2013 оны Дэлхийн зуны оюутны наадам БНТатарстан Улсын нийслэл Казан хотноо эхэлтэл сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Орос улс Дэлхийн оюутны наадмыг 2 дахь удаагаа хүлээн авч зохион явуулна. Урьд өмнө Дэлхийн оюутны наадам одоогоос 40 жилийн тэртээ Москвад болсон билээ.

Дэлхийн оюутны наадам хотын амьдралын гол үйл явдал болж байна. Ажил оргилж байна. 45 мянган үзэгч багтах хөл бөмбөгийн лут том цэнгэлдэх хүрээлэнгийг оролцуулан спортын 30 барилга байгууламжийг Казанд Дэлхийн оюутны наадамд зориулан барьжээ.

20 мянган оюутан Дэлхийн оюутны наадмыг зохион явуулахад сайн дураар туслана. 18-аас 30 хүртэлх насны хун сайн дурынхнаар Дэлхийн оюутны наадамд оролцох мэдүүлэг явуулах эрхтэй байсан. Ажилласаг, идэвхи санаачилгатай, багийн бүрэлдэхүүнд ажиллаж чадвартай байх шаардлага сайн дурынханд тавьж байна.

Хамгийн гол нь тэд гадаад хэл мэдэх ёстой гэж Дэлхийн оюутны наадмын гүйцэтгэх захиргааны дэд захирал Лариса Сулима хэлээд: «Жишээ нь Шэньжэнд сайн дурынхан маш олон байсан. Бид тэдний тоог давж чадахгүй байх. Нөгөө талаас оросын залуучууд холбоо харилцаа тогтоох чадвартай. Хятадын сайн дурынханы үлэмж хэсэг нь англи хэл сайн мэдэхгүй байсан учраас зочдод бодит тусламж үзүүлээгүй. Тэд наадмын зохих уур амьсгалыг хангахад туслаж, инээмсгэлж, Left,Right гэхээс өөр юм мэдэхгүй байв. Манай сайн дурынханы тухайд гэвэл 70 хувь нь англи хэл сайн мэднэ. Дөнгөж 30 хувь нь наад захын мэдлэгтэй байна. Энэ нь сайн үзүүлэлт» гэлээ.

Олон улсын спортын тэмцээний зохион байгуулалтын чанар эдгээр залуучуудаас ихээхэн хамаарагдана. Тэд янз бүрийн шалтгаанаар тусламж үзүүлэхээр шийдвэрлсэн. Гэвч 2013 оны Дэлхийн оюутны наадмыг дэлхийн шилдэг наадам болгохыг хичээх нийтийн зорилготой гэж энэ удаагийн дэлхийн оюутны наадамд сайн дураараа туслах Газинур хэлээд: «Жишээ нь багийн хэрэгсэл эвдэж эсвэл ямар нэг зүйл дутагдвал бид эл асуудлыг шийдвэрлэх ёстой. Сайн дурынхан цог золбоотой, тусархаг байх ёстой» гэв.

Зарим нь мэргэжлээрээ ажиллах анхны туршлагтай болохын тулд сайн дурынханы эгнээнд нэгдэв. Жишээ нь Ольга Нивина хятадын төлөөлөгчдийн гишүүдийг Дэлхийн оюутны наадмын үеэр дээд зэргийн тохилог тухтай нөхцлөөр хангахыг ажиглаж хичээнэ: «Надад Хятад улс ямагт таалагдаж ирсэн. Хятадын соёл, хятад хэл аль хэдийнээс сонирхож одоо их сургуульд хятад хэл сурч байна. Иймээс Дэлхийн оюутны наадмын үеэр хятадын төлөөлөгчдэд сайн дураар туслахыг тэр даруй зөвшөөрсөн. Хятадуутай харилцаж, хятад хэлээ сайжруулах боломжийг алдаж болохгүй» гэв.

Дэлхийн оюутны наадмын бэлтгэл хотын төдийгүй оршин суугчды нь дүр төрхийг өөрчлөв. Казаны оршин суугчдын санал сэтгэлгээ ч өөрчлөгдсэн гэж Казан хотын засаг дарга Ильсур Метшин хэлээд: «Манайд хөдөөгийн өнгө аяс бага зэрэг мэдрэгдэж байсан. Эдүгээ Дэлхийн оюутны наадам шинэ боломжийг нээж өгч байна. Сайн дурынхан дэлхийн маш олон тэмцээнд оролцсон бөгөөд оролцсон наадмаа л шилдэг гэдэг. Бид дэд бүтэц, спортын барилга байгууламж, сэтгэлгээ хандлага, боловсролын түвшингээрээ бусад хотуудтай тэнцсэн» гэв.

Дэлхийн оюутны наадам Казан хотын хувьд олон улсын томоохон цуврал тэмцээнд хотоо бэлтгэх үйл ажиллагааны анхны үе шат болно. Казан олон улсын спортын ямар ч тэмцээнийг дээд зэргээр зохион явуулж чадна гэдэгт хотын удирдлага итгэж байна. 2015 онд энд дэлхийн усан спортын аврага шалгаруулах тэмцээн болно. Түүнээс хойш нэг жил өнгөрсний дараа Казан Дэлхийн хөнгөн атлетикийн аврага шалгаруулах тэмцээнийг хүлээн авч болзошгүй. 2018 онд Татарстаны нийслэлд Дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний хэдэн тоглолт болох юм.