”Оросын дуу хоолой” радио компани үндэсний “Радиомания” уралдааны шагналыг хүртлээ. “Радиомания” шагнал нь оросын радио нэвтрүүлгүүдийн хамгийн нэр хүндтэй шагнал тооцогддог юм. Энэ бол12 жилийн турш шилдэг хөтөлбөрүүд болон шилдэг радио эфирийн хөтлөгчдөд олгож ирсэн шагнал юм.

Энэ жил хамгийн гол шагнал болох микрофон хэлбэртэй бяцхан барималын төлөө уралдаанд Орос улсын өнцөг булан бүрээс хоёр зуу гаруй ажлыг 23 номинацаар ирүүлжээ. “Боловсролын хөтөлбөр” номинацын шилдгийн шилдгээр Армен Гаспаряны “Теория заблуждений” /”Төөрөгдлүүдийн онол”/ нэвтрүүлэг шалгарсан.

Нэвтрүүлэг нь оросын болон гадаадын ард түмнүүдийн дунд байгаа зарим нэг түүхийн хуудсуудтай холбоотой худал хуурмаг домог яриануудыг таслан зогсооход зориулагдсан юм. Армен Гаспарян шагнал авахдаа, сэтгэл хөдлөлөө нууж чадаагүй юм.

«Одоо надад дүрслэхийн аргагүй тийм сэтгэгдэл төрж байна. Миний нэвтрүүлгийг ийм үнэлсэнд их таатай байна. Үүнд бас шинжээчийн үнэлэлт их таалагдлаа. Би энэхүү хөтөлбөрийг хийхэд таван сар хамт ажилласан бүх хүнд маш их баярлалаа» гэж Армен Гаспарян хэллээ.

Радио  хамгийн их нэртэй, сэтгэл татсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэвээр үлдэж байгаа нь маргаангүй юм. Шагналтнуудын ирүүлсэн ихэнх ажлуудын түвшин мэргэжлийн өндөр ур чадвар, манай улсын залгамж халаа болон манай радио сэтгүүл зүйн шилдэг тэргүүний хөгжлийг харуулж байна гэж Харилцаа холбооны хэрэгсэлүүдийн яамны дэд сайд Алексей Волин тэмдэглээд

«Орос улсад радио нь  өөрийн гэсэн байр суурийг эзлэсэн төдийгүй өөрийн байр суурийг нилээд амжилттай барьж  байгаа нь таатай сэтгэгдэл төрүүлж байна. Яамны нэрийн өмнөөс бүх радиокомпаниудад илүү их амжилтыг хүсье!» гэлээ.

12 жилийн турш “Оросын дуу хоолой” радио нь олон удаа янз бүрийн номинацид хүрэл шагналаар шагнагдаж байсан. “Радиомания” шагналыг боловсрол, мэдээллийн хөтөлбөрүүд, радио театр болон бусад төслүүдээр хүртэж байсан.