Дээд зэргийн технологи 2014 онд Сочид Олимпийн наадмын аюулгүй байдлыг хангахад тусгай албадад туслана.

«Аюулгүй хот» мэдээллийн системийг боловсруулсан оросын «РНТ» компанийн төлөөлөгч «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа бүх нууцыг тайлаагүй боловч сонирхолтой зарим зүйлийг дурдав

Өвлийн Олимпод зориулан Сочид мэдээлэл-магадлалын цогц системийг дэлгэрүүлжээ. Дурс бичлэгийн камерын хүчирхэг сүлжээ, цацраг, хими, биологийн идэвхит бодисыг илрүүлэн дохиолох төхөөрөмж мөн системд багтсан байна. Тэдгээрийн тусламжтайгаар оn-line дэглэмээр хот болон олимпийн барилга байгууламжуудын байдлыг хянан шалгаж байна гэж «РНТ» компанийн тэргүүлэх мэргэжилтэн Антон Аносов өгүүлээд: «Тэнд үйл явдлуудад дун шинжилгээ хийх хүчирхэг систем бий. Энэ нь байдлыг шинжлэн дүгнэх төдийгүй шуурхай шийдвэр гаргах систем юм. Тусгай багажийн тусламжтайгаар бүр ундны усыг шинжлэж, хорт бодисыг илрүүлж мэднэ. Түүнчлэн агааржуулах сүлжээг шалгаж, гаднаас бохир агаар оруулахаас сэрэмжлэнэ» гэв.

Түүнээс гадна тусгай цахим терминал галт тэрэгний буудал, нийтийн тээврийн зогсоолд ажиллаж эхэллээ. Түүний тусламжтайгаар Сочийн оршин суугчид ба зочид хэрэг явдал буюу онцгой байдлын тухай мэдээлэл явуулна. Эдгээр мэдээлэл хотын бүх алба болон хүчний тусгай газартай харилцан ажиллаж байгаа төвд шилжин төвлөрч байна гэж Антон Аносов хэлээд: «Ямар нэг хүн порталд мэдээлэл нийтлэж, хэрэг явдал болсон газар дээр нь авсан гэрэл зураг буюу авианы файлыг хавсаргаж мэднэ. Хүний бие тааруухан байна гэсэн мэдээллийг түргэн тусламжад явуулна. Гал түймэр, сэжиг төрүүлсэн эд буюу дэлбэрэлтийн тухай мэдээллийг хүчний байгууллагуудад шилжүүлнэ. Түүнчлэн мэдээллийг нэгтгэн дүгнэх төвд уламлан дамжуулж, координаты нь тодруулж, хотын газрын зурагт тусгаж дүрслэнэ» гэв.

Сочид шинэ шинэ бүтээлийг ч хэрэглэнэ. Тухайлбал олимпын нийслэлд байрлуулсан цоо шинэ камер олон хүний дотроос гэмт хэрэгтнийг илрүүлж заана. «Ухаантай» камерууд хүний дүр төрх болон сэжиг төрүүлсэн зан үйлд дүн шинжилгээ хийх юм. Антон Анасовын хэлснээр гэмт хэрэгтнийг 99 хувиар лавтай илрүүлэн тогтоож мэднэ.