БНАСАУ-ын төв телевиз Fasebook нийт олонтой харилцах хуудасаараа Интернетэд нэвтрүүлэг явуулж эхэллээ. Одоогоос Умард Солонгосын төв телевизийн нэвтрүүлгийг БНАСАУ-ын хилийн чанадад тухайлбал Өмнөд Солонгос, Япон улсуудад шууд хүлээн авч үзэж болно. Энэ сувгаар мэдээний тойм, эх оронч дууны концерт, түүхийн сэдэвт кино нэвтрүүлж байна. Өнөөдөр өмнөд солонгосын Рёнхап агентлагийн уламжласнаар Өмнөд Солонгосын үндэсний цагдаагийн газраас зам харилцааны хороонд мэдүүлэг явуулж, улс орныхоо нутаг дэвсгэрт энэ сувгийн нэвтрүүлийг хүлээж авах замыг хаах хүсэлт тавьжээ. БНАСАУ-ын суртал нэвтрүүлгийн материал үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж Өмнөд Солонгос үзэж, эдгээр материалыг иргэддээ хүртээлтэй болгохыг хатуу хязгаарлсан байна.