Оросын байлдааны автомат, мэргэн буудагчийн зэвсгийн томоохон үйлдвэрлэгч «Ижмаш» нэгдэл 5 дахь үеийн Калашниковын автоматыг ( АК-12) нэвтрүүлэх ажлаа үргэлжлүүлж байна. Улсын туршилтыг 11-р сараас наана дуусгахаар төлөвлөжээ. Драгуновын мэргэн буудагчийн винтоовыг ч боловсронгуй нарийн тусгалтай болгов.

Буудлагын шинэ төрлийн зэвсэг эзэмших цаашдын ажил үйлдвэрлэлийг өргөн цар хүрээтэй шинэчлэх, «Калашников» концерныг байгуулах хүрээнд хийх юм. «Ижмаш» нэгдлийн төлөөлөгч Елена Филатова энэ тухай «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд

«АК-12 хүчний тусгай газрыг оролцуулан янз бүрийн зэвсэг зохиож боловсруулах үндэс суурь болно.Одоо ч гэсэн АК-12 автоматын сууринд Холбооны хамгаалах алба, ДХЯ-нд автомат зохион бүтээж байна. Түүнчлэн бид АК-12-ны байлдааны хэрэгслийг боловсруулж байна. Тэгээд энэ онд зэвсэг нэмэх байлдааны хэрэгсэл зэрэг буудлагын цогц бий болно» гэв.

5 дахь үеийн шинэ автомат тэсвэр бөх бат, дээд зэргийн найдвартай чанар зэрэг Калашниковын бүх автоматын хучтэй талыг уламжлах юм. Гэсэн ч энэ нь шинэ төрлийн зэвсэг гэж буудлагын зэвсгийн талаархи шинжээч Василий Лесников хэлээд

«Буудлагын хурд нь нэмэгдэж, ашиглах боломэж нь өргөжих юм. Хамгийн гол нь шинэ автомат янз бүрийн нөхцөлд амархан дасч таарна. Түүний сууринд гар буу, дайрагч винтоов, карабин буу зохион бүтээж болно. Өөрөөр хэлвэл янз бүрийн зорилгоор хэрэглэх янз янзын зэвсэг түүний сууринд зохион бүтээж болно.Урьд бүгд нэг янзын автоматтай байсан бол одоо янз бүрийн ажиллагаанд өөрийн зэвсэг хэрэглэнэ» гэв.

Нэрд гарсан Драгуновын мэргэн буудагчийн винтоовоор Зөвлөлтийн Армийг зэвсэглэсний 50 жилийн ой энэ оны 6-р сард болж байна гэж Елена Филатова мэдээлээд

«Энэ завсар тэр армийн мэргэн буудагчийн маш найдвартай зэвсэг хэвээр байна. Эдүгээ «Ижмаш» нэгдлийн зохион бүтээгчид Евгений Драгуновын винтоовыг шинэчлэн туршиж байна. Шинэчлэсний үр дүнд Драгуновын мэргэн буудагчийн винтоов шинэ гол төмөр, шагайх төхөөрөмжийн нэмэлт бэхлэлттэй болов. Товчхон хэлэхэд орчин цагийн буудлагын зэвсэгт тавих бүх шаардлагад нийцэж байна» гэв.

«Ижмаш» нэгдлийн зохион бүтээгчид Драгуновын мэргэн буудагчийн винтоовыг шинэчлэхээс гадна мэргэн буудлагын зэвсгийн зарчмын хувьд шинэ цогцыг зохион бүтээж байна. «Ижмаш» автомат, мэргэн буудагчийн винтоов үйлдвэрлэж төдийгүй энгийн ба цэргийн 30 гаруй төрлийн эдлэлийг боловсруулж байна. Нэгдлийн бүтээгдэхүүнийг дэлхийн 27 улс тууний дотор Их Британи, Герман, Итали, Канад, АНУ-д нийлүүлж байна.