ЗХУ, ОХУ-ын сансрын нисгэгч эмэгтэйчүүд

Терешкова Валентина Владимировна – анхны сансрын нисгэгч эмэгтэй. 1963 оны 6-р сарын 13-нд сансарт 72 цагийн нислэг хийхдээ дэлхийг 48 удаа тойрсон.

Савицкая Светлана Евгеньевна/1982, 1984 онуудад хоёр удаа сансарт ниссэн/ нээлттэй сансарт гарсан анхны эмэгтэй.

Кондакова Елена Владимировна / 1994,1997 онуудад хоёр удаа сансарт ниссэн/ тойргийн замд 5 сар гаруй ажиллаж, дэлхийн эмэгтэйчүүдийн дээд амжилтыг тогтоосон

Түүхэн хуудаснаас

1961 оны 12-р сард ЗХУ-ын удирдлага сансарт эмэгтэй хүнийг нисгэх тухай шийдвэрлэсэн. Энэ нь тухай улс төрийн бодлоготой уялдаа холбоотой байсан. Тэр үед дэлхийн хоёр систем өрсөлдөж байсан бөгөөд үүний талбар нь жолоодлоготой сансрын нислэг байв. Албан ёсоор эмэгтэй сансрын нислэгийн түүх 1961 оны 12-р сард эхэлсэн. Тэр үед 5 хүний бүрэлдэхүүнтэй сансрын нисгэгчдийн эмэгтэй багийг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн.

1962 оны эхээр сансарт нисэх эмэгтэйчүүдийн эрлийн ажил эхэлсэн бөгөөд дараах шаардлагуудыг тавьж байжээ.

-шүхэрчин

-30 хүртэлх насны

-Биеийн өндөр 170 см, биеийн жин 70 кг

Сонгон шалгаруулалтанд нисэх клубын эмэгтэй тамирчид болон ЗХУ-ын нисэхийн спортын төрлүүдийн шигшээ багуудын гишүүд

800 орчим хүний нэр дэвшиж байжээ.

Анхан шатны эмнэлгийн амбулаторын үзлэгээр 17 хүн тэнцэжээ.

Нэр дэвшсэн хэдэн зуун хүн дотроос Жанна Ёркина, Татьяна Кузнецова, Валентина Пономарева, Ирина Соловьева, Валентина Терешкова нарыг сонгосны тав нь бэлтгэлд гарчээ.

Эмэгтэй баг нь “урт” Терешкова, Кузнецова, Ёркина нар /164 см өндөртэй / болон “богино” Пономарева, Соловьева хоёр /161 см/ хэсэгт хуваагдаж байв.

Иш татах:

http:www.astronaut.ru/as_rusia/lady62/text/mail.htm?reload_coolmenus

Бие махбодийг сансрын нислэгт тэсвэр болгох дасгал сургуулилтууд

Термокамер.Энэ камерт нислэгийн тусгай комбенизонтой

+ 70 С болон 30 % чийгшилтэнд байх ёстой байлаа.

Сурдокамер. Энэ нь чимээ шуугианаас ангид, нэр дэвшигч бүр нь тусдаа 10 хоног өнгөрүүлэх ёстой байв.

Жингүйдлийн дасгал сургуулилтууд.МиГ-15 онгоцны дотор 40 секундын хугацаатай жингүйдэл бий болгож байсан бөгөөд ийм сеансыг нэг удаагийн нислэгийн үеэр 3-5 удаа хийж байжээ.

Жингүйдлийн үеэр даалгавар өгдөг байсан. Овог нэрээ бичих, хоол идэхийг оролдох, рациар ярих.

Шүхэрийн бэлтгэл.Сансрын нисгэгчид ньбуухынхаа өмнө

суудалтайгаа шидэгдэж, шүхрээр газарт буудаг. Хэрвээ усанд газардах тохиолдолд скафандртайгаа тэнгисийн усанд үсрэх дасгал сургуулилтыг хийж байсан.

1963 оны 6-р сарын 16 ны өдөр нислэгийн хөөрөлтийн талбай дээр Терешкова,Соловьева нар хүрэлцэн ирсэн. Соловьевад скафандр өмсгөх үед гадна тал нь урагджээ. Тэгээд яаралтай Пономаревагийн скафандраар сольсон. Хэрвээ Терешковагийн скафандр урагдсан бол түүний өндрөөс болоод солих юм байхгүй байв. Тэгээд дэлхийн анхны сансрын нисгэгч эмэгтэй Ирина Соловьева байх байв.

-Терешковагийн бие нислэгийн үеэр тааруу байснаас тэр нислэгийн бүх даалгаврыг биелүүлж чадаагүй.

-Нислэгийн ерөнхий зохион бүтээгч Сергей Королевт Терешковагийн удирдлага дор дан эмэгтэй сансрын нисгэгчдээс бүрдсэн багийг байгуулах санаа байжээ.

1960-аад оны хоердугаар хагаст хөтөлбөрт хоёр сансрын нисгэгч эмэгтэйг эрдэм-шинжилгээний судалгаа хийлгэх зорилгоор нээлттэй сансарт “Восход” хөлгөөр нисгэхээр болсон.

- Сансрын нисгэгчдийн эмэгтэйчүүдийн отрядыг 1969 онд Сергей Королевын нас барсны дараа тараасан.

1974 онд сансрын нисгэгчдийн эмэгтэй багийг сэргээх саналыг Эрдэм-шинжилгээний “Энергия” нэгдлийн зохион бүтээгч Валерий Глушко тавьсан.Түүний энэ саналыг НАСА эмэгтэй одон орон судлаачдыг сонгон шалгаруулах тухай зарласны дараа 1976 онд дэмжсэн юм. 1982 онд “Мир” станц дээр очих багийн бүрэлдэхүүнд Светлана Савицкая ниссэн юм. 1984 онд тэр хоердахь нислэгээ “Союз-7” хөлгөөр нисч, сансарт гарч 3 цаг 35 минут хөлгийн гадна ажилласан.

Сансрын нисгэгчдийн эмэгтэй багийн эерэг талууд

Багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд орж байгаа явдал нь илүү найдвар төрүүлдэг:

-эмэгтэй хүний сэтгэхүй таагүй нөхцөлд илүү тогтвортой байдаг;

-эмэгтэй хүн илүү тэвчээртэй, нэг төрлийн ажлыг урт удаан хугацаагаар гүйцэтгэх илүү чадвартай;

-эмэгтэйчүүд амьдралын ямарч нөхцөл байдалд хэвийн бус нөхцөлд илүү мэдрэмтгий байдаг, тэд аюулыг урьдчилж зөн совингоороо мэдэрдэг;

-сансрын хөлөг дээр эмэгтэй хүн байх нь багт таатай уур амьсгал бүрдүүлдэг;

Эмэгтэй хүн сансарт сахилга дэг тогтоож чаддаг. Хамгийн гол нь холимог багийг зөв сонгох нь тун чухал.

-Эрэгтэйчүүд нь хэвийн харилцаа тогтоохын тулд ямар нэгэн тус хүргэх гэж жинхэнэ эр хүний чанараа гаргаж эхэлдэг. Ингэхэд багийн уур амьсгал илүү зөөлөн, тав тухтай болдог гэж Ю.А.Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийг бэлтгэх төвийн сансрын туршигч нисгэгч Олег Котов үзэж байна.

Сансар эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нөлөөлдөг тухай судалгааны дүгнэлтүүд

Сансрын нислэгийн үеийн цацрагийн түвшин нь нислэгийн дараа үед ч жирэмслэхэд саад учруулдаг

-Жирэмслэлт хэвийн явагдахын тулд жирэмсний бүхий л хугацаанд цацрагийн түвшин 500 микрорегентээс дээш гарах ёсгүй /сард 50 илүүгүй /.ОУСС дээр энэ үзүүлэлт нь станцын сансрын байрлалаас шалтгаалан өөрчлөгдөж байсан. Гэхдээ жирэмсний бүхий л хугацааны турш 35000 микрорентген байх боломжтой.

-Сансрын нөлөө нь овуляц болон эстрогены түвшинг бууруулахад хүргэж мэднэ. Тэгээд ч энэ бүгд нь ясны кальци алдалтыг нэмэгдүүлдэг учраас энэ нь ясны сийрэгжилтэнд хүргэдэг /энэ нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүүтэй тохиолдодог /.

-Хүндийн хүч байхгуй үед бага таазны дотор биеийн мах бодьны дотор цусны зогсолт нь эндометриозын эрсдэлд хүргэж мэднэ.

АНУ-ын астронавтуудад хэрвээ тэд нислэгийн дараа эцэг, эх болохыг төлөвлөж байгаа бол тэдэнд нислэгийнхээ өмнө өөрсдийн өндөгний эсүүд болон спермуудыг хадгалуулахаар өгөхийг зөвлөдөг байна.

-Нисэхийн цэргийн эмнэлэгийн эрдэм-шинжилгээний төвд 14 жил ерөнхий сексопатологчиар ажилласан Оросын сансрын салбарын шинжээч, анагаах ухааны дэд эрдэмтэн Ростислав Беледа үзэхдээ, сансрын нислэгүүд нь эмэгтэй хүний бие махбодийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг, ялангуяа, төрөлтөнд гэж байна.

Америкийн сансрын нисгэгч эмэгтэйчүүдийн /30 гаруй/

нэг нь ч хүүхэд төрүүлээгүй.

-Америкийн эмэгтэй астронавтуудын /одон орон судлаачид/ багт өнөөдөр гэр бүл ганцхан хос байдаг, тэр бол Маргарет Седдон болон Роберт Гибсон нар.

-Өөр нэг нэг хос бол Рональд Сега болон Бонни Данабр нар

байсан, тэд гэр бүл салсан. Тэд хүүхэдгүй байсан.

-Астронавтуудын эрэгтэйчүүдийн 63%, эмэгтэйчүүдийн 80% нь бэлгийн харилцааны таагүй байдалд ордог.

Статистика

2013 оны 4-р сарын 12 -ны өдрийн байдлаар сансрын тойрог замын нислэгүүдэд нийт 56 эмэгтэй оролцжээ.

     Орнууд

Сансрын нисгэгч

эмэгтэйчүүдийн тоо

   1

нислэг 

    2

нислэг

    3

нислэг

   4

нислэг

    5

нислэг

    6

нислэг 

space АНУ           45    14    11    8      6     6 

space ОХУ

spaceЗХУ

             3       1      2    
space Канад             2       1      1    
space Япон             2       1      1    
space Их Британи             1       1     
space  Франц             1       1    
space Өмнөд Солонгос             1       1     
space БНХАУ             2       1      1    
         8            57     20     17     8     6     6