Сөүл хэлэлцээг тасалдуулсан гэж Умард Солонгос үзэж, зэмлэн буруушааж байна. Талууд Умард Солонгосын төлөөлөгчдийг чухам хэн тэргүүлэх асуудлаар тохиролцож чадаагүй учир хэлэлцээг тодорхой бус хугацаагаар хойшлуулав.

Хэлэлцээг 6-р сарын 12,13-ны өдрүүдэд сайд нарын хэмжээнд хийх байсан. Хэлэлцээ хоёр Солонгос улсын харилцаанд эргэлт гаргаж мэдэх байв. Гэвч түүнийг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан тухай мягмар гаригт хэлэлцээ хийж эхлэхээс хэдхэн цагийн өмнө мэдээлжээ. Умард Солонгосын төлөөлөгчдийг чухам хэн тэргүүлэх асуудлаар санал зөрсөн учраас ийм шийдвэр гаргажээ.

Нэгтгэх асуудлыг хариуцсан сайд Ю Киль Жэ Өмнөд Солонгосыг төлөөлөх байв. Тэрээр Умард Солонгосын талаархи бодлогын бүх асуудлыг хариуцаж байна. Гэвч цэргийн ба тагнуулын асуудлыг түүний эрх мэдлээс хассан юм. БХЯ ба Үндэсний тагнуулын алба эдгээр асуудлыг хариуцаж байна.

Өмнөд Солонгос Солонгосын Хөдөлмөрийн намын ТХ-ны нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ян Гон хэлэлцээнд Умард Солонгосын төлөөлөгчдийг тэргүүлэх ёстой гэж өмнөд солонгосын талаас шаардав. Чухам түүний албан тушаал Өмнөд Солонгосын талаархи БНАСАУ-ын бодлогыг бүрэн хариуцах боломж олгож байна.

Гэвч Ю Киль Жэг бодоход тэрээр тагнуулын ажиллагааг хяналтдаа авсан юм. Чухам Ким Ян Гоныг төлөөлөгчдийн тэргүүн болгохыг өмнөд солонгосын тал хатуу шаардав. Тэрээр л өмнөд солонгосын нэгтгэх сайдын статустай тэнцэх умард солонгосын түшмэл юм гэж онцложээ.

Гэвч мягмар гаригт умард солонгосын талаас оруулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүний цэст Эх орноо эв зүйгээр нэгтгэх хорооны нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Кан Жи Ёнийг төлөөлөгчдийн тэргүүнээр заажээ. Ийм хэмжээг хүлцэж үл болно хэмээн өмнөд солонгосын тал үзсэн. Умард Солонгосоос найр тавихаас татгалзав. Иймээс хэлэлцээ тасалдсан юм.

Мэдээжээр талууд ийм чухал биш асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Гэвч өөр хүчин зүйлүүд үүнд нөлөөлөв.

Найр тавих болзол дангаар тулгахыг түншүүд оролдсон үед найр тавихгүй зарчим Пхеньяний дипломат үйл ажиллагааны гол зарчмын нэг болсон юм. Ийм тохиолдолд Пхеньян хэлэлцээ хийхээс татгалздаг.

Татгалзах нь БНАСАУ-д улс төр буюу эдийн засгийн хор холбогдолтой болж мэдэхийг ойлгосон ч татгалздаг. Умард Солонгосын дипломат ажилтнууд сул дорой талаа харуулахаас эмээж байна. Давуу тал өөрсдөд нь үгүйг ойлгож байгаа бололтой.

Шахалтад ганц удаа ч автаж найр тавих нь хожим үлгэрчлэх жишээ болно гэж умард солоногосын улс төрчид үзэж байна. Ганц удаа найр тавиад хожим илүү буурьтай асуудлаар арга буюу найр тавьж мэднэ. Иймээс хэрхэвч шахалтад автахгүй.

Дотоод улс төрийн байдал Пхеньяний байр сууринд ямар нэг хэмжээгээр нөлөөлөх байх. Умард Солонгосын засгийн газар солонгос дундын хэлэлцээг улс дотроо Өмнөдийг ялсан үйл хэрэг болон өмнөед солонгосын удирдагчид Умардын удирдлагад захирагдах статусаа ёс төдий хүлээн зөвшөөрсний нотолгоо мэтээр харуулж ирсэн юм.

Жишээ нь Солоногос хоорондын дээд хэмжээний хоёр уулзалт Пхзеньянд хийсэн нь тохиолдлын хэрэг бишээ. Солонгосын дипломат үзэл санаагаар «дүү нь ахдаа бараалхах ёстой»

Өмнөд Солонгос үүнийг харгалзаж үзэлгүй Ким Ян Гон төлөөлөгчдийн тэргүүлэх асуудлаар хэт хатуу шаардлага тавьж, БНАСАУ-аас хариуд хатуу арга хэмжээ авахыг өдөөв.

Сөүл хэлэлцээг тасалдуулж хойшлуулсан гэж Умард Солонгос зэмлэн буруушааж байна.

«Бүр эхнээсэсэ Өмнөд Солонгос хэлэлцээ хийхийг эрмэлзэх байтугай яриа хэлэлцээнд саад учруулж, үйл явцыг аажим болгож, эцэст хэлэлцээг тасалдуулсан» гэж Умард Солонгосын Эх орноо эв зүйгээр нэгтгэх яамны төлөөлөгч Чо Пхен Тхон Солонгосын Төв цахилгаан агентлагад мэдэгдэв.

Гэвч хэлэлцээ бүрмөсөн зогсох яагаа ч үгүй. Дипломат тоглоом үргэлжилж байна. Талууд хэлэлцээ хийхийг гойд сонирхож байна. Солонгосын хойгийн тогтонги байдал Өмнөдөд, өмнөд солонгосын эдийн засгийн тусламжийг сэргээх явдал Умардад тус тус шаардагдаж байна.

Ойрын үед харилцан найр тавих хүлээн зөвшөөрч болохуйц арга замыг олж, хэлэлцээ хийнэ гэдэгт найдах бүрэн үндэс бий. Хэлэлцээ Солонгос хоорондын харилцааг сайжруулах үндэс тавьж мэднэ.