Сирид гарсан хямралыг зохицуулах асуудлаархи бага хурлыг тасалдуулан хойшлуулах аюул тулгарав. «Асадын дэглэмтэй» хэлэлцээр хийх нь ор үндэсгүй зүйл гэж сирийн сөрөг хүчний Үндэсний эвсэл мэдэгдлээ. Мөн бага хурлыг бэлтгэж байгаа ОХУ, АНУ ба НҮБ-ын төлөөлөгчид уулзснаас хойш хоёр өдөр өнгөрсний дараа баасан гаригт ийнхүү мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Сири улсад босогчдын түшиц газар-Эль-Кусейр хотын төлөө шируун байлдаан үргэлжлэв. Засгийн газрын цэрэг баасан гариг гэхэд энэ хотыг чөлөөлэв.

Ливийн хилээс хэдхэн км зайтай орших стратегийн чухал ач холбогдолтой Эль-Кусейр нэг жилийн түрш сирийн самуун дэгдээгчдийн гарт байсан. Одоогоос бараг нэг сарын өмнө Эль-Кусейрыг бүслэж эхлэв. «Хотын энгийн номхон оршин суугчдын эсрэг хүч хэрэглэх ажиллагааг» буруушаасан тогтоолыг шургалан оруулахыг энэ долоо хоногт Их Британи НҮБ-ын АЗ-ийн даргын хувьд оролдов. Кусейрт террористуудын эсрэг ажиллагаа явуулж байна. Ийм нөхцөлд зэвсгээ хураахыг дан эрх баригчдаас шаардах нь зүйд нийцэхгүй хэрэг гэж Орос улс тэмдэглээд, тус тогтоолд хориг тавив. Засгийн газрын цэрэг хотод халдан довстлосны уршгаар маш олон хүн гай зовлонд нэрвэгдсэн гэж Вашингтон үзэж, сирийн эрх баригчдыг зэмлэжээ. Сирийн удирдлага ираны хөлсний этгээдүүд ба «Хезболла» хөдөлгөөний гишүүдийн тусламжтайгаар л тус хотыг эзлэж чадсан гэж Цагаан ордон үүнтэй холбогдуулан тэмдэглэжээ.

ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров эдгээр мэдэгдлийг тайлбарлах хүсэлтийг биелүүлээд өрнөдийн түншүүдийн ил тод алдагдлуудыг тэмдэглэн хэлэхдээ: «Засгийн газрын цэрэг байлдааны талбарт хунд байдалд орсон бөгөөд тэдгээрт дэмжлэг шаардагдаж байна гэж АНУ-ын төлөөлөгч нэгэнт үзсэн бол сайн сургаж, сайн зэвсэглэсэн байлдааны отрядууд засгийн газрын цэргийг сөрөн зогсож байна гэсэн дүгнэлт зүй ёсоор хийж болно. Дашрамд хэлэхэд эдгээр отрядад гадаадын сургагчид туслаж байна гэсэн мэдээ ирээд байна. Үнэн хэрэг дээр тийм байвал Кусейрад энгийн номхон оршин суугчдын эсрэг ажиллагааг зэмлэн буруушаах тухай суулийн үеийн урианууд бялангачлах хэргийн илрэл болно» гэв.

Баасан гаригт Сергей Лавров Лалын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргатай хэлэлцээ хийж, олон улсын этгээдүүдэд хандан сирийн ямралыг эв зүйгээр зохицуулах эсвэл дэглэмийг хучээр түлхэн унагаах хоёр хувилбарын аль нэгий нь сонгож авахыг уриалав. Улс төрийн яриа хэлцээ хийх замыг сонгож авбал мөргөлдөөнийг интернациональчлах үйл явцыг тэр даруй зогсоох ёстой. Женевэд хийх бага хурлын хүрээнд сирийн засгийн эрхийг сөрөг хүчинд уламжлах саналыг Орос улс дэмжсэн гэсэн америкийн талын мэдэгдлийг үүний өмнө ОУ-ын ГХ-ийн сайд няцаасан юм. Тэрээр хэлэхдээ: «Төрийн департаментын төлөөлөгч үнэхээр ингэж хэлсэн бол үг ярианы агуулгыг мушгин гуйвуулсан хэрэг болно. Засгийн газар, сөрөг хүчний зөвшөлийн үндсэн дээр засгийн газрыг эмхлэн байгуулах нь нэг, засгийн эрхийг засгийн газраас сөрег хүчинд уламжлаж эмхлэн байгуулах нь өөр хэрэг биз дээ» гэв.

Өнгөрсөн долоо хоногт ийнхүү мэдэгдэл удаа дараа хийж, тодорхой ажиллагаа явуулсан юм. Тухайлбал сөрөг Сирийн чөлөөт арми «олон улсын оролцоог саатуулах гэсэн оролдлогоо зогсоохыг» Москвагаас шаардсан захидал НҮБ-ын АЗ-д явуулж, үнэн чанартаа хатуу шаардлага Орос улсад тулгав. Хожим босогчид Голаны өндөрлөгийн ойролцоо НҮБ-ын энхийг сахиулагчдад халдав. Тэгээд цэргээ бүс нутгаас гаргана гэж Австри мэдэгджээ. Үүний өмнө Канад, Хорвати, Япон улсууд энэ тухай мэдэгдсэн билээ. Оросын цэргийнхэн австрийн энхийг сахулагчдыг Голаны өндөрлөгөд орлоход бэлэн байна гэж Ерөнхийлегч Владимир Путин мэдэгдлээ. Мөн Орос улсын мэдүүлгийг авч үзнэ гэж НҮБ-ын АЗ мэдэгджээ.

Олон улсын тавцанд сирийн сөрөг хүчний түншүүд эдгээр санаачилгыг тоохгүй байна. Тэр ч байтугай өнгөрсөн долоо хоногт ЕХ сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгох саналыг дэмжив. Ямар ч зэвсэг Сири дэх хууль бусын анги салбар, байгууллагуудад нийлүүлэх нь олон улсын эрх зүйг зөрчсөн хэрэг юм гэж Орос улс нэг бус удаа мэдэгдсэн юм. Үүний хариуд ор үндэсгүй шалтгааныг зааж эсвэл Москвагаас мөргөлдөөнд татагдан оролцож байгаа нэгэн талд С-300 цогцолбороо нийлүүлж байна гэж зэмлэв. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ЕХ дээд хэмжээний уулзалтын үеэр Владимир Путин эл асуудлаар дэгдээсэн олон сарын маргааныг эцэслүүлэв.

С-300 бол дэлхийн Агаарын довтолгооноос хамгаалах шилдэг цогцолбрын нэг юм. Бид бүс нутагт тэнцвэрийг алдагдуулах гээгүй. Хэдэн жилийн өмнө байгуулсан хэлэлцээрийг одоогоор хэрэгжүүлээгүй гэж Владимир Путин хэллээ.

Сирид химийн зэвсэг чухам ямар талаас хэрэглэсэн бэ? гэсэн асуудалд одоогоор хариулаагүй байна. Сири улсын эрх баригчдаас зарин гэдэг хий хэрэглэснийг нотлосон баримт Францаас авсан гэж пүрэв гаригт Цагаан ордон мэдэгджээ. Харин босогчид зарин хий хэрэглэсэн тухай мэдээллийн тухайд гэвэл асуудлыг тодруулахуйц ахиц дэвшил гараагүй болон шинэ мэдээлэл одоохондоо ирээгүй байна.