Тун удахгүй Москва хот унадаг дугуйчид нь автомашины жолооч нараас илүү тав тухыг мэдэрдэг дэлхийн бусад орнуудын адил болно.

Москвагийн эрх баригчид 6-р сарын 10-нд унадаг дугуйчдад шинэлэг зүйлээр томоохон бэлэг барьлаа. Орос улсын нийслэлд 16,3 км үргэлжлэх унадаг дугуйны хамгийн урт замыг нээсэн. Хотын төвийн уран бүтээлчдийн өргөөний “Музеон” цэцэрлэгээс баруун хэсгийн Ялалтын парк хүртэл зам юм. Энэхүү чиглэл нь Москва голын эргийн гудамжийн байгалийн хосгүй замаар явж өнгөрөх юм.

Даваа гаригаас нийслэлийн метроны зарим станцуудад унадаг дугуйны амдан тосох паркууд ажиллаж эхлэв. Одоогийн байдлаар ийм парк дөрөв байна. Тэдгээрт 300 орчим унадаг дугуй байрлуулах боломжтой. Москва хотын даргын үүрэг гүйцэтгэгч Сергей Собянины ярьснаар, энэ нь их ажлын дөнгөж эхлэл аж. Ойрын үед дугуйны паркийн багтаамж 10 мянга хүртэл тооны болох гэнэ.

Хувийн унадаг дугуйтай болж чадаагүй байгаа хүмүүст хотын тээврийн газар болон “Москвагийн Банк” хамтран тусгай төсөл нээжээ. Ийм төрлийн прокатууд нь Лондон, Парис, Амстердамд тусгай дугуйн прокатууд ажилладаг юм.

Одоо Москвагийн төвд дугуй прокатаар авахын тулд прокатын сайтан дээр бүртгээгдэх шаардлагатай бөгөөд тэнд банкны цахим картаа оруулж, нэг удаагийн тасалбар юм уу, абонемент авч болох юм.

Энэхүү үйлчилгээ нь хангалттай хямд үнэтэй: эхний хагас цаг үнэгүй, дараа дараагийн цаг бүр 30 рублийн үнэтэй байх юм. Дугуйны үйлчилгээ нь 3-6 цагт 900 рубль байх бөгөөд, 6 цагаас хоногийн хуцагаанд 1500 рубль байх юм. Түүнчлэн абонемент нь сар бүр 450 рублиэр дугуй унах боломж олгож байна.

Ийм нөхцөлүүд нь дугүй сонирхогчдын хүсэл эрмэлзэлд нийцэж байгаа бөгөөд прокат ажлуулж эхэлсний эхний хоёр долоо хоногт гэхэд л 6,5 мянган хүн үйлчлүүлсэн байна.

Прокатын систем бий болсон болон унадаг дугуйны шинэ замын барилгын асуудал Москвагийн тээврийн удирдах газрын 2016 он хүртэл боловсруулсан нөсөр хөтөлбөрийн хэсэг нь юм.

Цаашид унадаг дугуйны тусгай бие даасан паркуудыг барьж байгуулахаар төлөвлөж байгаа төдийгүй, одоогийн байгаа автомашины зогсоолуудын баганууд дээр унадаг дугуйны замын тэмдгийг 100 км турш байрлуулна.

Мөн дугуйчдад зориулан тусгай чиглүүлэгчийн системийг байгуулна. Одооноос дугуйчдад зориулан “velo.mos.ru” мэдээллийн портал нээгээд байгаа бөгөөд эндээс дугуйны прокат, парк болон дугуйн засварын хаягийг авах боломжтой.

Ингэхдээ Москвад унадаг дугуй хөгжүүлэх хөтөлбөр нь дугуйчдад төдийгүй бусад хөдөлгөөнд оролцогчдод ашиг тустай юм. Хэрвээ москвагийнхны дийлдэнх нь европынхны жишгээр ажилдаа юм уу, хичээл сургуульдаа унадаг дугуйгаар явах юм бол замын хөдөлгөөн илүүтэй чөлөөтэй болох юм.

Үүнийг үл итгэгчид хайртай машинаа орхиод унадаг дугуй унах хүн цөөхөн л байх болно гэж хэлж мэдэх юм. Тэгвэл оптимист үзэлтнүүд, москвагийн иргэдийн дунд дугуйгаар явах хүсэлтэй хүн их бий гэж байна.

Унадаг дугуйг хувийн тээврийн хэрэгсэл мэтээр ашиглах нь чухал хоёр ашигтай . Нэгд эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэх, хоёрт бүх утгаараа “экологийн цэвэр” унаа. Тэгээд ч сүүлийн үед унадаг дугуй унах нь мод болсон.

Мэдээж хэрэг одоогоор ямар нэгэн дүгнэлт хийх арай эрт байна. Нарлаг зуны дараа сэрүүн намар, дараа нь хүйтэн өвөл ирэхийг мартаж болохгуй. 11-р сараас-3-р сар хүртэл Москвад унадаг дугуй унахад туйлын таагүй улирал байдаг.