Энэ долоо хоногт оргилдоо хүрсэн Туркийн олон нийтийн эсэргүүцлийн жагсаалуудыг хэвлэлд “туркийн хавар” хэмээн яаран нэрлэжээ. Улс төрийн хүчтэй уриа лозунгууд дагуулсан идэвхитэй эсэргүүлцлийн нөөц дууссан бололтой. Гэхдээ эвгүй сэтгэгдэлийн тундас үлдээсэн эл явдал дахин сэргэж мэдэх юм.

Юутай ч гэсэн, шинээр олон мянган хүн оролцсон жагсаалуудын тухай баримтууд бага болжээ. Ихэнхдээ эдгээр нь орон нутгийн чанартай цагдаагийн албаныхантай хийсэн сөргөлдөөнүүд юм.

Гэвч энэ нь 6-р сарын үйл явдлын ач холбогдлыг өчүүхэн ч “бууруулж“ байгаа юм биш. Экологийн тодорхой тулгамдсан асуудлаас үүдсэн Засгийн газрын эсрэг жагсаалуудын шалтгаануудын тухай маргаан нилээд хугацаанд намжихгүй бололтой.

Бүх юм орчин үеийн аль ч том хотын жирийн нэг асуудлаас эхэлсэн. Стамбулын цэцэрлэгт хүрээлэнгийн модыг огтлохыг хүмүүс эсэргүүцэж, гудамжинд жагссан. Гэтэл “орон нутгийн чанартай” энэ жагсаалууд нь маш хурдан хугацаанд тус улсын хэд хэдэн том хотуудад засгийн газрыг огцрохыг шаардсан улс төрийн томоохон арга хэмжээ болж хувирсан.

Дээр нь цагдаагийхан “гал дээр тос нэмсэн“ юм. Тэд эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын эсрэг тусгай хэрэгслийг хэтрүүлсэн хэмжээгээр хэрэглэсэн. Цус урсаж, цагдаахийхан саатуулсан хүний тоо мянга хол давсан нь бага асуудлыг том асуудал болгоход хүргэв.

Эсэргүүцлийг идэвхжүүлэх шалтгаан нь эрх баригчдын өөр нэг төлөвлөгөөтэй холбоотой байсан аж. Уг газарт Турк улсын соелын төвийг үндэслэн байгуулагч Мустафа Кемаль Ататюркийн сүмийг барих төлөвлөгөөтэй байв. Энэ явдлыг түркийн хэдэн сая иргэд эрх баригч нам тус улсын лалын шашинтнууд руу цохилт өгч буй мэтээр хүлээн авсан.

Шашны үүдэлтэй энэхүү сөргөлдөөнд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Сергей Дружиловский та бүхний анхаарлыг хандуулж байна.

Хүн амын 30 нь кемализмыг дэмждэг. Бусад нь бүх юмыг солих ёстой гэсэн байр суурьтай лалын шашинтнууд, үүн дээр хөдөө орон нутгийн оршин суугчдын гуравны нэг байх бөгөөд, тэд сонголтоо тодорхойлоогүй хүмүүс.

Гэхдээ миний бодож байгаагаар, гудамжинд лалынхныг гаргахгүй байх. Яагаад гэвэл энэ бол иргэний дайн. Тиймээс засгийн газар Риа хэлэлцээрийг явуулахын тулд чармайн ажиллах ёстой. Тэд “исламчлалын” зөөлөн бодлогыг явуулж байхад бүх зүйл хэвийн байсан.

Харин “арабын хавар”, сирийн үйл явдлтай холбоотойгоор дэглэм улам илүүтэй авторитар болж, илт лалын утга санаатай хууль тогтоомжийг бталаж эхэлсэн. Миний бодлоор энэ нь эсэргүүцэл төрүүлнэ. Яагаад гэвэл түркийн нийгэм ямар нэгэн байдлаар нилээд “язгууртны” зэрэг дэвтэй шүү.

Ингэхдээ хэргийн учир шашны сөргөлдөөнд байгаа бол бас яаяа гэхэв. Гэтэл огт өөр хувилбарууд бас байна. Хэн нэгэн нь 6-р сарын үйл явдал удахгуй гарах гэж байгаа согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлахтай холбоотой гэж үзэж байна.

Бусад нь төрийн системийг парламент-ерөнхийлөгчийхөөс ерөнхийлөгчийн болгож дахин форматлах гэж байгаатай холбоон үзэж байна. Ингэхдээ одоогийн ерөнхий сайдыг 2014 онд явагдах сонгуульд өргөн эрх дархтай төрийн тэргүүн болж мэднэ гэжээ.

Туркийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа тухай өөр нэг санал байна. Энэ нь европын ойлголтоор илүү их эрх чөлөөг хүсэгч “эсэргүүцэгч дунд ангийг “ үр ашигт хүргэсэн тухай ч ярьцгааж байна.

Тус улсын иргэдийн өмнө гадаад бодлоготой холбоотой багагүй асуудал хуримтлагдаад байна. Энэ нь юуны өмнө эрх баригчид сирийн сөрөг хүчнийхэнд нуулгүй туслаж байгаа явдал юм. Энэ бүгд нийлээд нээлттэй сөргөлдөөнд хүргэсэн байж мэдэнэ.

Иймээс тус улс улс төрийн хүчтэй “донсолгоонд” орж мэдэхээр байна. Ингэхдээ улс төрийн алсын хараатай таамагуудыг дэвшүүлэх нь тийм ч тааламжтай хэрэг биш юм. Байдал хаашаа ч эргэж мэднэ. Жишээ нь, Турк улсад аль хэдийнэ төрийн эргэлт хийж байсан цэргийнхэн сөргөлдөөнд гэнэт оролцож болно.

“Оросын дуу хоолой” радиогийн тоймч Ольга Халдыз Стамбулын үйл явдлын дунд очиж, туркийн нэртэй сэтгүүлчидтэй уулзаж, олон нийтийн эсэргүүцлийн жагсаалуудын тухай тэдний санал бодлыг асууж сонирхожээ.

ХМХ-үүдийн төлөөлөгчдийн ярьснаар, Турк анх удаагаа эсэргүүцлийн хөдөлгөөнтэй тулгарч байна.Хэн ч зохион байгуулаагүй, гэв гэнэт гарсан энэ жагсаалууд ямарч төвлөрсөн зохион байгуулалтгүй байна.

Энэ бол Шудрага ёс, хөгжлийн нам засгийн эрхийг барьсан 10 жилийн хугацаанд гарсан анхны томоохон эсэргүүцлийн арга хэмжээ. Энэ арга хэмжээ нь ерөнхий сайд Тайип Эрдоган руу чиглэсэн нь сонирхолтой. Өмнө ийм тэмцэл гарч байгаагүй.

Эсэргүүцлийн арга хэмжээнүүд нь курдын тулгамдсан асуудлыг энхийн аргаар ид шийдэх явц яг үрглэжилж байхад гарсан. Энд хамгийн гол нь улс орны дотоодын тайван байдал их чухал юм. Турк улс хямралын үеийг туулж байна гэж сэтгүүлчид хэллээ.

Турк улсын ерөнхий сайдын тэргүүлж байгаа эрх баригч намд тус улсын сонгогчдын тал хувь нь саналаа өгсөн гэдгийг мартаж болохгүй. Нөгөөтэйгүүр, Эрдоган өөрөө чухамдаа энэ нам нь нийгмийн хүчийг нэгтгэж чадна гэж үзэж байгаа юм.

Ингэхдээ сүүлийн үеийн үйл явдлууд түүнийг эсрэг талынхантай хатуу ярих болно гэдгийг харуулж байна. Тэгээд ч сонгууль болохоос өмнөхөн тэд “улс төрийн хавханд “ орж мэдэх юм. Учир нь улс төрийн сөргөлдөгчид гэх сонгогчдын талд хувь нь маш олуулаа. Ялангуяа, одоогийн бий болоод байгаа нөхцөлд.