгөний эргэлт 6 дахин нэмэгдсэн байна.

Ахмадинежадыг ерөнхийлөгч байсан сүүлийн 1 жилд албан ёсны инфляц 30%-с дээш болж өссөн ч эдийн засагчид жинхэнэ түвшинг 60, 70% гэсэн.

Ажилгүйдэл ч гэсэн өсч байна. Ираны Төрийн статистикийн төвийн дүгнэлтээс үзэхэд ажил хийх чадвартай хүн амын ¼ ажилгүй байна. Сүүлийн 8 жилд үйлдвэрлэл, экспортын хэмжээ бас буурсан.

Энэ нь АНУ, ЕХ-ы эдийн засгийн хоригоос болж нефтийн экспорт огцом буурсантай холбоотой. Хориг тавигдахаас өмнө Иран улс өдөрт 2,2 сая баррель нефть экспортолдог байсан. Харин сүүлийн хэдэн сар 700 мянгаас давахгүй байна. Иран улсын төсөвт жилд 50 тэрбум нефтедоллар дутуу орж байна.

Үүнээс гадна Ахмадинежадын өрсөлдөгчид бүгд түүний засгийн газар “цөмийн хэлэлцээрүүд”-ийг үр дүнгүй явуулсан, Иран улсын эсрэг хэт ноцтой эдийн засаг, санхүүгийн хориг тавихад хүргэсэн хэмээн буруутгаж байна. Оросын шинжлэх ухааны академийн /ОШУА/ Дорно дахин судлалын Иран судлалын секторын эрхлэгч Нина Мамедова үүнтэй санал нэг байна:

«Ахмадинежадын цөмийн ийм, хэт сөргөлдсөн гадаад бодлого нь Ираны эсрэг тавигдсан хоригуудыг улам нэмэгдүүлсэн юм. Мөн ираны эдийн засгийг бүр дордсанд түүний гадаад улс төрийн гадаад бодлого буруутай» гэж Нина Мамедова хэллээ.

Зарим эдийн засагчдын үзэж байгаагаар Ахмадинежад “орны” хүндээ эдийн засгаа бүрэн сөнөсөн байдалтай биш юм аа гэхэд гүн хямралын байдалтай үлдээх нь. Тиймээс даруй авах арга хэмжээнүүд чухал шаардлагатай байна.