Хятад улс  өөрийн эрчим хүчний аюулгүй байдлыг сонгохын тулд чулуун нүүрс болон байгалийн хий хоёрын хооронд чухал сонголт хийх ёстой болоод байна. Энэ тухай “Оросын дуу хоолой” радиод Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн захирал Сергей Правосудов ярьсан юм.  Хятадад үүнээс илүү хямд хий хэн ч өгөхгүй бөгөөд хятадын томоохон хотууд нүүрсний утаанд хордож байна.

Дэлхийн хамгийн  бохир хотууд Хятадад байгаа бөгөөд ДЭМБ- болон Дэлхийн Банк түгшүүр зарлаад байна. Хэдэн долоон хоногийн өмнө хятадын нутаг дэвсгэрийн гуравны нэгийг хүчтэй тортог бүрхсэн.

Зарим газруудад агаарын бохирдолт аюулгүй байдлын хэмжээнээс 40 дахин илүү байсан. Хятад нүүрсний хэрэглээгээ хэтрүүлснээс арайхийн амьсгалж байна гэж Сергей Правосудов тэмдэглээд

«Одоо тэдний эрчим хүчний нүүрсний тэнцэл 70 орчим хувьтай байна. Хятад нүүрснийхээ хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байна. Энэ байдал нь хятадын хотуудыг экологийн сүйрэлд хүргээд байна. Тэнд хүмүүс арайхийн амьсгалж байгаа бөгөөд ялангуяа, нийслэл хот Бээжинд байдал тун хүнд байна.

Мэдээжийн хэрэг энэ байдал байнга үргэлжлэнэ гэж байхгүй. Гэхдээ хятадууд хөрөнгө мөнгөө хэмнэх үүднээс болчимгүй зүйл хийхгүй л байх. Тэнд тэртэй тэргүй үхлийн тоо хүчтэй нэмэгдэж байна. Тиймээс экологийн илүүтэй цэвэр түлшийг нэвтрүүлнэ. Юуны түрүүнд байгалийн хий байна» гэлээ.

Хятад байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлж байна, гэтэл тэдний нөөц төдий л их биш юм. Тэгээд ч хийн хэрэглээний өсөлт түүний олборлолтоос нилээд өндөр байна. Тиймээс Хятад өөрийн тулгамдсан асуудлыг олборлолтын ачаар шийдвэрлэх боломжгүй юм.

Туркмений хийг нийлүүлэх болсон нь байдлыг жаахан хөнгөлсөн. Саяхан хүртэл Хятад оросын хийг европын хэрэглэгчдийн үнээс бага үнэ төлж импортоор авч байсан. “Туркмений хийн диваажин” Хятадын хувьд дуусчээ гэж Сергей Правосудов тэмдэглээд

«Саяхан дэлхийн үнэ тогтоогч олон улсын үнийн агентлаг болох “Argus Media “уламжлахдаа, Түркмений Хятадын хийн үнийг нэмж байгаа тухай уламжилсан. Одоо Хятад худалдаж авах байгалийн шингэрүүлсэн хийнийхээ үнийг нэмэгдүлэх ёстой болоод байна.

Ингэхдээ энэхүү үнэ нь “Газпромын” европын түншүүддээ нийлүүлдэг үнээс даруй илүү үнээр авах болж байна. Хятадуудын хямд хий авах гэсэн хүсэл нь биелээгүй, яагаад гэвэл тэдэнд хямд хий хэн ч өгөхгүй» гэлээ.

Магадгүй удахгүй Хятад “Газпромтой” хийн нийлүүлэлтийн тухай гэрээ байгуулах байх л даа гэж Сергей Правосудов таамаглаад

«Хятад байнга “Газпром”-оос европын түншүүдээс хямд үнээр хий авах гэж хүсч байсан. Гэхдээ Орос улсад энэ нь хэрэгжих боломжгүй. Учир нь үүний дараа европын орнууд ийм бага үнийг шаардаж эхлэнэ. Шинэ зах зээлд гарах гэж хуучнаа мартаж болохгүй шүү дээ. Тиймээс үнэ ч ялгаагүй тийм л байх ёстой» гэлээ.

Дэлхийн хийн зах зээлийн үнэлгээ болон хүндэрч байгаа экологийн сүйрлүүд  Хятадыг Орос улстай их хэмжээний хий нийлүүлэх тухай яриа хэлэлцээрийг идэвхжүүлэхэд түлхэж байна. 3-р сард Москвад БНХАУ-ын дарга Си Зиньпинь Орос улстай хийн томоохон хэмжээний худалдааг эхлүүлэх төлөвтэй байгаагаа нотлон харуулсан юм.