Хятадын анхны нисдэг тэрэг тээвэрлэгч “Ляонин” усан онгоц “сургуулилт, шинжилгээ судалгааны туршилт” хийхээр Циндао /зүүн муж Шаньдун/ хотын боомтоос гарлаа гэж Хятадын далайн цэргийн хүчний мэдэгдлээс иш татан хятадын ХМХ-үүд өнөөдөр мэдээлэв.

Хоёрдугаар сарын сүүлээр “Ляонин” хамгийн анх удаа Циндао хотын цэргийн боомтод зангуугаа хаясан юм. Энэ мөчөөс эхлэн хөлгийн багийнхан хэд хэдэн төлөвлөгөөт сургуулилт хийсэн.

Нисдэг тэрэг тээвэрлэгч хятадын тус хөлөг барьж дуусгалгүй орхисон оросын крейсер хөлөг “Вараг”-ийн суурин дээр боссон юм. Түүнийг барихдаа хөлгийг “туршилтын бөгөөд сургуулилтын талбай”-н байдлаар ашиглагдах гэж мэдэгдсэн. “Ляонин” дээр 30 хүртэл тооны онгоц багтах боломжтой. Одоогоор энэ хөлөг дээр тавцангийн сөнөөгч онгоц “Зянь-15”-г хөөргөх болон нисгэх туршилт явагдсан байна.