Одоогоос 21 жилийн тэртээ шинэ баяр- ОХУ-ын төрийн тусгаар тогтнолын тухай Тунхаглалыг батласны өдрийг тэмдэглэх болсон. Хожим түүнийг Орос улсын өдер хэмээн нэрлэв. Парламент улс орныхоо шинэ түүхийн хамгийн хунд бэрх үед мөн шийдвэр гаргав. Тэр үеэс хойш 6-р сарын 12-нд Орос улсад төрийн баяраа тэмдэглэж байна. Орос улсын өдөр жилээс жилд улам чухал ач холбогдолтой болж байна.

Баярын үзэл санаа, агуулга нь ОХУ-ын орчин цагийн хөгжилд нийцэж байна гэж төрийн тэргүүн Владимир Путин баярыг тохиолдуулан хийсэн дайллага дээр тэмдэглэв. «Оросын ард түмнүүдийн урам зориг, тэсвэр тэвчээр тэр үеийн хунд сорилт бэршээлийг давахад тусласан» гэж Путин онцлов. «Эцэст иргэн, нийгэм, үндэсний зөвшилд хүрч, ардчилал ба хүний эрхийг хүндтгэх, хууль ёсыг дээдлүүлэх явдалтай салшгүй холбоотой хөгжлийн замаар хатуу тууштай замнаж байна» гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэмдэглэн хэллээ.

Үндсэн хуулийн шинэтгэл явуулах, хил хзягаар тодруулан тогтоох, төрийн удирдлагын зарчмын хувьд шинэ системийг төлөвшүүлэх, төр улсын амьдралын ардчилсан зарчмуудыг зарлан тунхаглах үйл ажиллагаагаар Орос улсын шинэ эрин эхлэв. Бүр 1990 онд нижигнэтэл алга ташин тусгаар тотнолын тухай Тунхаглалыг батласан парламентын депутатууд улс орны нь түүхэнд эрс эргэлт гарахыг мэдэж байсан бол уу? Одоо Орос улс төрт ёсоо төлөвшүүлж, үндэсний урьтлалаа тодруулж, олон улсын бодлогод зохих байр суурь эзлэж байна.

6-р сарын 12-нд агуулга төгөлдөр баярыг тэмдэглэж байгаа нь эргэлзээгүй гэж «Индем» сангийн шинжээч Юрий Коргунюк хэлээд: «Удтал хүлээсэн үйл явдал болсон. Зөвлөлт засгийн жилуудэд миний бие цээнд хүрч, дэд эрдэмэн болсон юм. 20 нас хүрэхдээ дарангуйлан захиргаадах дэмлэмтэй улс- нэг ёсны шоронд хоригдсоноо мэдрэсэн. Төр улс маань тохиромжтой биш учраас өөр өөр замаар замнасан юм. Харин 90-д онд зам нийлсэн. Иймээс 6-р сарын 12-ны өдөр миний хувьд баярын өдөр болсон» гэв.

Шинэ залуу Орос улс төлөвшин тогтох үйл явц өө сэвгуй байсан гэж болохгүй. Нийгмийн янз янзын омог угсаа, шажин шүтлэг,улс төрчдийн сэхуун санаархал, эдийн засгийн хунд тувэгтэй асуудал, гаднын хүчний шахалт зэрэг үүнд нөлөөлсэн юм. Улс орон таран бутрах, иргэний дайн дэгдээх босгон дээр байгаа мэт нэг үе санагдсан юм. Гэвч 2000 оны эхээр байдал хэвийн болж эхлэв.

Орос нэр хүндтэй улс болсон гэж одоо онцлон тэмдэглэж болно. Харин бүх иргэн 6-р сарын 12-ныг баяр хэмээн үзэж байна уу? Үгүй байх. Учир нь олонхи иргэн зөвлөлт засгийн үеийг санан дурссаар байна гэж Эдийн засгийн дээд сургуулийн улс төр судлалын тэнхимын эрхлэгч Леонид Поляков хэлээд: «6-р сарын 12-ны баярын өдөрт зохих ёсоор хандахад хэцүү байна. Орос улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхдаа үнэн чанартаа тусгаар тогтнолоо зарлан тунхагласан. Орос улсын өдрийг зөвлөлт засгийн үеийн үйл явдлуудтай холбон үзэх гэсэн оролдлого баярыг тодорхой хэмжээгээр доогуур үзэхэд нөлөөлж байна. ЗХУ-ын бутрал геополитикын ба хүний амьдралын аймшигт эмгэнэлт хэрэг явдал болсон. Нөгөө талаас мөн өдөр л Орос улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласан» гэлээ.

Ер нь түүхийн үйл явцыг хэн ч ухруулж чадахгүй. Өнгөрсөн үед буцах аргагүй. Иймээс эрт орой нэгэн цагт тэртээх үеийг санаж дурсахаа болих юм. Улс орон урагш ахих ёстой. ОХУ ардчилсан улсын хувьд байр сууриа бэхжүүлж байна. Орос улсын өдрийг дээд хэмжээнд тэмдэглэх тусам оросын оршин суугчдын үндэсний ёс заншилын нэг хэсэг болж бүрэн төлөвших байх.