АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Тагнуулын төв газрын явуулсан глобал мөрдлөгийг илрүүлсэн шуугиан олон улсын цар хүрээтэй болж АНУ, Европ хоёрын хооронд хэрүүл үүсгэж болзошгүй байна.

Европын холбоо америкчуудаас АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноудены олны өмнө ил болгосон баримтуудтай холбоотой тайлбар өгөхийг шаардах бололтой. Энэ 5 сард тэр АНУ-аас Гонконг руу зугтсан юм.

Глобал мөрдлөгийн сэдэв дараагийн долоо хоногт Берлинд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай хийх дээд хэмжээний уулзалт дээр сөхөгдөнө гэж канцлер Ангела Маркелийн албан ёсны төлөөлөгч хэлэв.

Мөн ижил зүйлийг Европын комисс 6-р сарын 14-нд Дублинд ЕХ АНУ-ын яриа хэлэлцээрийн үеэр хийнэ гэж зарлав. Европын сонин хэвлэлүүдэд энэ шуугиан АНУ ба ЕХ-ы хооронд хийсэн электрон өгөгдлүүдийг хамгаалах шинэ тохиролцоог “будаа” болгож магад гэж бичиж байна.

Германд сөрөг хүчнийхэн, PRISM нэрт перлюстраци буюу нууцаар захидал харилцааг үзэх америкийн нууц электрон хөтөлбөрийг тус улсын Холбооны тагнуулын алба BND хир мэддэг байсан мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагтай ямар түвшинд хамтран ажилдаг байсныг мэдээлэхийг шаардаж байна. Иймэрхүү шаардлагууд Итали, Франц, Испани, Бельги, Голландад ч тавигдсаар байна.

Boundless Informant буюу “Хязгааргүй мэдээлэгч” системийн электрон хувилбар байдаг явдал европчуудын дургүйцлийг хамгийн ихээр төрүүлсэн юм. Энэ систем PRISM-д мэдээлэл цуглуулж өгдөг үндсэн багаж.

Британийн Guardian сонинд бичсэнээр Boundless Informant нь Европын бүх улс орнуудад байдаг юм байна. Энэ бол өгөгдөл цуглуулдаг багаж. Энэ багаж утасны дугаар, цаг, ярьсан хугацаа, хаашаа дуудлага хийсэн зэргийг бүртгэдэг ба яриа бичиж авдаг.

Вашингтонд ерөнхийлөгч Барак Обама дахиад л PRISM-ыг хамгааллаа. Тэр энэ программыг АНУ-ын иргэдийн аюулгүй байдлыг хангахад тустай программ гэсэн.

“Бид нийгэм гэдэг утгаар сонголт хийх ёстой болоод байна. Эдгээр программууд бидэнд боломжит алан хядлагуудыг урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Хийсвэр утгаар бол хяналтаас гарсан “том ах” буюу тус программд эсэргүүцэж болно л доо. Гэхдээ деталиудыг харбал бид зөв тэнцвэрийг хадгалж байгаа нь тодорхой болно” гэж Барак Обама хэллээ.

Сенатын тагнуулын тусгай комиссийн дарга Диана Файнстайн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг америкчуудыг электрон байдлаар мөрддөг тус мөрдлөгийнхөө дүрэмийг эргэн харж, чангатгах хэрэгтэй гэж шаардав. Конгресст Сноудены үйлдлийг “урвалт” гэж нэрлэсэн.

Гонконгоос ирсэн мэдээгээр Эдвард Сноуден хэдэн долоо хоног амьдарсан зочид буудлаасаа явсан байна. Одоо тэр хаана байгаа нь тодорхойгүй. АНУ-ын тагнуулын салбарт энэ мэдээ бараг паник үүсгэв.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Тагнуулын төв газрын хуучин болон одоогийн дээд албан тушаалтнууд түүнийг зүгээр нэг Гоннконг руу зугтаагүй гэдэгт итгэлтэй байна гэж “Вашингтон таймс” бичиж байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Тагнуулын төв газрын хуучин ажилтны үйлдэлд “хятад ул мөр” байна гэж шинжээчид үзэж байна. Сноуден Бээжинд үнэлэхийн аргагүй нууц мэдээлэл дамжуулж болзошгүй.

Гонконгод Сноуденыг АНУ-д шилжүүлэх боломж нурах байх гэж ярьж байна. Гонконгийн их сургуулийн профессор Саймон Янг яг ийм байр суурьтай байна.

“Гонконг руу зугтсан Сноудены шийдвэр муу шийдвэр биш байж магад. Улс төрийн орогнол эрсэн хүмүүсийг бид сайн хамгаалдаг. Улс төрийн орогнолын тухай манай хууль нэг ёсондоо хананд өлгөөтэй байгаа.

Түүнийг авч хэлэлцсэн ч батлаагүй. Тиймээс засгийн газар тухайн байдал бүрт тохируулан улс төрийн орогнолыг зөвшөөрөх эсэхтйг шийднэ гэсэн үг. Эх газрын Хятад улс Сноудены хэргийг шийдэх асуудалд оролцохгүй байх гэж бодож байна” гэж Саймон Янг хэллээ.

“Сноудены хэргийг” АНУ-ын нууц албаны удирдлагууд 1960 оны Үндэсний аюулгүй байдлын агентлагийн криптографч Уильям Мартин, Бернон Митчеллын хэрэгтэй адилтгаж байна.

Тэд америкийн олон тагнуулын хөтөлбөрүүдийг илрүүлсэн. Өнөөдрийг хүртэл АНУ-ын нууц алба энэ хэргийг нууц албаны түүхэн дэхь хамгийн том бүтэлгүйтэл гэж тооцдог байсан. Сноуден Мартин, Митчелл хоёрыг давж магадгүй байна.

Энгийн америкчууд түүнд өөрөөр хандаж байна. Сноуденыг “үндэсний баатар”-аар цоллох ёстой гэж өргөх бичиг Цагаан ордонд ирсэн. Өргөх бичигт нэг өдрийн дотор 22 мян хүн гарын үсэг зурсан.

Хэрэв сарын хугацаанд өргөх бичгийг 100 мян хүн дэмжвэл засаг захиргааныхан энэ хүсэлтийг албан ёсоор хүлээж авахад хүрнэ. Тэгээд үйлдэл хийх удирдамж, эсвэл эс зөвшөөрсөн хариу өгөх ёстой.

Өнөөдөр Guardian сонины мэдээлснээр Эдвард Сонуден ойрын хугацаанд бүр ноцтой мэдэгдлүүд хийх төлөвтэй байна.