Энэ сарын 5-нд Женевт хийсэн ОХУ,АНУ, НҮБ-ын гурван талын уулзалт сирийн асуудлаар зарлан хуралдуулах олон улсын бага хурлын бэлтгэлийн нэгэн үе шат болсон гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ.Гурван талын нэмэлт уулзалт хэлэлцээний зорилго нийтийн хандлагыг бүрмөсөн уялдуулан зохицуулахад оршино.

Дараачийн гурван талын уулзалт энэ сарын 25-нд Женевт болно гэж мэдээлэлд өгүүлжээ. Сирийн хямралын улс төрийн зохицуулалтад шилжих үр дүнтэй болж мэдэх олон улсын бага хурлыг нарийн сайн бэлтгэх хэрэгтэй гэж уулзалтад оролцогчид санал нэгтэй үзсэнийг ОХУ-ын ГХЯ тэмдэглэв.

«Олон улсын бага хурлын гол зорилго 2012 оны 6-р сарын 30-ны Женевийн албан мэдээний заалтуудыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд сири хоорондын яриа хэлэлцээг эхлүүлэхэд оршино гэж бүгд зөвшөлцэв. Сирийн оршин суугчид улс төрийн үйл явцын хүрээнд төр улсынхаа байгуулалтын талаар шийдвэр өөрснөө гаргаж, гаднаас үүнд аль болохоор туслах ёстой» гэж Орос улсын ГХЯ мэдээллээ.

Гадаадад төдийгүй Сири дотроо дэмжлэг хүлээж байгаа сирийн сөрөг хүчний бүх отряд бага хуралд оролцох нь зайлшгүй чухал гэж уулзалт дээр тэмдэглэжээ. Түүнээс гадна Сири улстай хил залгаа орнууд ба бүс нутгийн өөр нөлөө бүхий этгээдүүд тухайлбал Иран улс олон улсын бага хуралд оролцвол зохино.