Өнөөдөр “Цзюцюань” Говийн цөлийн сансрын буудлаас тойрог замд сансрын жолоодлоготой “Шэньчжоу -10” хөлгийг амжилттай хөөргөв. Хөлгийн бүхээгт хятадын гурван сансрын нисгэгч байгаагийн дотор Хятадын түүхэн дэхь хоёр дахь сансрын нисгэгч эмэгтэй 33 настай Ван Янпин байна. Багийн ахлагчаар генерал Не Хайшен байгаа бөгөөд нислэгийг дууссаны дараа тэр БНХАУ-ын хамгийн их туршлагатай сансрын нисгэгч болох юм. Тэр бусдаасаа илүү урт хугацаагаар сансарт ажиллах юм. Багийн гурав дахь гишүүн Жан Сяогуан дэд хурандаа цолтой.

Энэхүү нислэг нь тойргийн замын сансрын нислэгийн хятадын түүхэнд хамгийн урт хугацааных байх юм. Нислэг 15 өдөр үргэлжилнэ гэж сансрын хөтөлбөрийн төлөөлөгч У Пин сэтгүүлчдэд мэдэгджээ. Өмнөх жолоодлоготой нислэгийг Хятад улс нь 2012 оны 6-р сард явуулсан. Тэр 14 хоног үргэлжилсэн бөгөөд хятадын сансрын нисгэгчид нь “Шэньчжоу-9” хөлгөөс тойргийн замын “Тяньгун-1” модульд шилжин орсон юм.

Нислэгийн хөтөлбөрийн дагуу “Шэньчжоу -10” нь 2011 оны 9-р сард тойргийн замд гаргасан лабораторын “Тянгунь-1” модультай залгагдах юм. Экспедицийн ажлын үеэр янз бүрийн туршилтуудыг явуулж, модулийн тест явуулна. Түүнчлэн дүрс бичлэгийн холбоогоор тэд хэсэг оюутнуудад хичээл заах юм.

БНХАУ- ын Үндэсний сансрын захиргааны мэдэгдснээр, “Шэньчжоу -10” болон “Тянгунь-1” амжилттай залгагдалт нь хятадын сансрын хөтөлбөрийн зорилтуудын нэг болох 2020 он гэхэд дэлхийн тойргийн замын сансрын станцыг байгуулахад нөлөөтэй алхам болж мэдэх юм.