Тайландад айлчлал хийж байгаа Энэтхэгийн батлан хамгаалхын сайд А.К.Энтони тус улсад зэвсэг үйлдвэрлэхэд нь туслана гэж амласан. Түүнчлэн олон улсын усанд “чөлөөтэй зорчих” тухай ярьсан.

Энэтхэгийн сайдын эдгээр мэдэгдэлүүдийг Энэтхэг, Тайландын хоорондын харилцаатай бус харин Зүүн-Өмнөд Азийн өрсөлдөөнд давамгайлах гэсэн бодлоготой холбож үзэх хэрэгтэй. Энэхүү өрсөлдөөнд хоер их гүрний хооронд оршдог Тайландад чухал үүрэг ноогдож байна.

А.К. Энтони Энэтхэгийн далай болон Номхон далайн усны уулзварын аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй Австрали болон Сингапурын айлчлалынхаа дараа Тайландад айлчилсан юм.

Энэ хоёр орон нь Барак Обамагийн засаг захиргаа АНД-н бүс нутагт ”стратегийн байршлаа олох” тухай зарласны дараа америкийн цэргийн албан хаагчдыг байрлуулах талбар болсон юм.

Ингэхдээ Сингапур нь АНУ-ын Номхон далайн байлдааны хөлгүүдийн байнгын бааз болж байхад, австралийн Дарвин нь америкийн 2,5 мянган тэнгисийн явган цэргийн бааз байх юм. Сингапурт байрлаж байгаа хөлөг онгоцнууд нь Малаккийн хоолойг хөнгөхөн хааж мадагүй байна.

Ингэхдээ Австралийн баруун-хойд эргээс, Хятадад эрэлт хэрэгцээтэй байгаа нүүрс ус төрөгчийг Малаккийн хоолойгоор тээвэрлэх замын хоёр дахь хувилбар болох Зондын хоолойн орчимоос, тэнгисийн явган цэргүүдийг мөн хөнгөхөн шилжүүлж мэдэх юм.

Тайланд улс Энэтхэг ба Номхон гэсэн хоёр тэнгисийн усаар шууд угаагдсан орон. Эрчим хүчний тээгчийг тээвэрлэх хоёрдогч тээврийн замыг эрэлхийлэх Хятадын стратегт Энэтхэг далайн “сувдны утас” хэмээх гол бүрдүүлэгчийн үүргийг Тайланд бусад орноос ер дутуугүй гүйцэтгэж байна.

Чухамдаа Тайландын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нь /Кра хүзүүвч/ хятадын хөлөг онгоцнуудыг далайн дээрэмчид, америкийн цэргийнхэн бужигнасан Малаккийн хоолойгоос холуур өнгөрүүлэх боломжтой тул сувгийг энд тавихаар төлөвлөж байна.

Сувгийг барьж байгуулах төсөл асар том санаа агуулсан бөгөөд Панамын сувагтай эн зэрэгцэх хэмжээний байх болно гэж Оросын стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Борис Волхонский тэмдэглээд

«Ийм учраас л Энтоний сайдын Тайландад цэргийн бүтээгдэхүүнээр туслах,мөн чөлөөтэй чиглэх тухай хоёр мэдэгдлийг Энэтхэг далайн зүүн хэсгийн болоод Номхон далайн баруун хэсгийн усан хил дэхь нөлөөний төлөө тэмцэл гэж үзэх хэрэгтэй юм.

Ялангуяа, Өмнөд-Хятадын тэнгист Хятад өөрийн цэргийн зузаатгалыг хийж байгаа болон Энэтхэг нь Хятад улстай нутаг дэвсгэрийн маргаантай улс орнуудад давхар бус утгаар дэмжлэгээ үзүүлж байгаа өнөө үед энэ их чухал юм» гэлээ.

Энэтхэгийн БХЯ-ны сайд хоёр тэнгисийн уулзвар дээр оршдог гурван орноор аялал хийж байх үед Худалдаа, аж үйлдвэрийн сайд Ананд Шарма Мьянмад Зүүн Азийн Олон улсын эдийн засгийн чуулганд оролцохоор хүрэлцэн иржээ.Энэхүү айлчлалын үеэр Энэтхэг, Мяьнма болон Тайландыг нэгтгэсэн томоохон замын төсөл 2015-2016 онуудад хэрэгжих болно гэж зарласан.

Тэгсэн ч Энэтхэг улс Тайландыг өөртөө бат бэх уяхыг эрмэлзээд зогсохгүй, Мьянмад ч бас санаархаж байна гэж Борис Волхонский тэмдэглээд

«Мьянма бүс нутгийн улс төрийн том хэмжээний тоглоомд чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ улс цэргийн дэглэмд 30 жил амьдарсан бөгөөд энэ бүх хугацаанд Хятадын бүрэн хяналтан дор байсан.

Чухамдаа Хятад тус улсын гол хөрөнгө оруулагч бөгөөд томоохон дэд бүтцийн төсөл болох Андаманы тэнгисийн эргээс /Чуапхью боомт/ өөрийн Юньнань /Куньминь хот/ муж хүртэл тавих хоолойн төслийг хэрэгжүүлсэн. Хийн хоолой 5-р сард нээгдсэн бөгөөд хоёр-гурван сарын дараа нефтийн хоолой нээгдэнэ» гэв.

Сүүлийн хоёр жилд Мьянма нь өрнөдийн улс төрчид, хөрөнгө оруулагчдын хувьд бага зэрэг нээгдэж эхэлж байна. Энэ 4-р сард “гэнэт” хятадын хийн хоолойн уулзвар дээр гадагшаа хий гойждог газрууд байгаа мэт илрүүүлсэн явдал ингэж “таардаг” нь бас гайхалтай.

Тэр даруй орон нутгийн хүн ам “сүйрлийн” хийн хоолойг нээхийн эсрэг тэмцэл өрнүүлсэн. Ингэхдээ энд ямар ч хамааралгүй байх ёстой шашин хоорондын сөргөлдөөнийг эс тооцоод тэр шүү дээ.

Нөлөөний төлөө тэмцэл нь бүс нутгийн гүрнүүдийн хооронд төдийгүй, бүс нутгийн бус хүчнүүдийн, тухайлбал, АНУ-ын оролцоотойтоор улам хурцдаж байна. Энэхүү цэвэр эдийн засгийн гэлтэй дэд бүтцийн төслүүд нь гол тоглогчдын гар дахь хүчтэй зэвсэг болон хувирч байна.