6-р сарын 6-нд дэлхийн дахинд орос хэлний өдрийг ёслон тэмдэглэж байна. Энэхүү баярыг НҮБ-ын ивээл дор тэмдэглэнэ. Орос хэл нь дэлхий дахинд хамгийн их тархсан 10 хэлний нэг бөгөөд НҮБ-ын ажлын зургаан хэлний нэг юм. Орос хэлийг сансарт нисэх гэж байгаа бүх хүн мэдэх ёстойгоор энэ хэлийг сансрын хэл ч гэж хэлж болох юм.

Олон улсын Орос хэлний өдрийг тэмдэглэх баярын өдрийг сонгосон нь зүгээр нэг тохиодлын чанартай бус юм. Чухамхүү 1799 оны 6-р сарын 6-нд Москва хотноо оросын агуу их яруу найрагч Александр Пушкин мэндэлсэн. Түүнийг оросын орчин цагийн уран зохиолыг үндэслэн байгуулагч гэж үздэг. Харин түүний бүтээлүүд нь бүх насны, бүх шашны,бүх үндэстний хүмүүсийг нэгтгэсэн. Түүний бүтээлүүд нь дэлхийн хэдэн арван хэл дээр орчуулагдсан.

Өнөөдөр орос хэл нь дэлхийн 164 сая хүний төрөлх хэл болоод байна. Мөн гадаадын 114 сая хүн энэ хэлийг эзэмшээд байна. Сүүлийн жилүүдэд орос хэлний хөгжилд олон улсын харилцааны хэлнийх нь хувьд эерэг өөрчлөлтүүд гарсан. Энэ нь улс төр, эдийн засгийн амьдралд шинэ шинэ боломжуудыг олгож байна гэж оросын парламентын дээд танхимын спикер Валентина Матвиенко “Оросын дуу хоолой” радиод тэмдэглээд

«Тэдгээрт томоохон үйл явдлууд зүй ёсоор орж байна. Энэ нь Европын холбоо байгуулагдсан, Орос улс ДХБ-д элссэн, Орос улсын нутаг дэвсгэр дээрх томоохон тээврийн системийн хөгжил, тухайлбал, Хойд тэнгисийн зам, хийн хоолой тавих асар их системүүд, төмөр замууд болон Алс-Дорнодын боомтууд. Эдгээр нь дэлхий дахинд бий болсон оросын соёлын сонирхолын давалгаантай холбоотой. Оросын сонгодог уран зохиол, оросын театрын урлаг, хөгжим. Оросын музейнүүдийн эрхэм дээж бүтээлүүдийн гадаад орнуудад зохиогдож байгаа олон тооны үзэсгэлэнгүүд. Энэ бүгд нь дэлхий дахины хүмүүсийн маш их сонирхолыг татаж байна» гэв.

Өнөөдөр орос хэлийг дэлхийн 100 гаруй улсад үзэж байна. Дэлхийн 79 орны их, дээд сургуулиудын болон 54 орны ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт орж байна. Дэлхийн олон улс орнуудын тэргүүн нар орос хэл дээр ярьцгаадаг гэдгийг Оросын Коммунист намын тэргүүн Геннадий Зюганов тэмдэглээд

«Янз бүрийн үед оросын их, дээд сургуулиудад янз бүрийн орнуудын 600 мянган мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Тэд орос хэлийг гайхамшигтай сайн эзэмшсэн. Өнөөдөр арваад орны ерөнхийлөгч нар оросоор муугүй ярьдаг. Тэдгээрийн дунд БНХАУ-ын дарга асан Зянь Зэминь байна. Тэр орос хэлийг сайн мэддэг төдийгүй орос дуунууд дуулдаг. Владимир Путины хамт цаашдын эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурхаар хамт Вьетнам руу хамт нисэхэд, тэр биднийг тосч угтан авсан тэдний 20 сайдын 17 нь оросоор сайн ярьж байхыг хараад ихэд гайхсан» гэв.

Орос улсад 6-р сарын 6-нд Орос хэлний өдрийг болон Александр Пушкины мэндэлсний өдөрт зориулагдсан арга хэмжээнүүд явагдаж байна. Өнөөдөр орос хэл нь Орос ард хэмээх 150 гаруй түүхэн олон үндэстнийг нэгтгэж байна. Хэл болон олон зууны турш энэхүү хэл дээр бий бүрэлдэн тогтсон гайхамшигтай соёл нь Оросын олон үндэстний оюуны нэгдсэн суурь юм.