Москва орчмын Кубинка онгоцны буух талбай дээр хятадын цэргийн төлөөлөгчдийг СУ-35 С шумбагч онгоцны үйл ажиллагаатай газарт болон агаарт танилцуулжээ. “О7 красный” дугаартай СУ-35 С онгоцоор нислэг үйлджээ. Чухамдаа энэхүү машин нь 6-р сард Ле Буржед /Франц улс/ явагдах авиасалонуудын үзэсгэлэнд оролцох юм. Стратеги судалгаа болон технологиудын төвийн шинжээч Василий Кашин үзэж байгаагаар, хятадын агаарын зэвсэгт хүчний төлөөлөгчдийн Су-35 С онгоцыг нарийн сонирхож байгаа явдал нь яриа хэлэлцээрээр энэ онгоцны нийлүүлэлтийн тухай дэвшил гарч болохыг гэрчилж байна.

Яг одоо талуудад байлдааны нисэхийн салбарт өнгөрсөн 1-р сарын 22-нд Бээжинд гарын үсэг зурсан томоохон хэлэлцээрийн нэг хэсэг болох Хятад улсад 24 Су-35 С сөнөөгч онгоц нийлүүлэх тухай ерөнхий гэрээ л байгаа юм. Гэрээ контрактыг бэлтгэх явцад арилжааны нөхцөлүүд болон нийлүүлэх онгоцнуудын техникийн дүр төрхийг тодорхойлох юм. Нийлүүлэх сөнөөгч онгоцнууд нь захиалагчийн шаардснаар заавал загварчлагддаг юм. Харилцаа холбооны систем, төрийн удирдлагын болон таних тэмдгүүдийн зайлшгүй өөрчлөлтүүдээс гадна энд бүхээгний цахим техник болон зэвсэглэлтэй холбоотой нэмэлт шаардлагууд тавигдаж болзошгүй юм.

Нилээд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Су-35 С нь хятадуудад зөвхөн зарим нэг зангилаануудыг хуулбарлахад сонирхолтой мэтээр таамаг гарч байсан ч, ийм өрнөл нь боломжгүй юм. Су-35 С онгоцны чухал гол системүүд нь өмнө үйлдвэрлэж байсан энэ төрлийн онгоцнуудаас Т-10 /Су-27/ давуу тал ихтэй. Жишээ нь, хөдөлгүүрүүд, радиолокаторын станц эдгээрийг богино хугацаанд нилээд хэдэн онгоцнуудыг судласны үндсэн дээр хуулбарлахын аргагүй юм.

Тэр ч бүү хэл, Су-35 онгоцны тусгай агрегатуудыг онгоцнуудаас авсан юм уу, хятадын туршилтын онгоцнуудад тестэд ашигласан байлаа ч, эдгээр нь хятадын инженерүүдэд тэдгээрийн боломжуудыг илүү ойлгох боломж олгохоос биш, хуулбарлах ямарч боломж өгөхгүй. Түүнчлэн ийм хандлага нь ямарч ашиггүй байж мэдэх юм. Энэ нь яг одоо хятадуудад тав дахь үеийн сөнөөгч онгоцнуудыг тоноглоход шаардагдах бөгөөд БНХАУ 117С хөдөлгүүрийг экспортонд гаргахад зориулсан ямар нэгэн өвөрмөц саад бэрхшээлүүдийн тухай огт тодорхойгүй байна.

Учир нь Су-35 онгоц нийлүүлэх тухай яриа хэлэлцээр нь үр нөлөөтэй бөгөөд 2013 оны туршид юм уу, 2014 оны эхэн үед гэрээ нь бэлэн болно гэж таамаглаж болно. Онгоц нийлүүлэх хугацаа нилээд удаан үргэлжлэнэ. Гэлээ ч хятадын Агаарын цэргийн хүчинд Су-35 С төрлийн 24 онгоц 2016 онд гарч ирж буй нь чухал үр дагавартай байж мэдэх юм. Энэ нь хятадын агаарын цэргийн хүчинд энэтхэгийн байлдааны Су-30 МКИ онгоцуудыг давж гарах онгоц гарч ирнэ.

Онгоцон дээр 3 шоо метрт үр ашигтай талбайд 400 км хүртэл сарнилттай маш их хүчирхэг радио-локаторын Н035 “Ирбис” станцыг суурилуулах юм. Энэ нь эх газрын нутаг дэвсгэрийг хянах Су-35 С онгоц нь Тайваны агаарын бүхий л орон зайд байг ажиглах боломжтой гэж үзэж болно. Энэ нь бүс нутгийн хүчний тэнцэлд чухал ач холбогдолтой юм.

Үүн дээр нэмж хэлхэд, Хятад улс нь 400 хүртэл км алсын тусгалтай боловсронгүй болгосон оросын их буу-пуужингийн С-400 цогцолборуудыг худалдаж авах боломжтой. Энэ нь баазаас арал руу нисэх тайваны агаарын цэргийн хүчний аливаа нисэх төхөөрөмжүүд нь хөөрснийхээ даруй хяналтанд өртөж, устгагдаж мэдэх юм. Эцэст нь, хэрвээ арал болон эх газрын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарвал хоолойн дээрх агаарт ноёрхолын төлөө тэмцэл богинохон хугацаанд болж өнгөрч, Хятадын үндэсний чөлөөлөх армийн Агаарын цэргийн бүрэн ялалтаар дуусч мэдэх юм. Тайваны хувьд цэргийн сөргөлдөөн нь ямарч утга учиргүй байж мэдэх юм.

Ингээд шинэ онгоцны боломжуудыг нарийн чанд судлах нь хятадуудыг цаашид Орос улстай байлдааны нисэхийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд хүргэнэ. Жишээ нь, нэмэлт нийлүүлэлт хийх юм уу, БНХАУ -ад орост үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцнуудын лицензийг үйлдвэрлэж болох юм.