ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2014-2016 оны төсвийн илгээлтийг хэлэлцүүлэхээр оруулав. Санхүүгийн бодлогын үндсэн чиглэл тухайлбал нийгмийн өмнө авсан үүргээ гарцаагүй биелүүлэх явдал хэвээр хадгалагджээ. Гэвч зорилгод хүргэх хандлага өөрчлөгдөнө.

Боловсрол, ШУ, дээд бүтэц, нийгмийн хүрээний зарлагыг нэмэгдүүлж, үйлвдэрлэл эрхлэлтийг цаашид урамшуулахыг төрийн тэргүүн батлан илэрхийлэв.Гэвч зарлагыг зүгээр л нэмэгдүүлэх боломжгүй. Дэлхийн тухайн байдал зарлагын нэмэлтийг эдийн засгийн өсөлт, төсвийн орлоготой заавал холбон үзэхийг шаардаж байна.

Мөн түүнчлэн урьтлалыг тов тодорхой болгохыг Ерөнхийлөгч уриалав. Владимир Путин төрийн хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ ахин хийж, зорилгы нь одоо байгаа нөөцийн хэмжээнд нийцүүлэх зорилгоор гүйцээж боловсруулахыг даалгав. Жишээ нь төрийн зэвсгийн өргөн хүрээтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацааг хянан үзэж болно.

Харин тэтгэврийн шинэтгэлийг хойшлуулж болохгүй. Тэтгэврийн хэмжээг ажилласан хугацаа, цалингийн хэмжээтэй уялдуулан зохицуулах хэрэгтэй гэж Владимир Путин мэдэгдээд

«Бид даатгалын 4 хувь татварыг тэтгэврийн хуваарьлах буюу нөөцлөх системд чиглүүлэх асуудлыг энэ оны турш шийдвэрлэх эрх иргэддээ олгосон. Хойшид тэтгэврийн даатгах системд нэгдэх эрхийг хасах нь шудрага бус үйл хэрэг болно. Миний бодоход хүмүүс ийм эрхтэй байвал зохино» гэв.

Ер нь тэтгэврийн системд онцгой найдвар тавьж байна. Шинэчлэлийн үр дүнд тус систем төсвийн дарамт байхаа больж төдийгүй эдийн засгийг урт хугацааны хөрөнгө оруулалтаар хангах ёстой.

«Эдийн засгийн өсөлтийг урамшуулах нэмэлт механизмыг ашиглах ёстой. Түүний дотор дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй. Үндэсний сайн сайхан байдлын сангийн нөөц, тэтгэврийн нөөцлөсөн хөрөнгийг өөрийнхөө зардлыг нөхөж мэдэх дэд бүтцийн төслүүдийн санхүүжүүлэлтэд чиглүүлэх тухай өгүүлж байна. Үүний хамт эдгээр нөөцийг баталгаатай хадгалж буцаах хэрэгтэй» гэж Владимир Путин хэллээ.

Албан татварын бодлогын тухайд гэвэл үйлдвэрийн газрын даатгалын татварыг нэмэгдүүлэх ёсгүй гэж Ерөнхийлөгч онцлов. Тэтгэврийг бүрдүүлэх татварын талаар ч тийм байна.

Харин тансаг эд зүйлд нэмэлт татвар ногдуулж, ашигаа офшорт гуйвуулан шилжүүлэхийг цаашид хязгаарлахыг Владимир Путин батлан илэрхийлэв. Түүнээс гадна төрийн тэргүүн Алс Дорнодод хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдэд татварын хөнгөлөлт ойрын үед олгохыг даалгажээ.