Туркийн цагдаагийнхан Анкарад засгийн газрын эсрэг жагсаалд оролцогчдыг тараахын тулд нулимс асгаруулах хий болон усаар шүрших буу хэрэглэсэн тухай орон нутгийн ХМХ-үүд бичиж байна. Эмх замбараагүй байдлын улмаас дөрвөн хүн хохирсон бөгөөд эмнэлэгт хүргэгджээ.

Нийслэл хотын төвийн Кизилай талбай дээр болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон үйлдвэрчний эвлэлийн ажилтнууд нь ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоганыг огцрохыг шаардаж байв. Түүнчлэн Стамбулын европын хэсгийн Таксим талбай дээр болсон засгийн газрын эсрэг жагсаалд олон мянга хүн оролцсон байна. Арга хэмжээнд оролцогчид мэдэгдэхдээ, энэ нь сүүлийн өдрүүдэд болсон хамгийн том жагсаал гэжээ.Гудамжны эсэргүүцлийн жагсаалууд нь тус улсын бусад хотуудад явагдсан.

Туркийн ГХЯ-ны сайд Ахмет Давутоглу хийсэн мэдэгдэлдээ АНУ ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийг тус улсын эмх замбараагүй байдлын үеэр Туркийн эрх баригчдын үйл ажиллагааны тухай мэдэгдлийг эрс шүүмжилжээ. ХМХ-ийн уламжилж байгаагаар, Давутоглу нь Керритэй утсаар ярьсан бөгөөд ярианыхаа явцад “Туркийн” ардчиллыг хоёрдахь зэргийн гэж үзэж байгаад америкийн эрх баригчдыг буруушаав.

Турк улсад өнгөрсөн долоо хоногийн эцсээр эмх замбараагүй байдал эхэлсэн. Эхний үед жагсагчид эрх баригчдын Стамбулын Гези талбай дээр худалдааны төв барьж байгуулах төлөвлөгөөг эсэргүүцэж байсан. Үүний дараа эсэргүүцлийн жагсаалууд нь илт засгийн газрын эсрэг шинжтэй болж хувирсан. Эмх замбараагүй байдлын явцад хоёр хүн амиа алдаж, 3 мянга гаруй хүн саатуулагдаад байна.