Женевт ОХУ-ын ГХ-ийн дэд сайд, ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Михаил Богданов Сири улсын байдлыг хэлэлцэх олон улсын бага хурлыг бэлтгэх асууддлыг сирийн сөрөг хучний төлөөлөгчидтэй авч үзэж хэлэлцсэн тухай өнөөдөр ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ. Тухайлбал Богданов Үндэсний зохицуулах хорооны гадаадын зохицуулагч Хейса Манаа, Ардчилсан форумын удирдагч Аит, Махлюф нартай уулзсан байна. ОХУ, АНУ хоёроос санаачилсан сирийн асуудлаархи олон улсын бага хурлын бэлтгэлд гойд анхаарал тавьж, сирийн сөрөг хүчний бүх байгууллагын төлөөлөгчдийг түүнд зүй ёсоор оролцуулах нь зайлшгүй чухлыг тэмдэглэжээ. Талууд Сири улс болон түүнийг тойрон бий болсон нөхцөл байдлаар санал солилцсоныг Орос улсын ГХЯ-ны мэдээлэлд тэмдэглэжээ.