Өнгөрсөн амралтын өдрүүдээр Хабаровскийн гол гудамжаар гурван зуу гаруй хөгжимчид явж өнгөрөв. Үлээвэр найрал хөгжмийн марш-парад нь хотын төвд тус хотын бүх иргэдийг цуглуулах шиг санагдсан юм. Олон улсын хөгжмийн наадмын нээлтэнд оролцож байгаа олон орны янз бүрийн хамтлагууд нь цэргийн үлээвэр найрал хөгжмөөс аваад сүмийн хөгжимчдөөс бүрдэж байв. Тэд нээлтийн тоглолтоор өөрсдийн ур чадвар, авъяас билгийг харуулсан юм.

Тэдний нэг болох дэлхийд хамгийн нэрд гарсан, дэлхийн хит “гангнам-стайл” энэ өдрүүдэд Хабаровскд шинээр дуугарлаа. Алс-Дорнодын дотоодын цэргүүд энэхүү эвлүүлгийг хосгүй хөгжимдсөн төдийгүй бүжиглэж харуулсан юм. Эл хамтлаг энэ удаа орчин үеийн хөгжмөөр дагнахыг шийджээ.

Тэр нь Леди Гагагийн хитүүд, нэрд гарсан рок-дуулиуд байв. Ингэхдээ өмнөд солонгосын “гангнам-стайл” нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болоод зогссонгүй, наадамд оролцож байсан “нэрт дууны” эх орон нэгтэн - өмнөд солонгосын хөгжимчдөд таатай сэтгэгдэл төрүүлжээ. Учир нь солонгосын цахилгаан хөгжмийн хамтлагийн хөгжимчид оросын мэрэгжил нэгтнүүдээсээ холгүй газар бэлтгэл сургуулилтаа  хийж байсан юм.

Энэ жил Хабаровск хотод цэргийн хөгжимчид дан цэргийн сонгодог бүтээлүүдийг хөгжимдөдөг үеэсээ нэгэнт хальжээ. Хамтлаг бүр нь үзэгч олноор шүүлгэхээр өөрсдийн бэлтгэсэн хосгүй хөтөлбөрийг толилуулсан байна.

Хамгийн сонирхолтой сэтгэлд тодхон үлдэх тоглолтыг Екатеринбург хотын “бүжиглэгч найрал хөгжим” харуулсан юм. Тэдний удирдаач сонгодог шинэ бүтээлүүдийг хөгжимдөх шинэ хувилбарыг туршихын хамт тэд бас бүжиглэжээ.

Цэргийн энэхүү хамтлагийн тоглолт хамгийн ер бусын байсан юм. “Урал-брэнд” нь марш,янз бүрийн зохиол бүтээлүүдийг хөгжимдөхийн хамт цанаар нэг км гүйсэн цорын ганц найрал хөгжмийн хамтлагийн хувиар Гиннесийн дээд амжилтын номонд орсон юм.

Хабаровскийн наадамд цэргийн хамтлагуудаас гадна шашны хөгжимчид бас оролцсон. Тэдний зэмсэгүүд нь Алс-Дорнодын хамгийн том сүмийн хонхнууд байсан бөгөөд бүгд 80 метрийн өндөрт байлаа. Үзэмж гоё, хосгүй сайхан дуугарах дуу авианууд хотыг бүхэлд нь эзэмдсэн юм.

Наадамд өөр олон гэнэтийн бэлгүүд байсан ба тэдгээр нь үзэгчдэд  их таалагдсан. Маршууд, янз бүрийн бүжиг, баярын хаалтын ажиллагаанд зориулсан галын буудлага. Хамгийн гол нь энэ наадам янз бүрийн мэргэжлийн хүмүүсийг, янз бүрийн шашинтнууд болон үндэстнүүдийг, олон өөр үзэл бодолтой хүмүүсийг  хөгжим дангаараа нэгтгэж чадахыг нотлон харуулсан юм.