Олон улсын “Их Алтай “аялал жуулчлал-спортын анхдугаар наадам Монгол улсад эхлэх гэж байна. Уг арга хэмжээнд Орос, Монгол, Хятад, Казахстан улсуудын төлөөлөгчид оролцоно. Наадамд мэргэжлийн тамирчид болон спорт сонирхогчид оролцох юм. Наадмаар байгалийн орчинд явуулж болох биеийг тамирын ууланд авирах, рафтинг, загас барих төрлүүдээр тэмцээн уралдаан зохиохыг зорьж байна.

Наадам Баянхонгор, Ховд аймгуудын нутаг двэгэрүүд дээр зохиогдох юм.”Их Алтай“ нь энэ жил Монгол улсад зохиогдож байгаа ч, уг наадмыг зохион явуулах тухай санааг Орос улс гаргасан. Түүнчлэн Орос улс бүх оролцогчдод багаж хэрэгсэлүүд болон шүүгч дээр хангаж байна.

Уг арга хэмжээ Оросын Алтайд нээлтийн ажиллагаагаа эхлэсэн бөгөөд оролцогчид тэндээсээ Монгол улс руу автомашины аялалаар явцгаасан. Тэдний өмнө хүнд хэцүү замтай, замгүй, цөл газар болон намгаар явах таван өдөр байгаа юм.

Замын яг дунд тэд Парис –Бээжингийн ретро автомашины ралли уралдаанд оролцогчидтой огтолцох юм. “Их Алтай” наадмын зохицуулагч Алтайн хүүхдийн болон залуучуудын аялал жуулчлалын холбооны тэргүүн Антон Сергеев хэлэхдээ:

«Наадамд нийт 500 хүн оролцож байна. Тэдгээрийн 200 нь Орос улсаас оролцож байна. Орос, Монгол, Хятад, Казахстан улсуудаас гадна Бельги,Ирландаас ганц нэг хүмүүс оролцоно. Наадмын анхны арга хэмжээ нь Барнаул хотоос Өлгий хот хүртэл зохион явуулах авто ралли уралдаан байх юм.

6-р сарын 9-нд Өлгий хотод мэргэжлийн тамирчдын дунд усны жуулчлал, загс барих, мото парапланеризм төрлүүдээр тэмцээнүүд эхлэх юм. Түүнчлэн Цамбагарав уулын 4200 метрийн орой руу авирах юм. Үүний дараа сонирхогчдын дунд тэмцээн зохиогдоно.

Энэ хөтөлбөрт рафтинг, олс татах, явган болон уулын аялал хосолсон жуучлал, морин спорт болон унадаг дугуйн уралдаан тус тус орж байна. Энэхүү наадмын онцлог бол наадмын хөтөлбөрт спортын жуулчлалыг байгаль орчинд хөгжүүлэхэд илүү их анхаарсан байгаа юм.

Үзүүлэх тоглолтуудаар монголчууд үндэсний бөхийн барилдаан, сур харваа болон бүргэдтэй ан хийхийг харуулна» гэв.

Орос улсын Алтайн хязгаар нь тус улсын спортын аялал жуулчлалын аялал жуулчлалын нэрийн хуудас юм. Энд уул хадаар явж, гол усаар хүч тэнхээгээ сорьж амралтаа ая тухтай өнгөрөөх хүсэлтэй хүмүүс ирдэг юм.

“Их Алтай” наадам нь өөрийн соёлын хөтөлбөртэй. Уг хөтөлбөрийн хүрээнд үндэсний хамтлагуудын тоглолтууд болно. Наадмыг цаашид хоёр жилд нэг удаа явуулж байхаар төлөвлөж байна. 2015 онд “Их Алтай” наадмыг Хятад улс, 2017 онд Казахстан, 2019 онд Орос улсад зохион явуулахаар төлөвлөж байна.