АНУ-ын тусгай албадаас өөрийн иргэдийг мөрдөх ажиллагааныг тойрон дэгдсэн шуугиан гэнэтийн үргэлжлэлтэй болов. Үндэсний аюулгүй байдлын агентлаг мэдээлэл баримт ХМХ нэвтэрсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардав. Гэвч эл асуудлаар бүрэн төгс шийдвэр одоохондоо гаргаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэвэл британийн Guardian, америкийн Washington Post сонинуудын сэтгүүлчид цохилтод автана. Энэ нь америкийн эрх баригчид ба ХМХ сөргөөлдөөний ээлжит үе болох юм.

АНУ-ын тусгай албад хамгаалж байгаад давшилж эхэллээ. Америкийн иргэдийг мөрдөж байгаагийн улмаас дэгдсэн шуугиан маргаан хэдэн өдөр үгэлжлэсний дараа Үндэсний аюулгүй байдлын агентлаг АНУ-ын оршин суугчдыг ажиглан мөрдөх хөтөлбөр байгааг зарлан мэдээлсэн буруутныг илрүүлэн олохоор шийдвэрлэв. Тус агентлаг мэдээлэл гадагшаа нэвтэрсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардсан албан ёсны мэдүүлэг Хууль зуйн яаманд явуулжээ. Харин агентлагийн хүсэлтийг биелүүлэхээс татгалзаж болзошгүй.

Сүүлийн үед АНУ-ын засаг захиргаа нууц мэдээ баримтыг алдах хэрэг явдалд «жинхэнэ дайн зарлав». Ерөнхийлөгч Барак Обама ч сүүлийн үеийн хэрүүл маргаанд сэтгэл дундуур байна. Тэрээр хэрэг явдлыг тайлбарлан мэдэгдэхдээ: «Мэдээлэл ийнхүү алдахыг сайшаахгүй байна. Юу гэвэл эдгээр хөтөлбөрийг нууцласан нь учиртай. Хөтөлбөрийн нууц статус сэжиг төрүүлснийг ч ойлгож байна. Эдүгээ олонхи хөтөлбөр нууц шинж чанартай болсон. Жишээ нь терроризмтэй тэмцэх хөтөлбөр тэдгээрийн дотор байна. Бидний зорилго дайсныг манай оронд цохилт өгөх аргагүй болгоход оршино. Алхам бүрийг сонинууд тайлбарлаж, телевизийн мэдээлэл болговол террористууд хариуд арга хэмжээ авч мэднэ. Иймээс эдгээр хөтөлбөрийг нууж далдлсан. Мэдээлэл гадагшаа нэвтэрч алдагдвал террорын эсрэг хөтөлбөрүүд болон тодорхой хүмүүсийн ажилд аюул учрах юм. Энэ нь тун аюултай. Иргэдээ хамгаалах боломжийг хягаарлаж мэднэ» гэв.

Хэруул маргаан өнгөрсөн долоо хоногт гаарав. Америкийн тусгай албад он-лайн дэглэмээр америкийн алсын холбоо харилцааны компаниудын хэрэглэгчдийн утсаар хийсэн бүх яриа, мэдээний тухай мэдээлэл авч байгааг нотлосон баримт бичгүүдийг британийн Guardian сонинд нийтлэсэн билээ. Дараа нь The Washington Post сонинд томоохон провайдеруудын интернет сүлжээг хянан шалгах өөр нууц системийн тухай мэдээ баримтыг нийтлэв. Эрх баригчид эдгээр хоёр хөтөлбөр байгааг хүлээсэн ч юм бүхнийг хууль ёсоор хийж байгагаа мэдэгджээ. Конгрессын гишүүд иргэдийг мөрдөж байгааг сайн мэдэж байсан аж. Конгресс л зохих хуулийг батласан юм. Тусгай Нууц шүүх ордер олгож байв.

Мэдээжээр нийт олон хэрэг явдлыг идэвхтэй тайлбарлав. Тусгай албадын удирдлагад олон асуудал тавьж байна.

АНУ-ын Хууль зүйн яам энэ удаагийн хэрүүл маргаантай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэвэл шуугиан дэгдээсэн мэдээ баримтуудыг нийтлэсэн британийн Guardian, америкийн The Washington Post сонинуудын сэтгүүлчдэд цохилт өгөх бололтой. Тэгвэл энэ нь ХМХ мөрдөх 3 дахь тохиолдол болж мэднэ. Урьд өмнө Хууль зүйн яамнаас Associated Press агентлагийн сэтгүүлчид болон FoxNews телевизийн сувгийн сурвалжлагчийг мөрдсөн аж. Эдгээр хэрэг явдал Цагаан ордны өнөөгийн тэргүүний дүр төрхөд мэдэгдэм цохилт өгсөн билээ.