Далдын ан агнуур гариг дэлхийн ан амьтан, ургамлын аймагт маш их хэмжээний хохирол учруулж байна. Сөнөх даваанд хүрсэн амьтны төрлийг хэвээр хадгалах дархан цаазтай газрууд ч ийн гайд нэрвэгдэв.

Гэсэн ч сүүлийн үед зөрчигчдийн тоо цөөрснийг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Эрүүгийн хариуцлага, хянан шалгах дэглэмийг чангатгасан явдал болон хүн амтай хийх ажил байдалд нааштай нөлөөлсэн гэж Номхон далай хавийн оросын Камчаткын хойг дахь улсын шим мандалын дархан цаазтай газрын захирал Тихон Шпиленок хэлээд: «Олонхи дархан цаазтай газар хунд бэрх байдалд орсон. Гэвч сүүлийн үед улсаас энэ асуудалд их анхаарал тавьж, янз бүрийн хэрэг явдлыг хэвлэл өргөн сурвалжлан тайлбарлаж байна. Одоо нөхцөл байдал сайжирч эхэллээ. Үүнийг манай дархан цаазтай газрын байдал нотлон харуулж байна» гэв.

Цоо шинэ загварын техник дархан цаазтай газарт хууль бусаар нэвтрэх хэрэг явдлыг илрүүлэн ажиглахад нэлээд их тус дөхөм үзүүлж байна. Байгаль орчин хамгаалах бүсийн ажилтнууд гэрэл зураг, дурс бичлэгийн багаж болон нисэгчгүй нисдэг аппаратыг хэрэглэж байна. Харин тэнгисийн уужим өргөн цээл усны байдлыг сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар л ажиглан хянаж болно.

Оросын бүх дархан цаазтай газарт ан, загас агнуурыг тэр болгон бурэн хориглоогүй. Жишээ нь Оросын Алс Дорнод дахь Командорын улсын дархан цаазтай газар манай орны байгаль орчин хамгаалах өөр бүх бүсийг бодоход хамгийн зөөлөн дэглэмтэй гэж түүний захирал Анастасия Кузнецова мэдээллээ.Эрт дээр үеэс уламжлал ёсоор ан агнаж, загас барьж ирсэн эндхийн уугуул хүн амын аж төрөх ёсыг дэмжихээр ийн дэглэмийг сонгож авсан гэж Кузнецова хэлээд: «Дархан цаазтай газарт загас барьж, ан агнах зөвшөөрөл энд суудаг хүмүүст егсен. Эндхийн уугуул цөөн хүн ам ан агнуурын уламжлалт бүх арга барилыг хэрэглэх боломжтой байна. Тодорхой зөвшөөрөл авбал болно» гэв.

Ойрын үед Орос улсын нутаг дэвсгэрт далдын ан агнуур намжиж, аажмаар үгүй болно гэдэгт экологчид найдаж байна.