Өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг оросын нэрд гарсан дуучин Людмила Зыкинад зориуллаа. Орос улс, төрөлхи нутаг, Эх орноо хайрлан халамжлах явдал түүний дуунуудын гол сэдэв болсон. Орос ардын 2 мянга гаруй дуу урын санд нь багтсан юм.

Одоо Людмила Зыкина олонд түгсэн «Ижил мөрөн урсаж байна…» дуугаараа өнөөдрийн нэвтрүүлгийг эхлүүлэнэ. (Дуу)

Людмила Зыкина 1929 оны 6-р сард Москвад ажилчны гэр бүлд төржээ.Гэр бүл нь Зыкинагийн хувьд «дуу дуулж сурах нэг ёсны их сургууль» болов. Василиса эмэг эх нь олон зуун явган дуу, хурим хийх үеэр дуулах ба найрал дуучдын дуу мэдэж байсан аж. Бага балчир байхад нь гэр бүлийн концерт хэдэн цаг үргэлжилж байв. Хожим Людмила эдгээр концертод оролцсон байна. (Дуу)

1947 онд Людмила Зыкина Бүх оросын залуу дуучдын тэмцээнд оролцов. Тэр амжилттай дуулсан учир нэрд гарсан Пятницкийн нэрэмжит Улсын орос ардын найрал дуучдын бүрэлдэхүүнд оржээ. 60-д оны эхээр дуучин эмэгтэйн аьдралын шинэ үе эхлэв. Зыкина гоцлон дуулж, ЗХУ-ын бараг бүх нутагт концерт тоглов.

60-д оны дундуур Людмила Зыкина ардын төдийгүй зохиогчдын дуу, нарийн түвэгтэй симфони-дууны бүтээлийг дуулах чадвартай дуучин болсон гэж шүүмжлэгчид үзэж байна.

Гэсэн ч Людмила Зыкина сургалтаа үргэлжлүүлэв. 1969 онд тэрээр Москвагийн хөгжмийн тусгай сургууль, дараа нь Гнесиныхны нэрэмжит Хөгжим-багшийн дээд сургууль дүүргэв. Людмила Зыкина «Россия» орос ардын чуулгыг зохион байгуулж, амьсгаа хураатлаа хамт дуулж тогложээ.

Түүний дуу хоолой бүх тивд цуурайтаж байна. Людмила Зыкина Европ,Америкийн нэрд гарсан бүх танхим болон Хятад, Япон, Энэтхэг ба өөр олон оронд аялан тоглож дуулсан юм. Тэрээр концерт тоглосон бүх улсын одон медалиэр шагнагдсан байна. Гэвч ард олны хайр сэтгэл бүх шагнал цолоос илүү үнэтэй зүйл болсон юм.

Оросын домогт дуучин Людмила Зыкинад зориулсан нэвтрүүлгийн төгсгөлд «Хөлгийн бяцхан хонх жингэнэнэ» дууг сонсоно уу.(Дуу)