Орос улс хууль ёсны ул үндэстэй аюулгүй байдлын тухай Гэрээг боловсруулах санал АНДБН-ийн түншүүддээ дэвшүүлэв. ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Игорь Моргулов Куала-Лумпурт АНД-айн 27 дахь «дугуй ширээний уулзалтын» хуралдаан дээр үүнийг санаачлав.

Орос улс бүс нутгийн аюулгүй байдлын сүлжээг төлөвшүүлэх асуудлаар өргөн хэлэлцээ яриа хийлгэхийн төлөө тэмцэж байна гэж дипломат ажилтан онцлов.

Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт мөн зарчимт асуудлаар санал шүүмжлэл явуулахад тохиромжтой гэж Игорь Моргулов тэмдэглэн хэллээ. Аюулгүй байдлыг хангах нийтийн хэрэгслийг боловсруулахыг сонирхогчид яриа хэлэлцээ хийж эхлэх үндэс суурьтай байна.

Өмнөд, Зүүн-өмнөд Ази, Номхон далайн өмнөд хэсгийн орнууд харилцах зарчмын хууль зүйн үндэстэй юм. Эдгээр зарчмыг АНД-н орон зай даяар дэлгэруулж болно.

Өөрийн зүгээс Орос улс зан үйлийн нийтийн ёс журмыг батлах энэ баримт бичгийг «замын зургийн» хэлбэртэй болгохын төлөө байна. Бүс нутгийн адил тэгш хуваагдашгүй аюулгүй байдал түүний үндэс болох ёстой.

Энэ нь ямар нэг улсыг хохироолгүй өөрийн аюулгүй байдлыг хангана гэсэн үг юм. Түүнчлэн оросын тал хүч үл хэрэглэх, цэргийн эвсэл холбоо үл байгуулах, гуравдахь улсын эсрэг хамтын ажиллагааг үл хөгжүүлэх үүрэг хууль ёсоор авахыг бүх түншдээ санаачлав.

Орос улсаас хэлэлцүүлэхээр санаачилсан «замын зураг» дүр төрхий нь АНДБН-т шинээр харуулахад туслана гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Дмитрий Мосяков үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Замын зургийг» хэрэгжүүлвэл сайн байна. Хэсэгчилэн хэрэгжүүлсэн ч Орос улсын хувьд нааштай үйл явдал болно. Ялангуяа үр нөлөөгөө өргөжүүлэх, нэр хүндээ бэхжүүлэх талаар тийм байна. Мэдээжээр оросын санаачилгыг хэрэгжүүлэхийн төлөө хүмүүсийн тоог нэмэгдүүлэхэд нөлөөлнө» гэв.

Оросын санал АНДБН-ийн хувьд эв нэгдлийн хэтийн төлөвтэй санал болж мэднэ. Үүний хамт түүнийг хэрэгжүүлэх нь амаргүй хэрэг. Ялангуяа БНХАУ, АНУ хоёрын санал зөрөлдөөнийг харгалзвал тийм байна гэж Дмитрий Мосяков үзэж байна.

Түүний хэлснээр Хятадын нөлөөгөө өргөтгөх бодлого зүй ёсны шинж чанартай. Мөн бодлого эдийн засгийн сүр хүч нь зузаарсан явдал болон улс орныхоо тогтвортой байдлыг хэвээр хадгалах зорилттой холбоотой. Үүний хамт АНУ давамгайлсаар байна. Тус улс аюулгүй байдлын бараг бүх асуудлаар Японтой хамт хандлагаа илэрхийлж байна гэж Дмитрий Мосяков хэлээд

«Мөн сөргөлдөөн Азид улам тодорч, Ази, АНДБН-ийн аюулгүй байдалд заналхийлж байна. Ийм хандлага оросын аюулгүй байдлын хөтөлбөрийг «булшлаж» мэднэ. Эдгээр зөрчлийг арилгахыг оролдвол аюулгүй байдлын системийг байгуулж болно. Учир нь тэгснээр бүс нутагт итгэлцлийн арга хэмжээг нэлээд бэхжүүлж мэднэ» гэв.

Олон улсын ажил үйлсэд АНДБН-ийн үүрэг нэмэгдэх тусам аюулгүй байдлыг хангах нийтийн хэрэгсэл улам шаардагдах бололтой. Үүний хамт мөн хэрэгсэл нийтийн аюул сорилтын хариуд зохих арга хэмжээ авах боломж олгоно. Солонгосын хойгийн байдал, нутаг дэвсгэрийн маргаантай маш олон асуудал, кибер гэмт хэрэг, далайн дээрэм ийм аюул сорилт болсон юм.