Дэлхийн ХМХ эдийн засгийн амжилт болон Ойрхи Дорнодын амгалан тайван байдлын төв мэтээр саяхан болтол дүрслэж байсан Түрк улс олон улсын дүр төрхөө мэдэгдэхүйц өөрчилж байна.

Улс төр судлаач Станислав Тарасов үүний шалтгааныг эргэцүүлэн бодон хэлэхдээ: «Дэлхийд нэрд гарсан эдийн засагч Жеффри Сакс «түркийн гайхамшигийн» тухай хоёрхон долоо хоногийн өмнө Project Syndicate сэтгүүлд бичсэн билээ. Гэвч одоо ийн үнэлгээ 2-р зэргийн болов. Эдүгээ гадаадын ХМХ Түркэд өрнөсөн эсэргүүцлийн өргөн цар хүрээтэй хөдөлгөөнд гойд анхаарал тавьж байна. Энэ нь тус улсын улс төрийн байдлыг магадлан шинжлэх шалтгаан болсон юм».

Эдүгээ өнөөгийн байдалд зөв дүн шинжилгээ хийж, хямралаас гарах арга замыг боловсруулах нь түркийн эрх баригчдад тулгарсан гол асуудал гэж The Wall Street Journal үүнтэй холбогдуулан бичжээ. Нэг талаас Турк улсын нийгмийн эрчимтэй хөгжил, нөгөө талаас эсэргүүцлийн хөдөлгөөн ба Стамбулын төв Таксим талбайг сэлбэн шинэчлэх гэсэн эрх баригчдын төлөвлөгөөтэй тэмцэх нэрийдлээр илрүүлсэн ноцтой асуудлууд байна.

Энэ нь Тайланд, Хятад ба эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа өөр улсын нэгэн адил «өсөлтийн эмзэг тал» байвал эсэргүүцэл намжиж, хүмүүс эдийн засгийн асуудлуудаа шийдвэрлэж эхлэнэ гэдэгт найдах боломж Анкарад олгож байна.

Дашрамд хэлэхэд Түркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган саяхан Хойд Африкийн орнуудаар аялах үеэрээ стамбулын тэмцэл хеделгеенийг талбарлаж, энэ тухай өгүүлсэн билээ.

Гэвч Түркэд тэмцэл хөдөлгөөн үргэлжилж, эрх баригчид ардчилсан үйл явц гэгчийн хүрээнд ийн байдлаас гарах арга замыг олж чадах уу гэсэн асуудлыг тавихад хүргэв. Энэ асуудалд нэг утгаар хариулж үл болно. «Тэсвэр тэвчээр шавхагдаж дуусч байна. Жагсагчид улс орондоо террорын ажиллагаа авчирсэн тонул дээрэм үйлдэгчид юм. Эсэргүүцэгчид залхамж үзэх цаг ирнэ» гэж Эрдоган мэдэгджээ. Үүний хамт тэрээр өөрий нь талынханд хандан засгийн газрыг дэмжих арга хэмжээ Стамбул, Анкарад зохион явуулахыг уриалжээ.

Энэ нь Туркийн байдал дэд ерөнхий сайд Бюлент Арынчийн төлөвлөгөөгөөр хөгжихгүй байна гэсэн үг. Арынч жагсагчдаас уучлал гуйж, Стамбулд хүмүүс Гези цэцэрлэгт хүрээлэнг хамгаалахаар гарсан нь зөв байгааг хүлээсэн үед эрх баригчид эсэргүүцэгчидтэй яриа хэлцээ хийх боломжийг эрэж байгаа мэт санагдлаа.

Санал зөрөлдөний хор уршиг болон улс төрийн найр тавих Анкарагийн боломжийг одоо хэн ч тааварлаж чадахгүй гэж америкийн Foreign Policy хэвлэл үзэж байна. Ерөнхий сайд Эрдоган сонгуульд найдвар тавьж байна. «Орон нутгийн сонгууль хүртэл дөнгөж долоон сарын хугацаа үлдээд байна. Би тэднийг хашраана. Иймээс та бүхэн ардчилсан ёс журмын дагуу санал өгөх ёстой» гэж Эрдоган мэдэгдэв. Гэвч 1-рт долоон сар бол улс орныхоо улс төрийн байдлыг тогтонги хэвээр байлгах нэлээд урт хугацаа юм. 2-рт Туркийн ерөнхийлөгч Абдуллах Гюлийн мэдэгдсэнчилэн «ардчилал бол зөвхөн сонгууль биш».

Энэ нь сонгуулийн завсар улс төрийн нарийн түвэгтэй асуудлуудыг шийдвэрлэх чадвар юм. Гэсэн ч эрх баригчид ийн хүсэлтэй байгаагаа одоогоор харуулаагүй.