Оросын цахим технологи  дэлхий дахинд өргөн ашиглагдаж байна. Ингэхдээ төрийн бүтцүүд болон ялангуяа, АНУ-ын тусгай албадууд. Канадын олон нийтийн Citizen Lab болон Лондонгийн олон улсын Privacy International байгууллагуудын мэдэгдэж байгаагаар, дэлхийн улс орнуудад оросын дор хаяж 5 фирмийн боловсруулалтуудыг идэвхтэй ашиглаж байна.

Дуу авиаг таних дэлхий дахины шилдэг тэргүүний технологи нь оросын Санкт-Петербург хотод байдаг. “Ярианы технологийн төв” компани SpeechPro нэртэй 1990 онд байгуулагджээ. Компаний мэргэжилтнүүд таван секундын дотор 10 000 дуу хоолойг боловсруултанд оруулж, хувь хүнийг тогтоох боломжтой хөтөлбөрийг бүтээжээ.

Ингэхдээ 10-аас ганцхан тохиодолд алдаа гаргана. 2010 онд “Ярианы технологийн төв” нь Мексикд нийт үндэсний яриа таних системийг нэвтрүүлжээ. Тэдний баримт бичгийн санд гэмт хэрэгтэнүүд төдийгүй хуулийн байгууллагуудын ажилтнууд болон энгийн иргэдийг ч оруулжээ.

Мексикийн зарим мужуудад жолооны үнэмлэх авахын тулд “дуу хоолойныхоо ” загварыг “өгөх “ ёстой болжээ. 2012 онд Эквадорт фирм нь “дэлхийд анх удаагаа биометрийн тавцанг тогтоох”ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ нь хүнийг дуу хоолой, нүүр царайгаар таних боломжуудийг нэгэн зэрэг гүйцэтгэнэ.

Оросын IT компаниудыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөөд байна. Жишээ нь, “Кашперскийн лаборатор” . Энэ лабораторын технолгийн хамгаалалтыг дэлхийн олон орнууд ашиглаж байна.

Канадад оросын “охин” компани “МФИ Софт ” буюу ALOE Systems нэртэйгээр ажиллаж байна. Тэнд компани нь Интернетийн дээрэмчдийг хянах зорилгоор өөрийн NetBeholder системийг худалдан борлуулж байна. Хөтөлбөр нь кафе, зочид буудал, зоогийн газруудын интернетийг болон бусад олон нийтийн газруудыг тандан хянаж, тэдний мэдээллийг хадгалдаг.

Оросын “Стратег” компаний сайтуудын боловсруулалтын асуудал эрхэлсэн ерөнхий захирал Екатерина Аксенова хэлэхдээ

«Энэ  бол тусад нь авч үзэх ёстой юм уу, гэнэтийн зүйлүүд огт биш. Энэ бол систем. Орос улс  нэгэн үед үүнийг байгуулах боломжтой байсан юм. Одоо бол үндэсний хүчтэй тооны сургуулийг ажлуулж чадна.

Одоогийн IT технолгид гарч байгаа өөрчлөлтүүд ихийг амлаж байгаа Big Data технологи, тэдгээрийн дүрсийг таних, шифрийн аргууд энэ бүгд нь маш том хүчтэй математик дээр суурилж байна. Бидэнд энэ технологи байгаа, тэр ч бүү хэл, өндөр түвшингийн хавсрага технологийг байгуулах суурь ч бий» гэлээ.

Оросын Discovery Telecom Technologies /DTT/ компани гар утас сонсох техникийг үйлдвэрлэдэг. Энэхүү комдани нь Москва хотод байгуулагдсан бөгөөд одоо Швейцарь болон АНУ-ын Солт-Лейк-Ситид өөрийн төлөөлөгчийн газруудыг ажлуулж байна.

Нью-Йоркд оросын технологи оршин суугчдаар утасны тусламжтай автобуснуудын хөдөлгөөнийг хянахад тусладаг. Оросын “Doroga” компаний хөтөлбөр. TV болон GPS ашиглан зүг чигийг зөв тогтоож, тээврийн хөдөлгөөний хугацааг тооцоолж, хэрэгтэй онгоцны нислэгтээ яаж хоцрохгуй байх тухай зөвлөмж өгч чаддаг аж.