НҮБ-ын гаргасан тооцоогоор, дэлхийн нийт хүнсний гуравны нэг нь хог болж хаягдаж байна. Ингэхдээ тэдгээрийг үйлдвэрлэхэд байгаалийн асар их нөөц зарцуулагддаг бөгөөд заримуудыг нь нөхөхөд хэцүү байдаг байна. Байгалийг хамгаалахын тулд хүн “бод-ид-хадгал” зарчмыг дагах ёстой гэж НҮБ уриалж байна.

Тавган дээр хоол тавихын өмнө хүн энэ бүгдийг идэж барах уу гэж бодох ёстой аж. НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн комиссийн /ФАО/ шинжээчид чухамхүү үүн дээр зогсч буй юм. Тэдний явуулсан судалгааны дагуу хүн төрөлхтөний ямар нэгэн идэж бараагүй хоол хүнс болон хөргөгчинд байсан хирнээ муудсан хүнс нь нийт хүнсний 30 хувь байдаг байна. Өнөөдөр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлт хэт илүү байна. Хүмүүс хэрэглээнээсээ илүү худалдаж авч байна гэж хоолны мэргэжилтэн Ирина Диричева ярьж байна.

Хэрэг дээрээ хүн төрөлхтөн хүнсэн дээр тэнулээ олж чадахгуй байна, цаашлах тусам байдал муудсаар байна. Мерчандайзинг /худалдах арга зүй/ хөгжсөөр байна. Энэ нь хүмүүсийг идэх хэмжээнээсээ илүү ихийг төдийгүй, төлөвлөснөөсөө илүүг худалдан авахыг шаардаж байна. Энэ байдал нь хэн нэгэнд ашигтай гэдэг нь ойлгомжтой.

НҮБ-ын уламжилж байгаагаар, 1 литр ууттай сүүг үйлдвэрлэхийн тулд 1000 литр байгалийн ус шаардагддаг байна.Гамбургерыг /хавчмалтай талх/ үйлдвэрлэхэд 16000 л ус шаардагдана. Хэрвээ хэрэглэгчдэд хэрэгтэй тийм хэмжээгээр хүнс үлйдвэрлэвэл хүн төрөлхтөн маш их хэмжээний био нөөцүүдийг хадгалах боломжтой болно. Гэвч хүнсний нилээд хэмжээний бүтээгдэхүүнийг хязгаарлах нь хожим хомсдолд хүргэж мэдэх бөгөөд үүнээс хүнсний үнэ нэмэгдэхэд хүрнэ.

Өнөөдөр хүнсний ямарч тулгамдсан асуудал гардаггүй хөгжилтэй орнуудад өөр нэгэн тулгамдсан асуудал гарч ирээд байгаа бөгөөд энэ бол таргалалтын асуудал юм. НҮБ ын Хүнсний хөтөлбөрийн комиссийн гаргасан дүнгээр, өнөөдөр дэлхийд хоер сая тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгдэж байхад 1,5 тэрбум хүн илүү жингийн улмаас өвчинд нэрвэгдээд байна. Ингээд хаа нэгэн газар хүмүүс өлсгөлөнгийн улмаас нас барж байхад, хэд хэдэн бүс нутгуудад идэж бараагүй хоол хүнс нь хог дээр хаягдаж байна.Өмнө зөвхөн насанд хүрэгчид нэрвэгдэж байсан илүүдэл жингийн өвчинд одоо хүүхдүүд нэрвэгдэх боллоо. Үүнээс зайлсхийх боломж гэвэл, хүүхдийг бага наснаас нь хоолны соёлд болон хоол хүнсэнд хямгач хандахыг сургах ёстой гэж хоолны мэргэжилтэн Ирина Диричёва зөвлөж байна.

Соён гэгээрүүлэх ажлыг төрийн бодлогын түвшинд явуулах нь зохилтой юм. Хоол хүнсэнд хариуцлагатай хандах ёстой юм. Бид өөрсдийн гэр бүлдээ өөрийн үлгэр жишээгээр чухамдаа хүнд идэж байгаа хоолных нь дөрөвний нэгийг идэхэд хангалттай гэдгийг харуулахыг хичээдэг. Бусад дөрөвний гурав нь зөвхөн түүний эмч нарыг хооллох болно

Ингэхдээ НҮБ-ын шинжээчид Монгол улсыг хоол хүнсэнд хамгийн арвич, ямгач үлгэр жишээ орноор тодорхойлсныг тэмдэглъе. Харин хамгийн их зардал гаргадаг үрэлгэн орнуудаар АНУ, Канад, Их британь болон Европын холбооны нилээд хэдэн орн.ууд оржээ. Сонирхолтой нь, хамгийн их өлсгөлөнд нэрвэгдэж байгаа африк тивд гэхэд л, нэг хүн жилд 10 хүртэлх кг хүнс хаядаг байна.