2013 оны 6-р сарын 10-ны өдөр нь Вьетнамын хувьд онцгой өдөр байв. Тус улсын түүхэнд анх удаагаа ард түмний төлөөлөгчид өөрийн удирдагчдын үйл ажиллагаанд дүн тавьлаа. Вьетнамын парламент болох Үндэсний хурлын 492 төлөөлөгч нь тус улсын ерөнхийлөгчөөс Ерөнхий прокурор хүртэл нийт 47 төрийн зүтгэлтний ажлыг дүгнэв.

Нэрсийн жагсаалтанд Үндэсний хурлын дарга, түүний орлогчууд, парламентын хороонуудын тэргүүн нар, ерөнхий сайд тэргүүтэй сайд нарын танхим болон Дээд шүүхийн тэргүүн байв. Парламенчид нууц санал хураалтын замаар тэдэнд гурван зэрэглэлийн дүн тавьж байлаа.

Үүнд: “өндөр итгэл”, “итгэл” болон “доогуур итгэл” . Ингэхдээ “доогуур итгэл” үнэлгээний 50 гаруй хувийг авсан хүнийг одоогийн албан тушаалаас нь огцруулахаар төлөвлөж байжээ.

Санал хураалтын дүнг 6-р сарын 11-ний өглөө Вьетнамын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлах юм. Үйлт 50 хувьтай доогуур дүн авсан хүн гарсангүй, гэхдээ зарим нэг хүмүүс эл зурааст тун ойрхон дөхөж очжээ.

Жишээ нь, Вьетнамын Төрийн банкны тэргүүн Нгуен Ван Бинь 209 гишүүнээс ийм үнэлгээг хүртжээ. Мөн боловсрол, эрүл мэнд, худалдаа-аж үйлдвэр, соёл болон биеийн тамир спорт, аялал жуулчлалын сайд нар үүнтэй адил үнэлгээ авчээ.

Ерөнхий сайд Нгуен Тан Зунгад 160 гишүүн “доогуур итгэл” хүлээлгэсэн байна. Эдгээр дүнг хараад вьетнамын ард түмний эгдүүцлийг хүргэж байгаа нийгэм-эдийн засгийн сул талуудыг тодорхойлж болох юм.

Ийм маягийн санал хураалт нь вьетнамын нийгэмд болж байгаа үйл явдлууд болон тус улсын эдийн засаг, санхүүгийн салбарын сөрөг нөлөөнүүдийн эсрэг урвалууд юм Үндэсний хурлын депутат Зыонг Чунг Куок ярьлаа. Өндөр албан тушаалтнууд нь өөрсдийн үйл ажиллагаанд нийтлэг дүгнэлт авсныхаа дараа, салбар дор бүрнээ байдлыг сайжруулахын тулд хүчин чармайх ёстой юм гэж тэр үзэж байна.

Вьетнамын парламентын гишүүнтэй Орос улсын Хо Ши Мины нэрэмжит хүрээлэнгийн захирал түүхч, дорно-дахины эрдэмтэн Владимир Колотов хэлэхдээ

«Энэ бол вьетнамын улс төрийн элитын хувьд маш хүчтэй дохио юм. Тэд өөрсдийн үйл ажиллагааг маш анхааралтай дүгнэж, алдаагаа засах ёстой. Ерөнхий сайдын чансаа доогуур байна гэдэг бол вьетнамын төрийн корпорацуудын үйл ажиллагаа үр ашиггүй байгаатай холбоотой.

Төрийн банкын тэргүүн “дуусч” байгаа нь вьетнамын банкуудын “муу зээлүүд” их байгаа болон их хэмжээний төрийн зээлтэй холбоотой. Үүнээс үүдэн БНВАУ-ын ерөнхийлөгч хамгийн өндөр дүн авсныг тэмдэглэх нь зүйтэй юм.

Энэ нь тус улсын ард түмэн, улс төрчид болон удирдлагуудын дунд түүний нэр хүнд сайн байгааг харуулж байна. Миний бодлоор ардын элч нар тус улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд, түүнд түшмэдүүдтэй шийдвэртэй үйл ажиллагаа явуулах зээлийн итгэл олгоод байна» гэлээ.

Вьетнамын Үндэсний хурал дээр санал хураалт явуулсан нь дөнгөж их ажлын эхлэл юм.Ийм төрлийн санал хураалтуудыг цаашид Вьетнамын бүх түвшингийн мужууд, хотуудад явуулах юм. Бүх түвшингүүдийн түшмэдүүдэд бодох юм бас бий.