БРИКС (англ. BRICS: Brazil, Russia, India, China, South Africa) нь БРИИКС болж хувирч мэдэх байна. Ойрын 15 жилд олон улсын албан бус клубд Индонез нэгдэн орж магадгүй.

Энэ тухай даваа гаригт Москвад думын олон улсын хорооны тэргүүн Алексей Пушков мэдэгдэв. Зүүн-өмнөд Азийн лалын томоохон тус орон эдийн засгийн эрчимтэй өсөлтөөрөө дэлхийн тэргүүлэх орнуудын нэг юм. Индонез  БРИКС-д нэгдэн ороход чадавхтай нэр дэвшигч.

Өнөөдөр бидэнд ашиг хонжоо хайгч мэт байгаа зүйл, 10-15 жилийн дараа илэрхий байх болно гэдэгт думын олон улсын хэргийн хорооны тэргүүн Алексей Пушков итгэлтэй байна. Жишээ нь, 30 жилийн өмнө Хятад улсын эдийн засгийн эрчимтэй хөгжилд итгэж байсан хүн цөөхөн байв.

Өнөөдөр түүний даяаршлын үүргийг БРИКС-ийн бусад гишүүн орнуудын ач холбогдлын нэгэн адил хэн ч маргахгуй юм. Индонезийн үсрэнгүй хөгжлийн тухай эдийн засагч Сергей Хестанов хэлэхдээ

«БРИКС гэх ойлголтыг Жим О “Нил эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа орнуудыг албан бусаар нэгтгэхийн тулд санаачилсан. Индонези улс хөгжлийн өндөр өсөлт, эдийн засгийн цар хүрээний шалгуур болоод  хүн амын тоогоороо БРИКС-ийн бүлэгт нэгдэх магадлалтай юм» гэлээ.

Индонезийн БРИКС-д нэгдэх бас нэг учир шалтгаан бол чухамхүү АНД-н бүс нутагт дэлхийн эдийн засгийн төв шилжиж байгаатай холбон үзэж болно. Гэтэл нөгөөтэйгүүр, ийм алхам нь клубын одоогийн тэнцлийг зөрчиж мэдэх юм.

Учир нь энд азийн хоёр том гүрэн- Энэтхэг болон Хятад байгаа.Тэгээд ч шинэ улс орнуудад өөрсдийн ашиг сонирхолуудыг БРИКС-ийн архаг гишүүдийн нийтлэг асуудлуудтай уялдуулан зохицуулах шаардлага гарна. Энэ тухай улс төр судлаач Александра Орлова хэлэхдээ

”Тавын” хүрээнд нилээд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар болоод байна. Гэтэл Индонез бэлэн болов уу? БРИКС-д элсэн ороход аливаа оронд өөрийн эерэг, сөрөг тал байдаг.Энэхүү байгууллагад шинэ гишүүн нэгдэн ороход, тулгамдсан асуудал нэмж гархад хүргэдэг бөгөөд түүнийг шийдэх ёстой байдаг.

БРИКС-ийн хүрээнд зөрчил дутагдал байдаг, ялангуяа, Хятад, Энэтхэгийн хооронд. Клубын хүрээнд тэд байгаа нь хоёр талын сөргөлдөөнийг шийдвэрлэхэд нөлөөлдөг. Гэхдээ шинэ оролцогч гарч ирж байгаа нь шинэ цогцолбор сөргөлдөөн нэмэгдэж байна. Энэ тухай байнга санаж байх шаардлагатай юм» гэлээ.

Гэхдээ дотооддоо ийм их сөргөлдөөнтэй ч, БРИКС-ийн / Хөгжлийн Банкны хувь заяаны асуудлаар/ “тав” болон бусад эдийн засгийн эрчимтэй хөгжилтэй орнууд  ирээдүйтэй болох нь тодорхой юм. Pricewaterhouse Coopers байгууллагын гаргасан таамгаар, 2050 он гэхэд БРИКС-ийн бүх орнууд Мексик, Индонез болон Туркийн хамт “Их наймын” орнуудын ДНБ-ний нийт хэмжээнээс 1,5 дахин илүү байх аж.

Саяхан Дурбанд /ӨАБНУ/ явагдсан БРИКС-ийн ДХУ-ын дараа БРИКС-д нэгдэн орж болох талаар Египет улс мэдэгдсэн. Мөн саяхан ХМХ -дэд Казахстан элсэх төлөвтэй байгаа талаар мэдээлэл гарсан юм.